| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 102/2024/08142/и |
| Дугаар | 197/ШШ2025/00281 |
| Огноо | 2025-01-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 197/ШШ2025/00281
2025 01 22 197/ШШ2025/00281
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон, даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,
Хариуцагч:
Хариуцагч: нарт холбогдох,
Зээлийн төлбөрт 12,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 192/ШЗ2025/02390 дугаар захирамжаар шилжүүлснийг, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Буянхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч *******, ******* нараас 2021 оны 08 дугаар сарын 03-ний өдрийн 3697 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, 25 сарын хүү 7,500,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хуралдааны явцад зохигч эвлэрсэн бөгөөд, талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан хариуцагч, улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар *******, ******* нарт холбогдох 12,000,000 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 2,800,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 9,200,000 төгрөгийг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө 300,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сараас эхлэн 28 сарын хугацаанд сар бүрийн 20-ний өдөр 300,000 төгрөг, 30 дахь сард 500,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 206,960 төгрөгөөс /улсын орлогоос/ 81,075 төгрөг, хариуцагч *******, ******* нараас 81,075 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэг зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЦОЛМОН