Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/00285

 

                       

 

 

 

  2025         01          22                                      197/ШШ2025/00285

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон би,

Нэхэмжлэгч:.....-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......-д холбогдох,

 

3,523,152 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 191/ШЗ2025/0741 дугаар захирамжаар шилжүүлснийг, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “И*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн L3330032 цахим зээлийн эрх нээх гэрээний дагуу мөн өдөр гэрээ байгуулж олгосон зээлийн үндсэн төлбөрт 2,462,413 төгрөг, хүү 924,419 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 121,589 төгрөг, бусад зардал 6,230 төгрөг, нийт 3,523,152 төгрөгийг хариуцагч Б.*******гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “И*******” ХХК нь хариуцагч Б.*******д  холбогдуулан 3,523,152 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,023,152 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “И*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох 3,523,152 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 1,500,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,023,152 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,320 төгрөгөөс дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 35,660 төгрөг, хариуцагч Б.*******гаас 35,660 төгрөгийг тус тус гаргуулан “И*******” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

ШҮҮГЧ                                   Э.ЦОЛМОН