| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттуулайн Болормаа |
| Хэргийн индекс | 119/2023/0012/з |
| Дугаар | 119/ШШ2024/0053 |
| Огноо | 2024-11-15 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 119/ШШ2024/0053
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “***” ХК захирал ***
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ***
Хариуцагч: Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,
Хариуцагч: Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоо,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: **,
Гуравдагч этгээд: ***,
Гуравдагч этгээд ***,
Гуравдагч этгээд: ***,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *** нарын хоорондын
“Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолын хавсралтын 49-64 дүгээрт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сум, *** баг, *** тоот, нийт 16 айлын орон сууцыг хувьчилсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”,
-“***ийн нэр дээр бүртгэлтэй *** дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** тоот орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, ***ын нэр дээр бүртгэлтэй *** дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** тоот орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагатай,
““***” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй *** дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн гуравдагч этгээд ***, ***ын бие даасан нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ***, хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **, аймгийн Орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч **, гуравдагч этгээд ***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, гуравдагч этгээд ***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “***” ХК нь Орхон аймгийн Орон сууц хувьчлалын товчоонд холбогдуулан "аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”
Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй давхардуулан олгосон улсын бүртгэлийн *** бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”
гуравдагч этгээд ***, ***ын ““***” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй *** дугаартай бүртгэлийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлага тус тус гаргаж маргасан.
2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
Маргаан бүхий захиргааны актууд нь дараах байдлаар манай өмчлөх эрхийг хөндсөн. Үүнд:
2.1. Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 552 дугаар тогтоолоор “***” ХК-ийн нийт хувьцааны 62.3% буюу төрийн мэдлийн 536,659.0 ширхэг хувьцаа өмчлөх эрхийг иргэн ***д олгох тухай тогтоол гарч ***ын 16 айлын орон сууцыг “***” ХК өмчлөх эрхтэй болсон байхад Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооноос нэр бүхий 16 иргэнд 2001 оны 39 дүгээр тогтоолоор хувьчилсан нь илт хууль бус юм.
2.2. Орон сууц хувьчлах товчооны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоол нь илт хууль бус тул үүнийг дагаад 16 айлын орон сууцыг бүртгэсэн иргэн ***ийн нэр дээрх ***, ***ын нэр дээрх *** дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах шаардлага гаргаж байна” гэжээ.
6. Нэхэмжлэгч “***” ХК-ийн захирал *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““***” компани 1996 онд хувьчлагдсан. Тэр үед жижиг хувьцаа эзэмшигч байсан. 2001 онд төр өмчөө хувьчлах үед би оролцож энэ компанийн бүрэн хувьцаа эзэмшигч болсон. Манай компани өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. 100 хувь хувьчилсны дараа маргаантай асуудал гарсан. 2001 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тогтоол гарч өмчлөлийн бүх эрх хувьцаа эзэмшигч нарт шилжсэн. Үүний дараа хөрөнгийг Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоо бусад хүмүүст хувьчлах шийдвэр гарсан. Энэ нь 1998 оны 07 дугаар сард бичигдсэн тогтоол, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл зэргийг үндэслээд хүсэлтийн дагуу уг товчоо хувьчлалын бичиг гаргаж өгсөн байдаг. “***” компани төрийн мэдлийн бүх хувьцааг зараад дууссаны дараах 3 жилийн өмнөх асуудал хүчин төгөлдөр батлагдаагүй бичиг баримтыг хавсаргаж гарсан шийдвэр. Тиймээс хуулийг илт зөрчсөн асуудал болсон. Энэ асуудлаа шүүхэд гаргасан. Бүх төрийн өмчийн хороо байгууллагуудад албан ёсны бичгээ явуулсан. Төрийн өмчийн хороо хариугаа ирүүлсэн. “***” хувьцаат компани хувьчлагдах үед 16 айлын сууц хувьчлах хөрөнгийн жагсаалтад орж бүрэн хувьчлагдсан. Танайх гаргасан шийдвэрээ эргэж харж энэ асуудлаа эцэслэн дуусга гэсэн шийдвэр гаргаж өгсөн. Бүх бичиг баримт нь нотлогдох баримтуудаараа үндэслэлтэй явж байгаа. Манайх олон хувьцаа эзэмшигчтэй компани учраас хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хамгаалж хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөд халдаж байгаа асуудлыг яаралтай шийдэх зорилготой явж байна.” гэв.
7. Хариуцагч Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооноос шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “***” ХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Засаг даргад холбогдох Орон сууц хувьчлалын товчооны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний *** дугаартай, улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө нь “Орхон аймаг Баян-Өндөр сум *** баг *** агуулахтай бүрэн комплект дэд станц 1,5 км өндөр хүчдэлийн шугамын хамт авто пүү 50 тн, задгай гараж, 16 айлын орон сууц 288 кв.м конторын зориулалттай 324 кв.м 146,305,300 төгрөгийн үнэ бүхий барилга” гэж дурдсан байна.
Орхон аймгийн Орон сууц хувьчлалын товчооны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багт байрлах *** тоот, *** тоотыг тус тус нэр бүхий 16 иргэнд хувьчилсан. Нэхэмжлэгч “***” ХК нь 2003 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймгийн Орон сууц хувьчлалын товчоонд байрны асуудал шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаж байсан.
Иймд Захиргааны ерөнхий хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү" гэжээ.
