Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/00289

 

 

 

 

   2025        01            22                                    197/ШШ2025/00289

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон би,

 

Нэхэмжлэгч: ........-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............-д холбогдох,

 

6,781,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/00952 дугаар захирамжаар шилжүүлэн ирүүлснийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан хэрэг хуваарилах журмын дагуу хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” Холбоо ГҮТББ шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус ахмадын зөвлөлөөс 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгээр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, нарны зам 29 дүгээр гудамж, 1 дүгээр байрны 69 тоотод оршин суух иргэн Чоён овогтой *******аас түрээсийн төлбөр болох 4,632,00 төгрөгийг гаргуулан авсан бөгөөд 2,149,680 төгрөгийн алдангийг харилцан тохиролцож авахгүй байхаар шийдвэрлэсэн тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” Холбоо ГҮТББ нь хариуцагч Ч.*******т холбогдуулан 6,781,680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.            

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “*******” Холбоо ГҮТББ-ийн нэхэмжлэлтэй Ч.*******т холбогдох 6,781,680 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

ШҮҮГЧ                                   Э.ЦОЛМОН