Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/00286

 

                               

 

 

 

 2025          01          22                                     197/ШШ2025/00286

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон би,

Нэхэмжлэгч:.....-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .....-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 8,040,667 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/01764 дугаар захирамжаар шилжүүлэн ирүүлснийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан хэрэг хуваарилах журмын дагуу хүлээн авч хянаад

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ХК нь харилцагч Халтар овогтой *******гийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу 2024 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2010104945 дугаартай зээлийн гэрээ байгуулан 9,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатайгаар өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 1,796,250 төгрөгийг төлсөн.  *******ны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 10 дугаар сарын 30-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 29 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 8,040,667 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч Х.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,040,667 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “*******” ХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,040,667 төгрөгийн 426,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7,614,667 төгрөгийг хариуцагч Х.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 25-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд сар бүрийн 25-ний өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 7 дугаар сарын 25-ний өдрийн дотор 1,614,667 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар талууд тохиролцож эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар “*******” ХК-ийн нэхэмжлэлтэй Х.*******д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 8,040,667 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч “*******” ХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,040,667 төгрөгийн 426,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 7,614,667 төгрөгийг хариуцагч Х.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 25-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 25-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд сар бүрийн 25-ний өдрийн дотор 1,000,000 төгрөгөөр, 2025 оны 7 дугаар сарын 25-ний өдрийн дотор 1,614,667 төгрөгийг нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143,601 төгрөгөөс Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 71,800.5 төгрөг, хариуцагч Х.*******гаас 71,800.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

ШҮҮГЧ                                   Э.ЦОЛМОН