Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 197/ШШ2025/01033

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 11 197/ШШ2025/01033

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж,

Нэхэмжлэгч: ************** тоот хаягтай, М************ -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***********************од оршин суух, Л.Г******** /РД:*************/-д холбогдох,

төлбөр 1,060,000 төгрөг гаргуулах туха иргэний хэргийг тусгайлан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б************, хариуцагч Л.Г********, нарийн бичгийн дарга М.Гантуяа оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч М************ нь нэхэмжлэлийн шаардлагаас 483,350 төгрөгийг татгалзаж, хариуцагч Л.Г******** нь 576,650 төгрөг төлөхийг зөвшөөрч төлбөрийг 2025 оны 03 дугаар сард 192,200 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 192,200 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 192,200 төгрөг тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан.

Иймд зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75, 758.1. дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч М************ нь нэхэмжлэлийн шаардлагаас 483,350 төгрөгийг татгалзаж, хариуцагч Л.Г******** нь 576,650 төгрөг төлөхийг зөвшөөрч төлбөрийг 2025 оны 03 дугаар сард 192,200 төгрөг, 2025 оны 04 дүгээр сард 192,200 төгрөг, 2025 оны 05 дугаар сард 192,200 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,010 төгрөгийн 15,005 төгрөгийг улсын төсвөөс, 15,005 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОН