Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/00292

 

                               

 

 

 

 

  2025          01          22                                     197/ШШ2025/00292

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон би,

Нэхэмжлэгч: .......ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......д холбогдох

 

7,287,675 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/00798 дугаар захирамжаар шилжүүлэн ирүүлснийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан хэрэг хуваарилах журмын дагуу хүлээн авч хянаад

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр иргэн Н.*******тэй УБ,  хаягтай 2 өрөө 53.1 мкв орон сууцыг 6 сарын хугацаатай хөлслүүлэхээр харилцан тохиролцож №Х/24/389 дугаар бүхий Иргэний хуулийн 287.1-д заасан “Орон сууц хөлслөх гэрээ”-г байгуулсан байдаг. Тухайн үед хөлслүүлэгч нь эхний 6 сарын төлбөрийг нэг дор авах сонирхолтой байсан тул манай Рентпэй финанс ББСБ ХХК-д хандаж эхний 6 сарын байрны хөлс болох 7,980,000 төгрөгийн урьдчилан авч түүний хариуд хөлслүүлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №Х/24/389 дугаар “Орон сууц хөлслөх гэрээ”-ний дагуу хөлслүүлэгчийн төлбөр авах шаардах эрх буюу авлагыг “******* ХХК-д шилжүүлэхээр харин “*******” ХХК нь хариуцагчаас сар бүрийн 01-ний өдөр тухайн сарын хөлс болох 1,330,000 төгрөгийг авч байхаар харилцан тохиролцож №-F/24/389 дугаар факторингийн үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Гэтэл хариуцагч нь 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн №Х/24/389 дугаар “Орон сууц хөлслөх гэрээ”-ний 5.1, 5.2, Иргэний хуулийн 287.1-д тус тус заасныг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Бидний зүгээс шаардлага тавих бүрд хойшлуулсаар түрээсийн төлбөрийн үлдэгдлээ төлөөгүй байраа хүлээлгэж өгөөд явсан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Н.*******д холбогдуулан 7,287,674 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 7,287,674 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 287,674 төгрөгөөр,  2025 оны 02 дугаар сарын 25-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд 1,750,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.*******д холбогдох 7,287,674 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт   хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 287,674 төгрөгөөр,  2025 оны 02 дугаар сарын 25-ний өдрөөс 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 4 сарын хугацаанд 1,750,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,600 төгрөгөөс Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 65,800 төгрөг, хариуцагч Н.*******эс 65,800 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

ШҮҮГЧ                                   Э.ЦОЛМОН