| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0604/З |
| Дугаар | 128/ШШ2024/0885 |
| Огноо | 2024-11-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2024/0885
2024 11 11 128/ШШ2024/0885
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захи*******ны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би У******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газарт холбогдох захи*******ны хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******ын ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: У******* ******* ХХК нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газарт холбогдох нэхэмжлэлээс татгалзаж байна. Иймд хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
У******* ******* ХХК аас, Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газарт холбогдуулан Том татвар төлөгчийн газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/******* дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, У******* ******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь ******* (төгрөг), ******* (юань), ******* (доллар)-ын дансны зарлагын гүйлгээг нээлгэхийг Том татвар төлөгчийн газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
Захи*******ны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2 дахь хэсэгт Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтуудад нийцсэн байх тул нэхэмжлэгч У******* ******* ХХК-ийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэв.
Захи*******ны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захи*******ны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан У******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газарт холбогдох Том татвар төлөгчийн газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 01/******* дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, У******* ******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь ******* (төгрөг), ******* (юань), ******* (доллар)-ын дансны зарлагын гүйлгээг нээлгэхийг Том татвар төлөгчийн газарт даалгах шаардлага бүхий захи*******ны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захи*******ны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Ган-Эрдэнэд даалгасугай.
4. Захи*******ны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамж шүүхийн шийдвэрийн нэгэн адил болохыг дурдсугай.
ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН