| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 197/2025/02131/И |
| Дугаар | 197/ШШ2025/01043 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 197/ШШ2025/01043
2025 02 12 197/ШШ2025/01043
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс /РД: ************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****************** тоот хаягт оршин суух, Э.М******* /РД: ***********/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ...Эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээний үлдэгдэл 9,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа..нэхэмжлэлийн шаардлага 9,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Төлбөрийг 02 сарын 28-нд 2,000,000 төгрөг, 03 сарын 30-нд 2,000,000 төгрөг,04 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 05 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 06 сарын 30-нд 1,000,000 төгрөгөөр төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь хариуцагч Э.М**********т холбогдуулан гэрээний үүрэгт 9,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжилсэн 9,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 02 сарын 28-нд 2,000,000 төгрөг, 03 сарын 30-нд 2,000,000 төгрөг,04 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 05 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 06 сарын 30-нд 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1.Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан.
Иймд зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75, 758.1. дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага 9,000,000 төгрөгийг хариуцагч хариуцагч Э.М********** төлөхийг зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 02 сарын 28-нд 2,000,000 төгрөг, 03 сарын 30-нд 2,000,000 төгрөг,04 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 05 сарын 30-нд 2,000,000 төгрөг, 06 сарын 30-нд 1,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 79,475 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН