Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 307/ШШ2025/00119

 

2025 01 21 307/ШШ2025/00119

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2025/00010/И

*******-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******-Уул аймаг, ******* сум, 21 дүгээр хороолол, **** тоотод оршин суух ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******-Уул аймгийн ******* сум, ****** тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох,

"Гэм хор учруулсны хохирол 240,000 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, хариуцагч Ш.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дурсахбаяр нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Д.*******ын Ш.*******д холбогдуулан гаргасан 240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Д.******* нь *******-******* ******* ХК-ийн ажилтай, иргэн Ш.******* цэвэр, бохир усны тоолуур суурилуулж өгөөгүйн улмаас нийт 240,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ үндэслэлийг *******-******* ******* ХК-ийн удирдлага нь үүрэг өгсөөр байхад түүнийг үл тоож, бүх нийтээр үнэ төлбөргүй тавьж байсан төслийн тоолуурыг надад ялгавартай хандаж суурилуулж өгөөгүйн улмаас усны төлбөрт 2024 оны 6 сараас 11 дүгээр сарыг дуустал задгай бичилтээр сар бүр 40,000 төгрөг, нийт 240,000 төгрөг төлж хохирол учирсан. Энэхүү хохирлыг буруутай этгээд Ш.*******аас иргэнийх нь хувиар нэхэмжилж байна гэж тайлбарлаж, шаардлагаа тодруулсан болно.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ: *******-******* ******* ХК-д орон сууц хэрэглэгчийн албанд нарийн хэмжүүрийн инженер ажилтай бөгөөд тус компани дээр хэрэгжиж байгаа ******* хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төслийн хүрээнд нэхэмжлэгчийн гэрт 2024 оны 05 сарын 25-ны өдөр очсон боловч эзэнгүй байсан. Мөн 2024 оны 09 сард дахин ухаалаг тоолуур суурилуулахаар очиход тоолуур суурилуулах шугам нь шаардлага хангахгүй байсан учир тоолуур суурилуулах боломжгүй байсан. Мөн төслөөр өгсөн материалаар шугамыг нь засварлаж, тоолуур суулгах гэсэн боловч өөр материалаар хийлгэнэ гэж татгалзсанаас бид тоолуур тавиагүй. Иймд нэхэмжлэгчийн хүйтэн ус хэрэглэсэн саруудын усны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлаж байна.

5. Нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хуралдаан дээр тодруулахад тоолуур суурилуулах үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 6 сарын хугацаанд задгай бичилтээр төлсөн усны төлбөр болох нийт 240,000 төгрөг гэж тодорхойлж байна.

Өөрөөр хэлбэл гэм хор учруулсны улмаас учирсан хохирол гэж үзэж шаардлага гаргажээ.

6. Хариуцагч Ш.******* нь ******* ******* ******* ХК-д нарийн хэмжүүрийн инженерээр ажилладаг болох нь түүний тайлбар, хэрэгт авагдсан *******-Уул аймгийн ******* ус ******* ХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 06 сарын 21-ний өдрийн Б/70 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалаар тогтоогдож байна.

Мөн хариуцагч Ш.******* нь ******* хотын цэвэр усны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төслийн ажлын багт орж ажиллаж байсан байна.

7. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заажээ.

Хариуцагч Ш.*******ыг ******* ******* ХК дээр хэрэгжиж байгаа төслийн ажлыг хийж байсантай нь холбогдуулан, түүнээс гэм хор учруулсны хохирол гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд дээрх хуульд зааснаар Ш.******* нь хариуцагч биш байна гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т заасныг баримтлан Д.*******ын Ш.*******д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7850 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