Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/00288

 

                               

 

 

 

 2025          01          22                                     197/ШШ2025/00288

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллгааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон би,

Нэхэмжлэгч: .....-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........-т холбогдох

 

10,476,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/01732 дугаар захирамжаар шилжүүлэн ирүүлснийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан хэрэг хуваарилах журмын дагуу хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “*******” НҮТББ-тай байгуулсан зуучлалын гэрээний дүн 476,000 төгрөг, хариуцлагын гэрээний дүн 10,000,000 төгрөг тус тус байгаа бөгөөд анх ярилцаж тохирсоноор урилга, орчуулга, бусад шаардлагатай бичиг баримт бүрдүүлэлт зэргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор дуусгахаар тохирч гэрээ байгуулсан ба тус сургалт семинарын үйл ажиллагаа 2024.11.25 өдөр эхлэх товтой байсан боловч “*******” НҮТББ гэрээний гол үүрэг болох орчуулга, урилга, бүрдүүлээгүй бөгөөд миний бие гэрээг цуцлах хүсэлт тавьж 2024 оны 11 дүгээр сарын 17 нд цуцлагдсан ч барьцаа төлбөр болох 10,000,000 төгрөгийг одоо болтол олгоогүй байгаа тул энэ нэхэмжлэлийг гаргаж байна. Мөн зуучлал, бичиг баримт орчуулга гэх мэт гол ажлуудаа хийгээгүй гэж үзсэн тул зуучлалын хөлс болох 476,000 төгрөгийг нэмж 10,476,000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч “*******” Холбоо НҮТББ-д  холбогдуулан 10,476,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,476,000 төгрөгийн 5,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,476,000 төгрөгийг хариуцагч “*******” Холбоо НҮТББ нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар талууд тохиролцож эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар Х.*******гийн нэхэмжлэлтэй, “*******” Холбоо НҮТББ-д холбогдох 10,476,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 10,476,000 төгрөгийн 5,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 5,476,000 төгрөгийг хариуцагч “*******” Холбоо НҮТББ нь 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 182,566 төгрөгөөс Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 51,283 төгрөг, хариуцагч “*******” Холбоо НҮТББ-с 51,283 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

ШҮҮГЧ                                   Э.ЦОЛМОН