| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 181/2024/05980/И |
| Дугаар | 197/ШШ2025/01035 |
| Огноо | 2025-02-11 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 197/ШШ2025/01035
2025 02 11 197/ШШ2025/01035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У************ ХНН /РД: *********/
Хариуцагч: ******************* тоот хаяг байрлах, А*********** ХХК, /РД: **************1/
Гэрээний үүрэгт 12,907,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М**********, Ч.Б*************, хариуцагчийн төлөөлөгч Т.Э**************, нарийн бичгийн дарга М.Гантуяа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлийг...хариуцагчтай гэрээ байгуулж зам ашиглуулсан, төлбөрийг улирал тутамд төлөхөөр заасан боловч огт төлөөгүй тул 2024.08.15-нд замыг хаасан...иймд 8 сарын түрээсийн төлбөр, алданги нийт 12,907,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж, хариуцагч татгалзлын үндэслэлийг...замыг огт ашиглаагүй тул төлбөр төлөхгүй гэж маргаж байна.
3. Нэхэмжлэгч У************ ХНН, хариуцагч А*********** ХХК-ийн хооронд 2024 оны 04 сарын 01-ний өдөр Салбар зам ашиглалтын гэрээ нэртэй гэрээ байгуулж, гэрээний зүйлд У************ын Замын 2 дугаар ангийн балансын замын нийт уртаас 500 метр, нэг суман шилжүүлгийг 2024.01.01-нээс 2024.12.31 хүртэл хугацаанд түрээслэх, нэг сарын 1,075,600 төгрөг, улиралд 3,226,800 төгрөг төлөх, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцож, эрх бүхий этгээдүүд баталгаажуулсан байна.
Дээрх гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх ба Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцжээ.
Түрээсийн гэрээний үргэлжлэх хугацааг талууд тохиролцсон хэдий ч нэхэмжлэгч уг гэрээг бичгээр байгуулсан өдрөөс эхлэн төлбөр болон алданги шаардах эрхтэй байх тул 2024 оны 04, 05, 06, 07 дугаар сар, 8 дугаар сарын 15 хүртэл төлбөр 4,837,500 төгрөгийг мөн энэ хугацаанаас нэхэмжлэл гаргасан хугацаа болох 66 хоногийн алданги 1,596,375 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.
Хууль болон гэрээнд зааснаар түрээслэгч нь гэрээний зүйлийг эзэмшснээр төлбөр төлөх үүрэгтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 759 дүгээр зүйлийн 759.1, 75 2.2 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч А*********** ХХК-иас түрээсийн төлбөр, алданги нийт 6,433,875 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У************ ХНН-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,473,325 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 211,465 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А*********** ХХК-иас тэмдэгтийн хураамж 117,892 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У************ ХНН-д олгосугай.
3. Зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН