Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 307/ШШ2025/00115

 

2025 01 20 307/ШШ2025/00115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/00025/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 9 дүгээр баг, ******* тоотод оршин суух, ******* овогтой *******ын ******* (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,

"Ч.*******, Ч.******* нарын төрсөн эцэг О.*******-******* мөн болохыг тогтоолгох тухай" нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Хүсэлт гаргагч Б.******* нь Ч.*******, Ч.******* нарын төрсөн эцэг О.*******-******* мөн болохыг тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлт гаргагч хүсэлтийнхээ үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

...Миний бие талийгаач нөхөр О.*******-*******той 2012 онд танилцаж, 2013 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Бидний хамтын амьдралын хугацаанд том хүү 2014 оны 07 сарын 20-ны өдөр Ч.*******, 2021 оны 02 сарын 07-ны өдөр дунд хүү Ч.*******, 2022 оны 05 сарын 22-ны өдөр бага хүү Б.Дөлгөөн нар төрсөн. Хамгийн бага хүүгээ төрөхийн өмнө буюу 2021 онд гэрлэлтээ батлуулсан. Өмнө нь гэрлэлтээ батлуулаагүйн улмаас 2 том хүү маань ээжээрээ овоглож, гэрчилгээгээ авсан байсан. Бид 2 хүүгээ ааваар нь овоглох гээд ярилцаад баримт бичгээ хөөцөлдөх гэж байсан боловч нөхөр маань 2024 оны 12 сарын 09-ний өдөр зуурдаар нас барсан. Иймд Ч.*******, Ч.******* нарын төрсөн эцэг нь О.*******-******* мөн болохыг тогтоож өгнө үү... гэв.

.....

Шүүхээс гэрч Сгаас мэдүүлэг авсан байна.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Б.*******ийн гаргасан Ч.*******, Ч.******* нарын төрсөн эцэг О.*******-******* мөн болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Б.******* нь О.*******-*******той 2012 онд танилцан, 2013 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. 2014 оны 07 сарын 20-ны өдөр том хүү Ч.*******, 2021 оны 02 сарын 07-ны өдөр дунд хүү Ч.*******, 2022 оны 05 сарын 22-ны өдөр бага хүү Б.Дөлгөөн нар төрсөн. Ч.*******, Ч.******* нарыг төрөх үед гэрлэлтийн баталгаагүй байсан учраас эцэг О.*******-*******оор овоглох боломгүй байсан тул эх ******* надаар овоглосон. О.*******-******* нь 2024 оны 12 сарын 09-ний өдөр зуурдаар нас барсан. Хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авахад шүүхээр эцэг тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлжээ.

3. Хүсэлт гаргагч Б.******* нь О.*******-*******той 2012 онд танилцаж, хамтран амьдрах хугацаанд 2014 оны 07 сарын 20-ны өдөр том хүү Ч.*******, 2021 оны 02 сарын 07-ны өдөр дунд хүү Ч.*******, 2022 оны 05 сарын 22-ны өдөр бага хүү Б.Дөлгөөн нар төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч Сгийн ...Миний төрсөн хүү О.*******-******* нь Сэлэнгэ аймгийн хүүхэд, Сэлэнгэ аймаг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хоёрын хооронд ажилдаа явж байхдаа Б.*******тэй танилцаж, 2010-2011 оны үед хамт амьдарч эхэлсэн. Гэрлэлтээ батлуулаагүй гэдгийг нь мэдээгүй. Хоёр хүүхэд маань дундаасаа 3 хүүхэдтэй, том хүү ******* 2014 онд төрсөн, дунд хүү ******* 2021 онд төрсөн, бага хүү Дөлгөөн нь 2022 оны 05 сард төрсөн. Хүү О.*******-******* Сэлэнгэ аймгийн Болд төмөр ерөө голын уурхайд өрмийн операторчноор ажилладаг байсан. 2024 оны 12 сарын 10 өдөр нас барсан. Охин Б.*******, хүү О.*******-******* нар маань гэрлэлтийн баталгаагүй болохоор 2 том хүүхдээ эх *******ээр овоглосон байна. Сүүлд гэрлэлтээ батлуулж бага хүүгээ О.*******-*******оор овоглосон... гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар Ч.*******, Ч.******* нарын төрсөн эцэг О.*******-******* мөн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно гэж заасан бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т зааснаар дээрх хуульд зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтоохоор заажээ.

Хэрэгт хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ авагдсан байгаа бөгөөд гэрчилгээнүүдэд эцгийн нэр бичигдээгүй, эхийн нэр ******* овогт *******ын ******* гэж бичигдсэн бөгөөд гэрч болох О.*******-*******ы төрсөн эх Сгийн мэдүүлэг, харьяалах багийн Засаг даргын тодорхойлолт зэргээр Ч.*******, Ч.******* нарын төрсөн эцэг нь О.*******-******* мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

5. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 Төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 113 дугаар зүйлийн 133.1.1-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан ****ны өдөр төрсөн хүү Ч.*******, *****-ны өдөр төрсөн хүү Ч.******* нарын эцэг нь Их мөрөн овогт Очирбатын *******-******* /РД:********/ мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