8. Хариуцагч Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхээр хэлэлцээд давж заалдах шатны шүүхээс буцахдаа нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсгээр үү, 106.3.4 дэх хэсэгт зааснаар гаргуулах гээд байна уу гэдгийг тодруулах ёстой гэсэн байдаг.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хуулийн 106.3.2 дахь хэсэгт зааснаар гаргуулах гээд байна гэж ойлголоо. Гэтэл ийм боломжгүй. Цаг хугацааны хувьд 2001 оны үйл баримтыг ярьж байгаа. Тэр үеийг мэдэх хүн гэвэл ***. Бусад нь ажиллаж байгаагүй. Жижиг хувьцаа эзэмшигч ***гийн гарын үсэгтэй албан бичгийг үндэслэн товчоог хувьчилсан гэж тайлбарласан. 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдөр захирал *** гээд өөрийнх нь гарын үсэг байгаа. Өмнөх хурал дээр энэ гарын үсэг таных мөн үү гэхэд миний гарын үсэг мөн гэсэн. Өөрийнх нь хүсэлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 04 дугаар тогтоол, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцээд 03 дугаартай тогтоол гарсан. “***” ХК-д одоо ажиллаж амьдарч байгаа ажилчдад хувьчилъя гээд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ***аас 3/300 дугаар албан бичигт маш тодорхой байдаг. Танай ажилчдын 16 айлын орон сууцанд оршин суугчдаас уг байрыг хувьчилж авах тухай хүсэлтийг ирүүлсэн байна. Уг асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөл болон бүх гишүүдийнхээ хурал дээр хэлэлцээд шийдвэрлэх боломжтой гэсэн байгаа. Хувьцаа эзэмшигчдийн зөвлөлийн шийдвэр гарсан. *** албан бичиг дээрээ хавсаргаад 16 айлын нэртэй бичиг ирүүлсэн. ***гаас ирүүлсэн хүсэлтийн дагуу 16 айлын орон сууцыг нэр бүхий 16 иргэдэд хувьчилсан. Төрийн өмчийн хорооноос яаж шийдсэн нь мэдэгдэхгүй гараар бичсэн бичвэр байна гэж байна. Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль 1995 онд батлагдсан. Энэ хуулийн 6.3 дахь хэсэгт зааснаар өргөдөл гомдол гаргагч нь гомдлоосоо татгалзаад буцааж авах эрх нь нээлттэй байсан. Тухайн үед нарийн бичгийн даргаар ажиллаж байсан *** өмнөх анхан шатны шүүх хуралдаан дээр ирж гэрчийн мэдүүлэг өгсөн. Доод талд нь гараар бичсэн байсан зүйл канондагдаад бүрэн харагдаж байсан. *** хуульд заасан эрхийнхээ хүрээнд өргөдөл гомдлоосоо татгалзаад буцаагаад аваад явсан. Хаягийн маргаан байдаг. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгээ бөглөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүсдэг. *** нь 16 айлын 288 м.кв орон сууцанд гэрчилгээ гаргуулахаар мэдүүлсэн. Гэрчилгээ гараад улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэгдсэн бүртгэлд Орхон аймаг, Баян-Өндөр сум, *** баг, 16 айлын орон сууц 288 м.кв гэсэн байгаа. Газар дээр шүүхээс үзлэг хийсэн. Орон сууц хувьчлах товчоо бол *** багт байрлалтай 16 айлын орон сууцыг хувьчилсан гэдэг дээр бат зогсож байгаа. 288 м.кв хувьчлаагүй. Хавсралтад айл бүрийн м.кв тодорхой бичигдсэн байгаа. Нэмээд үзвэл 476 м.кв орон сууц гарч ирнэ. Нэгэнт цаг үе нь улирсан, 20 гаран жилийн өмнөх асуудлыг сөхөж байна. Энэ талаар мэдэж байсан юм бол яагаад ийм асуудлыг одоо яриад байгаа юм. Хоёр өөр хаягтай. Нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод байгаа гол нотлох баримт бол 288 м.кв байран дээр өмчлөх эрхийн гэрчилгээтэй байтал товчоо хувьчилсан байна гэдэг. Орон сууц хувьчлах товчоо *** багт байрлалтай ямар ч орон сууцыг хувьчлаагүй. *** багт байрлалтай конторын 476 м.кв орон сууцыг хувьчилсан. Компанийн тухай хуулиар хувь эзэмшигчид, төлөөлөн удирдах зөвлөлд шийдвэр гаргах бүрэн эрх нь байсан. Шийдвэрээ уламжилсан хүн бол ***. Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан. Орон сууц хувьчлах товчоо хуулийн дагуу 2001 онд хуралдаад нэр бүхий 16 иргэдэд *** багт байрлалтай 476 м.кв орон сууцыг хувьчилсан. Хуулийн хүрээнд тогтоол гарсан учраас илт хууль бус гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ тогтоогдохгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
9. Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Нэхэмжлэлд дурдагдсан Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, *** орон сууцуудыг Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны тогтоолоор иргэдэд хувьчилсныг холбогдох хувьчлалын материал, нотлох баримтуудыг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийг баталгаажуулсан ба холбогдох өөрчлөлтүүдийг эрхийн улсын бүртгэлийн хувийн хэрэг болон цахим санд тухай бүр нь хийж цахим мэдээллийн санд боловсруулсан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, *** тоот орон сууцуудыг *** өмчлөгч тус бүрээс худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч талбайг нэгтгэн эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгүүлж, үйлчилгээний зориулалтаар өнөөдрийн байдлаар өмчилж байгаа ба 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Төрийн банктай байгуулсан *** дугаартай зээлийн гэрээний барьцаанд үүрэг ногдуулсан бүртгэлтэй байна.
Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, *** тоот орон сууцуудыг иргэн *** өмчлөгч тус бүрээс худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр №211 дугаартай нотариатч гэрчилсэн Худалдах, худалдан авах гэрээгээр Орхон аймгийн Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн ба өнөөдрийн байдлаар Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, *** Илгээлт 2 дугаар байрны 2 тоот орон сууц эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, *** тоот орон сууц эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, *** тоот орон сууц эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, *** тоот орон сууц эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, *** тоот орон сууц эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, *** тоот орон сууц эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, *** тоот орон сууц эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум 14 дүгээр баг, *** тоот орон сууц эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй сууцуудын өмчлөгчөөр *** бүртгэлтэй байна.
“***” ХК-ийн нэхэмжлэлээр тухайн бүртгэлүүдийг хянан үзэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу буруу ташаа гэх үндэслэл тогтоогдохгүй, мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан эрхийн улсын бүртгэлийг хаах, өмчлөх эрхийг хүчингүй болгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
10. Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх тайлбаруудаа дэмжиж байна. Үл хөдлөх эд хөрөнгө газар дээр суурилж бүртгэдэг. Бүртгэл тоо хэмжээний хувьд төөрөлдсөн байдлаар гарсан байна. Тухайн газрын байршил, хэмжээг хараад эрх бүхий байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэн бүртгэдэг. Манайх баталгаажуулах үйл ажиллагаа явуулдаг болохоос шийдвэр үндэслэлтэй байгаа эсэх дээр дүгнэлт гаргадаггүй. Эд хөрөнгө бүртгэлийн тухай хууль 2003 оноос хойш эхлэн мөрдөгдөж байгаа. Өнөөдөр бол эд хөрөнгүүдийг газрын нэгж талбар дээр үндэслэн бүртгэдэг. Хаяг байршилтай холбоотой давхардал гарахаас сэргийлж байгаа. Өмнө нь хаягийн байршил нутаг дэвсгэрээс шалтгаалаад маш их өөрчлөгддөг байсан. Өмчлөгчдийн гаргасан хүсэлтийг үндэслээд хаяг байршлыг шалгаад давхардаагүй бол бүртгэдэг. Тухайн үед ***, *** гэж 2 үл хөдлөх хөрөнгө мэт харагдахаар боловч үзлэг хийхээр очихдоо нэг байсан гэдэг байр суурьтай байна.” гэв.
11. Гуравдагч этгээд *** шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Орхон аймгийн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Шүүхийн шинжилгээний албанд байр худалдан авах *** тоот гэрээ”-ний дагуу Орхон аймаг, Баян-Өндөр сум, *** баг, *** *** айлын орон сууцны байрыг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.
Орон сууцны байрыг хүлээн авахад *** тоот байр эрхийн улсын бүртгэлийн ***, *** тоот байр эрхийн улсын бүртгэлийн ***, *** тоот байр эрхийн улсын бүртгэлийн ***, *** тоот байр эрхийн улсын бүртгэлийн ***, *** тоот байр эрхийн улсын бүртгэлийн ***, *** тоот байр эрхийн улсын бүртгэлийн ***, *** тоот байр эрхийн улсын бүртгэлийн ***, *** тоот байр эрхийн улсын бүртгэлийн ***дугаартай өмчлөлийн гэрчилгээтэй байсан.
Эд хөрөнгийн өмчлөл шилжүүлэх хүсэлтийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 435 тоот албан бичгээр Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан. Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1279 тоот албан бичгээр Орхон аймаг, Баян-Өндөр сум, *** баг, *** айлын орон сууцны өмчлөгчөөр ***ыг бүртгэсэн тухай хариуг ирүүлсэн...” гэжээ.
12. Гуравдагч этгээд ***ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1998 оны Хувьцаа эзэмшигчдийн хурлын болон ТУЗ-ын шийдвэр хүчингүй болсон дараагийн эрх зүйн акт гараагүй. Одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. ***гийн 16 айлын орон сууцнаас 2020 онд Орон нутгийн өмчийн газар 8 айлын орон сууцыг худалдаж авсан. 2022 оны 08 сард иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад энэ талаар маргаан үүссэн. *** дугаартай үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлээд байгаа. Худалдаж авсан 8 орон сууцанд *** дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хөрөнгө байхгүй. Энэ 8 айлын орон сууц таны нэхэмжлээд байгаа орон сууц биш гэдгийг хэлж байсан. *** баг *** байр гэсэн. Газрын алба, Баян-Өндөр сумаас хаягийн лавлагаа авч байсан. *** багт ***ы хэсэг гэдэг зүйл байхгүй гэдэг хариу өгч байсан. Тиймээс манай худалдаж авсан 8 айлын орон сууцтай хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
13. Гуравдагч этгээд ***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нарын тайлбартай санал нэг байна. 1996 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орон сууц хувьчлах тухай хууль батлагдсан. Энэ хуулиар нийтийн зориулалттай орон сууц төрийн өмчлөлд байгаа бол орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд олгох тухай байсан. Хуулийн дагуу “***” ХК-ийн ажилчид орон сууцыг эзэмшихээр хүсэлтээ гаргасан. Хүсэлтийн дагуу Төрийн өмчийн хорооноос энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэ гэж “***” ХК-д хүргүүлж хувьчлах шийдвэр гарсан. “***” ХК-ийн захирал *** 16 айлын орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчилж шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг явуулсан. Ингээд хувьчлах асуудал явагдсан. Төрийн өмчийн хороо өөрийн мэдлийн хэсгийг хувьчлаад дуудлага худалдаа зарласан. “***” ХК-ийн захирал дуудлага худалдаагаар авсан. Ялагч тодорсон тогтоолд 16 айлын орон сууц гэж бий. Гэхдээ уг тогтоолын дагуу шилжүүлж өгсөн барилга эд хөрөнгийн жагсаалтад 16 айлын орон сууц байхгүй. Конторын барилга гэж байгаа. Одоо *** байгаа. Тэр бол *** багт байдаг. Тэр конторын барилгыг орон сууц гээд бүртгүүлсэн зүйл харагдаад байгаа. *** Орон сууц өмчлөх тухай хуулийг Төрийн өмчийн хорооны шийдвэрийг үндэслээд Удирдах зөвлөлийн шийдвэрээр 16 айлын орон сууцыг ажилчиддаа хувьчлах хүсэлтээ илэрхийлсэн. Дуудлага худалдаагаар ялаад орон сууцыг авчихсан гэсэн чинь Төрийн өмчийн хорооны 552 тогтоолыг үндэслээд *** багт байдаг 200 гаран м.кв талбайг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Хуулийн дагуу хувьчлах асуудал явагдсан. Тиймээс илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Хэрэгт шаардлагатай баримтууд авагдсан байгаа. Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт төрийн өмчит хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууцыг энэ хуулийн дагуу хувьчлах тухай шийдвэрийг Засгийн газар гаргах бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ тухайн хуулийн этгээдийн саналыг харгалзан үзнэ. Шийдвэр гарсан тухай бүр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага уг орон сууцыг хувьчлах ажлыг зохион байгуулна. 6.4 дэх хэсэгт төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууц хувьчлах тухай шийдвэрийг тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага /гишүүдийн хурал/ гаргах бөгөөд ийнхүү хувьчлахдаа энэ хуульд заасан зарчим, журмыг баримтална гэж заасан. Удирдах дээд байгууллагаас шийдвэрлэсэн. Улсын өмчлөлд байгаа орон сууцуудыг эзэмшиж байгаа иргэдийн ордерийг үндэслээд хувьчилна гэсэн. Гуравдагч этгээд *** ийн хувьд хувьчилж аваагүй. Хувьчилсан иргэнээс худалдаж авсан. Худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр өөрийн өмчлөлдөө авч улсын бүртгэлд бүртгүүлсэн. Яагаад 21 жил өөрийнхөө үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшээгүй юм. Өөр бусад хүн өмчлөх эрхээ худалдаад захиран зарцуулаад бусдад шилжүүлээд явж байхад энэ хүн юу хийж байсан юм. Яагаад мэдээгүй юм. Орхон аймгийн архивын тасагт өмч хувьчлалтай холбоотой баримт байхгүй гэсэн хариу ирсэн. Гэтэл би архив дээр очиж үзээд баримт байсныг шүүхэд гаргаж өгсөн. Бүх баримтууд нь задгай байсан. Шүүгээд үзэхээр дотор нь байсан. Яагаад байхгүй гэсэн хариу ирүүлснийг асуухад мэдэхгүй гэсэн. Ингээд шаардлагатай баримтуудыг гаргаж өгсөн. Магадгүй *** энэ баримтыг үзээгүй, эсхүл үзсэн ч нэхэмжлэлийн шаардлага гаргаад үзье гэсэн байх. Орон сууц өмчлөх тухай хууль, Засгийн газрын шийдвэр, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар ***ын захирлаар ажиллаж байсан хүмүүс тухайн 16 айлын орон сууцны ордерын эзэмшиж байгаа хүмүүст нь олгоё гэсэн шийдвэр байгаа. Төрийн өмчийн хорооны 552 дугаар тогтоолоор 16 айлыг дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн боловч хүлээлгэж өгөхдөө Орон сууц өмчлөх тухай хуулийн дагуу явагдсан гэж мэдсэний үндсэн дээр энэ үед хүлээлгэж өгөөгүй. 1997 онд хууль батлагдсанаас хойш шат дараалалтай явж байна. Гэтэл энэ хүн дундуур нь дуудлага худалдаанд орчихсон. Судалгаа гаргаж өгөхдөө 16 айлын орон сууц гэчихсэн. Төрийн өмчийн хороо тухайн үед энийг мэдээгүй дуудлага худалдаанд оруулсан. Хүлээлгэж өгөхөд 16 айлын орон сууц нь байхгүй, конторын барилгаа 16 айлын орон сууц болгоод Улсын бүртгэлд бүртгүүлсэн байж магадгүй. Ингээд бүрдүүлээд өгөхөөр нь тухайн үед ажиллаж байсан хүн хайнга хандан бүртгэсэн. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль гарснаас хойш бүртгэл хийхдээ салгасан. Тухайн 16 айлын орон сууцыг эзэмшээгүй, өмчлөөгүй, ашиглаагүй гэдгийг хэлье. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
14. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““***” компанид жижиг хувьцаа эзэмшигч анх байсан гэдгийг хэлж байгаа шалтгаан нь төрийн мэдлийн том хувьцаа өмнө нь жижиг хувьцаа эзэмшигч нартай байсан гэдгийг ойлгоосой гэж хүсэж байна. Хувьчлал хууль ёсны дагуу явагдсан, хэн нэгний эрх ашиг хөндөгдөөгүй. Хувьцааны цаана эд хөрөнгө байгаа. Эд хөрөнгө бол өнөөдрийн маргаж байгаа 16 айлын орон сууц байсан. Орон сууц гол үл хөдлөх хөрөнгө учраас тэрийг авах сонирхолтой байсан тул худалдан авах ажиллагаанд оролцсон. Түүний дагуу төлбөр төлсөн баримтаа хэрэгт өгсөн байгаа. Бид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсгийг баримталж байгаа. Яагаад илт хууль бус захиргааны акт гэж үзсэн гэвэл 39 тоот тогтоолоо гаргахдаа баримталсан баримтууд хууль ёсны хувьчлагдах үндэслэлтэй баримтад хамаарагдаж байгаа эсэхийг хянаж үзэх хэрэгтэй. Компанийн эрх барих дээд байгууллага хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр байна. Төлөөлөн удирдах зөвлөл зохих хэмжээнд ажиллаж байсан. Баримталсан баримт нь 1998 оны хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, ТУЗ тогтоол байдаг. Ингэхдээ хоёулаа нэг өдөр хуралдаад шийдвэр гаргасан байдаг. Хуульд зааснаар тодорхой хугацааны дараа баримт бичгээ бүрдүүлэх ёстой байсан. Энэ нь 2001 оны сүүлээр орон сууц хувьчлах товчоонд очсон. Том хувьцаа эзэмшигч төрийн оролцоо байсан. Компанийн тогтоол шийдвэр Төрийн өмчийн хороонд очиж баталгаажиж хянагдаагүй. Төрийн мэдлийн хувьцаа зарагдсаны дараа Орон сууц хувьчлах товчоонд баримт болж очсон. Үүнийг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэх үү. Төрийн өмчийн хорооны хувьцаа зарсан байдал, шинэ эрх үүссэн байдал зэргийг товчоо хянах ёстой. Энэ талаар нэхэмжлэгч мэдээд шаардлага тавьж эхэлсэн.
Давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлт, анхан шатны шүүх дээр ирсэн баримтыг харахад тайлбар төдийхөн юм хийснээр өөрсдийнхөө ажлыг зөвтгөж байгаа зүйл харагдаж байна. Орон сууц хувьчлах товчоонд өмч хувьчлалын дарга албан тоот явуулахад хэн бичсэн нь тодорхойгүй захирал ***д дээрх 7 хуудас баримтыг явуулсан гэдэг үгээр нэхэмжлэгчид тайлбарыг өгч байсан буюу энэ гараар бичсэн үгээр Төрийн өмчийн хорооноос хариу өгсөн гэж тайлбарладаг. Өнөөдрийг хүртэл захиргааны байгууллага иргэний зөрчигдсөн эрхийн талаар хариу өгөөгүй. Хариу ирээгүй учраас эрх ашиг нь өнөөдрийг хүртэл хөндөгдөж байна. Тиймээс энэ хурлаар хэлэлцэх нь зөв. 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Тамгын газарт ажилчдын орон сууцны гэрчилгээ авах тухай гээд *** нэг албан бичиг бичсэн гэдэг. Энэ дотор нь тус компанийн үндсэн хөрөнгө 16 айлын орон сууцыг хувьчлах гэрчилгээ олгоно уу гээд *** гэсэн байгаа энэ бол шийдвэр тогтоол биш. Энэ хүн өөрөө хүлээн зөвшөөрсөн гэдэг. 2001 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “***” компанийн удирдах зөвлөлийн тогтоолд хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрийг үндэслэн компанийн эзэн болох ***г 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс томилсон. Гэтэл сая уншсан албан бичигт 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэсэн байгаа. Тэгэхээр захирлаар томилогдохоос 10 сарын өмнөх бичиг. Ингэж шийдвэр гаргах эрх нь үүсээгүй байсан. Мөн албан бичиг болохоос ямар нэг шийдвэр тогтоол байгаагүй. Хуулийг зөрчсөн асуудал хангалттай гарч ирнэ. Улсын бүртгэлийн хэлтэс нэгэнт хувьчлал явагдсан учраас товчооны тогтоолыг үндэслэж бүртгэл хийсэн учраас буруутгах аргагүй. Тухайн газрын байршлын асуудал байгаа. Шүүхээс очиж үзлэг хийсэн. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс үзлэгийг няцааж тайлбар гаргаагүй. Тэгэхээр хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Өөр барилга байрны асуудал яриагүй. Нэг зүйл дээр нэгдэж байна гэж үзэж байна. Манай нэхэмжлэлийн шаардлага бол үзлэг хийсэн байршилд байгаа орон сууц мөн. Энэ утгаараа байршлын асуудал нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.
15. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймаг, Баян-Өндөр сум *** багийн 16 айлын орон сууц буюу эд хөрөнгийн улсын бүртгэлүүд илт хууль бус байх тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Орхон аймгийн Засаг даргын 39 тогтоол буюу орон сууц хувьчлалаас гарсан 2001 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Тухайн үед үйлчилж байсан 1999 оны Компанийн тухай хууль байсан. Улсын бүртгэлийн байгууллага ***ын илгээлтийн 16 айлын орон сууцыг эзэмшиж байсан хүмүүс хувьчилж авсан учраас бүртгэсэн гэдэг. Орон сууц хувьчлах товчоо болохоор хууль зөрчөөгүй. 12 дугаар сарын 39 дүгээр тогтоолыг үндслэсэн нь хууль ёсных гэдэг. 2001 оны 10 дугаар сарын 552 дугаар тогтоолоор “***” компанийн төрийн мэдлийн 62.3 хувийн хувьцааг нийтийн дуудлага худалдаагаар худалдах шийдвэр гарсан. *** уг хувьцааг худалдан авч өмчлөгч болсон. Төрийн өмчийн хорооны Монгол банкинд байдаг харилцах данс руу мөнгө шилжээд өмчлөх эрхийг шилжүүлэх тогтоол гарч ***д шилжүүлсэн. Үндсэн хөрөнгөд 16 айлын орон сууц бүртгэлтэй байсан. Тогтоол албажсаны дараа 2001 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улсын бүртгэлийн газар мэдүүлэг гаргасан. “***” компанийн конторын барилга, 16 айлын орон сууцыг бүртгэж сүүлийн 4 орон буюу *** дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ өгсөн. 2001 оны 12 сарын 20-ны өдөр *** компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор компанийн захирлыг томилсон. Хариуцагч байгууллага болох Өмч хувьчлалын газраас ирүүлсэн тайлбар үндэслэлгүй. Эндээс тайлбартаа 2001 онд *** албан бичиг явуулсан. Үүний дагуу тухай үед ажилчид сууж байсан байранд өмчлөх эрхийн бичиг бичиж өгсөн гэдэг. Гэтэл 2001 оны 02 сарын 02-ны өдөр компанийг төлөөлөх эрх байгаагүй. Төрийн хамаарал бүхий өмч хөрөнгийг хувьчлахад Төрийн өмчийн хорооноос гаргасан шийдвэрийг үндэслэх ёстой байсан. Гэтэл эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэхгүйгээр жижиг хувьцаа эзэмшигч ***гийн албан бичгийг үндэслэн хувьчилсан гэж байгаа нь үндэслэлгүй. Ийм хууль бус захиргааны акт гарсан. 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улсын бүртгэлд бүртгээд гэрчилгээ олгосон. 2003-2007 онуудад 16 айлын орон сууцыг Орон сууц хувьчлах товчооны 39 дүгээр тогтоолоор өмчлөх эрхийн гэрчилгээ бичиж өгсөн. Энэ үйл явцыг шийдвэрлэхэд тухайн үед үйлчилж байсан хуулийг харах ёстой. Улсын бүртгэгч мэдүүлгийг аваад ямар асуудлуудыг анхаарах ёстой юм. Бие даан шийдвэр гаргах боломжгүй бол ахлах улсын бүртгэгчид танилцуулах, шийдвэрийг хүлээх зэрэг тодорхой хоног хугацаанууд байгаа. Тухайн үед үйлчилж байсан журмаа мөрдөөгүй улмаас давхардуулсан. Хувьцаат компанийн өмчлөгчөөр бүртгэгдсэний дараа хууль бус шийдвэрийг үндэслэн гарсан иргэдийн хүсэлтээр дахин бүртгэж байгаа нь уг захиргааны акт илт хууль бус болох нь тогтоогдоно. Иймд бүртгэлийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэв.
16. Гуравдагч этгээд ***ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд бие даасан шаардлагын талаар гаргасан тайлбартаа: “Иргэн ***ийн хувьд бие даасан шаардлага гаргасан. Архивч очиж байгаад олж авсан баримтуудаа үндэслэн шаардлага гаргасан. 1998 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ***аас зам барилгын “***” компанийн гүйцэтгэх захирал ***т байгууллагын мэдлийн орон сууцыг хувьчлах тухай 3/300 дугаар албан бичгийг ирүүлсэн. Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу өөрсдийн мэдлийн орон сууцаа төлөөлөн удирдах зөвлөл болон бүх гишүүдийн хурлаараа шийдсэн. 1998 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлаар 16 айлын орон сууцыг орон сууц хувьчлалын дагуу оршин сууж байгаа ажилчдад үнэ төлбөргүй хувьчлах тухай 03 дугаар тогтоол гарсан. Төлөөлөн удирдах зөвлөлийн 04 дугаартай тогтоол энэ өдөр гарсан. Нэг өдөр бүгдийг нь шийдвэрлэсэн гээд байна. Нэг өдөр гарч болно. Орон сууц хувьчлах тухай хууль гарсан байхад үүнийг шуурхай шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэх боломжгүй. 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдөр “***” ХК-ийн захирал *** 01 дугаартай албан бичгийг Орхон аймгийн Тамгын газарт явуулж ажилчдад орон сууц хувьчлах тухай төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр гарсан тул оршин суугчдад гэрчилгээ олгоно уу гэсэн хүсэлтийг гаргасан. Дээрх шийдвэрийг үндэслээд Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2001 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 39 тогтоолоор нэр бүхий 16 айлд орон сууцыг хувьчилж өгсөн. Хуулийн дагуу Орхон аймгийн Улсын бүртгэлийн газар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Байгууллагын мэдлийн орон сууцыг хувьчлах тухай ажиллагаа хуулийн дагуу явагдаж байхад “***” компанийн төрийн мэдлийн хувьцаа 62.3 хувийг дуудлага худалдаагаар оруулах тогтоол гарсан. Төрийн өмчийн хорооны 552 дугаар тогтоол 10 дугаар сарын 18-ны өдөр гараад дээрх компанийн хувьцааг 54.000.000 төгрөгөөр авсан байдаг. Тодорхой хугацааны дараа 2001 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “***” компанийн төрийн мэдлийн хувьцааг худалдан авснаар компанийн хөрөнгийг шилжүүлж өгөхдөө орон сууцыг хүлээлгэж өгөөгүй. Шалтгаан нь Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу ажилчдын амьдарч байсан орон сууцыг хувьчлах ажил явагдаж байсантай холбоотой байсан. 2002 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ***гийн гаргасан мэдүүлгийг үндэслэн 2001 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөр гэрчилгээг нөхөж бичиж гарсан. Улсын бүртгэлийн хэлтэс хүлээж аваад гэрчилгээ олгосон. Улсын бүртгэлийн газрын 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хариу тайлбарт энэ талаар дурдсан байна. Тийм учраас Орхон аймгийн Улсын бүртгэлийн газар “***” ХК *** багт байрлалтай төрөөс үнэ төлбөргүй хувьчилсан 16 айлын орон сууцыг давхар бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байх тул энэ бүртгэлийг хүчингүй болгоно уу гэсэн.
Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлэхдээ *** багт байрлалтай гэсэн байгаа. Орхон аймгийг багуудад хуваарилсан шийдвэр үүнээс өмнө тогтоогдсон байсан. “***” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хүн өөрийнхөө ажилчдын орон сууцыг *** багт байдаг гэдгийг маш сайн мэднэ. Улсын бүртгэлийн хэлтсийг төөрөгдүүлэх байдлаар гэрчилгээ гаргахад хүргэсэн гэж бодож байна. Сая өөрөө тайлбартаа манай барилга *** багт байрладаг гэж хэлсэн. Төөрч будилаад багаа мэдэхгүй байсан гэж үзэх боломжгүй. Удирдах зөвлөл, ТУЗ шийдвэрлэх ёсгүй гэсэн. Орон сууц хувьчлах тухай хуулийн 6.4-д төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууц хувьчлах тухай шийдвэрийг тухай хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага ийнхүү хувьчлахдаа энэ хуульд заасан зарчмыг баримтална гэсэн байна. Удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчдийн хурал төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Түүнийгээ *** даган биелүүлсэн. Үүнийг мэддэг учраас 21 жил тэнд амьдарч байгаа хүмүүсийн эрхийг огт хөндөөгүй. Архиваас энэ баримт гарах ёсгүй гэдэг бодол ***д байсан байх. Өөрөө баримт бүрдүүлээд өгсөн. Шүүхээс нотлох баримт шаардсан. Байхгүй гэсэн хариу өгсөн гэтэл очоод үзэхэд байсан. Тиймээс бие даасан шаардлага гаргасан.” гэв.
17. Гуравдагч этгээд *** бие даасан шаардлагын талаар гаргасан тайлбартаа: “Манай Орон нутгийн өмчийн газрын худалдаж авсан 8 байран дээр нэхэмжлэгч талын нэхэмжлээд байгаа *** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө байхгүй гэдэг шаардлагыг гаргасан. Тиймээс давхардуулан олгосон *** дугаартай бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
18. Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ***, *** нарын шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Хуулийн этгээд “***” ХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ***ийн итгэжлэгдсэн төлөөлөгч ***, ***ын гаргасан бие даасан шаардлагуудтай танилцлаа. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт конторын барилга, 16 айлын орон сууцны барилга, асфалт бетон завод гэх хөрөнгүүдийг анх бүртгэхэд төрөөс хэрхэн яаж, ямар нотлох баримтаар хувьчилсан, хэзээ, хэрхэн ямар нотлох баримтаар хувьчилсан, хэзээ, хэрхэн ямар нотлох баримтуудыг үндэслэн зарим хэсэг нь бусдад шилжсэн, аль хэсэг нь үлдсэн талаар хангалттай нотлох баримт хувийн хэрэгт авагдаагүйн дээр маргаан бүхий 16 айлын орон сууц нь Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ***аас 1998 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “***” ХК-ийн захирал ***т байгууллагын мэдлийн орон сууцыг хувьчлах тухай 3/300 дугаартай албан бичиг ирүүлж, оршин суугчдаас уг орон сууцыг хувьчлах тухай хүсэлт ирүүлснийг төлөөлөн удирдах зөвлөл болон бүх гишүүдийн хурлаар шийд гэсэн байна.
Үүний дагуу 1998 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04 дугаартай тогтоол гарч мөн өдрөө компанийн хувьцаа эзэмшигчид хуралдан “16 айлын орон сууцны байрыг орон сууц хувьчлалын дагуу одоо оршин сууж байгаа өөрийн байгууллагын ажиллагсдад үнэ төлбөргүй хувьчилсугай” гэсэн 03 дугаартай тогтоол гарч, орон сууцны хувьчлах товчоонд сууц эзэмшигчдын гэрчилгээ олгоно уу гэсэн 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай хүсэлт ирүүлснээр нэр бүхий 16 иргэнд тухайн орон сууцуудыг орон сууц хувьчлах товчооны 2001 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор хувьчилсан болох талаар нотлох баримтууд хавтаст хэрэгт шүүхийн нотлох баримтын шаардлага хангасан байдлаар авагдсан байх тул бие даасан шаардлагуудыг хүлээн зөвшөөрч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй Орхон аймаг Баян-Өндөр сум 13-р баг *** багт байрлах 16 айлын орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэг бүртгэлийн хаах болохыг үүгээр илэрхийлж байна” гэжээ.
19. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөгч ** гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлийн *** дугаартай бүртгэл хууль журмын дагуу явагдаагүй. Үл хөдлөх эд хөрөнгүүд газар дээр суурилагдаж бүртгэгдэж байгаа. Төрийн өмчийн хорооны 552 дугаар тогтоолын дагуу хувьчилж аваад бүртгүүлсэн байж болно. Конторын барилга болон орон сууц тус тусдаа бүртгэгдэх ёстой. Тухайн үед бүртгэлийн журмаараа явсан бол *** багийн объектын бүртгэлийг хийлгээд орон сууцын бүртгэлээ тусдаа хийлгээд давхар мэдүүлэг гаргаж өгөх ёстой. Ирүүлсэн материалыг харахаар манай архиваас материал холилдоод алга болсон зүйл байхгүй. Бүрдүүлэх материалын эд хөрөнгийн зориулалт дээр 3 төрлийн эд хөрөнгүүдийг цувуулсан байгаа. Хавсаргасан баримт дээр үнэлгээний тайлан байгаа. 552 дугаар тогтоолоо өгсөн бол энэ дээр тэмдэглэгдэх байсан. Гэтэл өгөөгүй. Анхны нотлох баримтууд тодорхойгүй байсан. Манай Улсын бүртгэлд бүртгэл үүсгэхдээ дүрмийн дагуу бүртгэхгүйгээр үүсгэсэн. Хувьчлалын материал, хувьчилсан процессыг шууд үнэлж дүгнээд хүчинтэй хүчингүй гэдгийг би хэлж мэдэхгүй. Хэрвээ хүчинтэй байгаад хийгдсэн бол дараагийн бүртгэлүүд бүгд үнэн зөв. Шийдвэрийг үнэн зөв гаргасан эсэхийг нягталж шалгаад үнэлэлт дүгнэлт өгдөг байгууллага биш. 39 тогтоолоор баталгааж гээд ирсэн тохиолдолд *** багийн 16 айл дээр бичигдсэн гэрчилгээ бүртгэлийн хувьд хүчин төгөлдөр. Төрөөс хувьчилсан орон сууцыг бүртгүүлэхэд заасан нотлох баримтын хүрээнд бүрдүүлэх баримтаа бүрдүүлээд манайд бүртгэгдсэн бүртгэлүүд байгаа. *** бүртгэлийнхээ журмын дагуу бүртгэгдээгүй байна. Энэ бүртгэл бол бүртгэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байхад бүртгэгдсэн. 2003 онд Эд хөрөнгийн ерөнхий тухай хууль батлагдаад түүнээс хойш нарийвчилсан журамтай болсон. Түүнээс өмнө 2001 оны журмаар бүртгэл хийдэг байсан. Мэдүүлэг гаргагч өмчлөх эрхтэй гэдгээ нотлоод түүнтэй холбоотой бичиг баримтаа гаргаж өгөөд бүртгэл хийх ёстой. Бүртгэл хуулийн шаардлага хангаагүй, эргэлзээтэй өмч гэдэг нь нотлогдоогүй тохиолдолд бүртгэл хийхээс татгалзах үндэслэлтэй. Өмчлөх эрх олж авсан 552 дугаар тогтоол байхгүй байхад бүртгэсэн нь буруу. Тогтоол байлаа гэхэд энэ эд хөрөнгүүдийг нийлүүлээд нэг гэрчилгээ бичиж өгсөн нь манай бүртгэлийн байгууллагын буруутай үйл ажиллагаа харагдаад байгаа. *** дугаар бүртгэл дээр танай конторын барилгыг үгүйсгэхгүй. 552 дээр заасан конторын байр худалдаж авсан гэсэн план юмнуудыг баримтжуулаад бүртгэлдээ өөрчлөлт хийх ёстой. Энэ бүртгэлийн үйл ажиллагааг бид нар нэмэлт өөрчлөлт хийж залруулах ёстой.” гэв.
