Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/00290

 

                               

 

 

 

 

   2025          01          22                                     197/ШШ2025/00290

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллгааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон би,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33 Эл Эс Плаза барилга 9 давхар 902 тоот хаягт байрлах “*******” ХХК /рд:6710891/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 28 дугаар хороо, Голден парк-2, 303 байр, 162 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Хүрэлбаатарын ******* /рд:НФ94020712/-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 5,117,366  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/00990 дугаар захирамжаар шилжүүлэн ирүүлснийгДүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан хэрэг хуваарилах журмын дагуу хүлээн авч хянаад

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  110175 дугаартай үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-62337 дугаартай цахим зээлийн гэрээ, 93001-62777 дугаартай Цахим зээлийн гэрээ, 93001—64531 дугаартай цахим зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох зээлийн үндсэн төлбөрт 3,740,944.55 төгрөг зээлийн хүүний төлбөрт 1,284,006.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 60,415.90 төгрөг, нотариатын зардал 32,000 төгрөг, нийт 5,117,366.82 төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Х.*******оос гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК  нь хариуцагч Х.*******ид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5,117,366 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд сар бүрийн 20 өдрийн дотор 852,895 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.*******ид холбогдох зээлийн гэрээний үүрэгт 5,117,366 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд сар бүрийн 20 өдрийн дотор 852,895 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,828 төгрөгөөс Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 48,414 төгрөг, хариуцагч Х.*******оос 48,414 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч  “*******” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

ШҮҮГЧ                                   Э.ЦОЛМОН