20.Нэхэмжлэгч *** гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: “*** бүртгүүлэхдээ улсын бүртгэгчид албан ёсоор хүсэлт гаргаад бүрдүүлэх ёстой материалуудаа бүрдүүлээд аваачиж өгсөн. Улсын бүртгэлийн бичиж өгсөн гэрчилгээ надад байгаа учраас хаана яаж бичихийг заах эрх надад байхгүй. Нэг байгууллагын эд хөрөнгийг нэг гэрчилгээнд бичиж өгсөн. Манай бүх хөрөнгө тэнд байгаа. Бид гаргаж өгөх ёстой зүйлээ гаргаж өгсөн. Тиймээс тайлбарыг хүлээж авах боломжгүй.” гэв.
21. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: “Гэрчилгээг хүчингүй болгуулна гэлээ. Гэрчилгээ бусад баримтаар баталгаажсан. Анхнаасаа 16 айлын орон сууц байсан. Худалдсан газар нь хүлээн зөвшөөрсөн. Төрийн өмчийн хорооны асуулгад ямарч хариу өгөөгүй. Гараар бичсэн зүйлээр хариу өгсөн. Эрх ашиг, сонирхол нь хөндөгдөнө гэдэг сонин зүйл хэллээ. Гуравдагч этгээдээр оролцоод байгаа хүмүүс тухайн үеийн этгээдүүд биш. Одоо эрх ашиг нь хөндөгдөөд байгаа мэт боловч тухайн үеийн үйл явдалд хамааралгүй учраас шаардлага гаргах хэмжээний этгээдүүд биш гэж үзэж байна. Үйл явдал өнгөрснөөс хойш болсон оролцогчид учраас сөрөг нэхэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгч компанийн шаардлагын хэмжээнд мэтгэлцэж оролцох, түүнийг үгүйсгэх этгээдүүд огт биш. Бид орон сууц хувьчлал зөв буруу гэдгийг ярьж байна. Энэ хүмүүст уг асуудал огт хамааралгүй. Бие даасан шаардлага гаргах хэмжээнд өөрсдийгөө илэрхийлэх эрх зүйн үндэс байхгүй, логикгүй юм ярьж болохгүй гэж үзэж байна.” гэв.
22. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *** гуравдагч этгээдүүдийн бие даасан шаардлагатай холбогдуулан гаргасан тайлбартаа: “Улсын бүртгэлийн төлөөлөгч нэгэнт *** багийн 16 айлын орон сууцыг аймгийн өмч хувьчлалын товчооноос хувьчилсан учраас *** дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгохыг зөвшөөрч байна гэсэн. Энэ хангалттай үндэслэл бүхий тайлбар болж чадахгүй. Орон сууц хувьчлал өөрөө Орон сууц хувьчлалын тухай хуулиа зөрчсөн. 1998 онд *** компани 62.3 хувь нь төрийн мэдлийн байсан байна. Том эзэмшигчийн албан ёсны шийдвэр байхгүй байхад Орон сууц хувьчлалын товчооны хувьчлал хууль зөрчсөн асуудал болж байгаа. Ийм баримт байсаар байтал Улсын бүртгэл яагаад Орон сууц хувьчлалын товчоо хувьчилсан учраас ***-т бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгохыг зөвшөөрч байна гэж хэлж байгаа тайлбар үндэслэлгүй болж байна. Захиргааны хэргийн шүүх улсын бүртгэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ улсын бүртгэлийн байгууллагын бүртгэх үйл ажиллагаа стандарт журмын дагуу явагдсан эсэхийг хянах гол агуулга байдаг байх. Хэрвээ тухайн улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээж аваад нотлох баримт нь хангалттай эсвэл хангалтгүй эргэлзэх нөхцөл байсан юм бол ахлах улсын бүртгэгчдээ энэ асуудлыг тавиад 3, 5 хоногийн дотор шийдвэр гаргах ёстой. Улсын бүртгэлийн байгууллага энэ үед нэлээн хөгжлөө авчихсан байсан. Дүрэм, журмаа баримтлаагүй, *** бүртгэлийг ямар акт гэж үзээд хүчингүй болгуулах гээд байгаа юм. Тухайн үед Төрийн өмчийн хорооноос Орхон аймгийн орон нутгийн өмчийн алба “***” ХК-ийн өмчид 16 айлын орон сууц байна гэсэн хариуг өгч байсан баримт хэрэгт байгаа. Давхардуулан олгосон бүртгэлийг хүчингүй болгоно гэхээр ямар нэхэмжлэл гэдэг зүйлээ тайлбарлах байх. Иймд гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
23. Иргэдийн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Он цаг дарааллын хувьд тодорхой байна. Миний бодлоор *** 100 хувийн хувьцаа эзэмшигч болох үедээ төлөөлөн удирдах зөвлөл болон бүх гишүүдийн хурлын шийдвэрийг цуцалсан бол өнөөдрийн асуудал үүсэхгүй байсан байх. Тиймээс захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй байна.” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “***” ХК нь Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан “Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолын хавсралтын 49-64 дүгээрт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сум, *** баг, ***тоот, нийт 16 айлын орон сууцыг хувьчилсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”,
Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй давхардуулан олгосон улсын бүртгэлийн ***- *** бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг,
гуравдагч этгээд ***, *** Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “***” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй *** дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагыг тус тус шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар “хариуцагч Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоо нь өөрт холбогдох нотлох баримтуудыг гаргаагүй учраас нотлох баримтуудыг гаргуулах, 16 айлын орон сууцанд олгосон “орон сууц эзэмших эрхийн бичиг /ордер/”-ийг ямар журмаар олгосон, орон сууц хувьчлах товчоо уг гэрчилгээг цуг олгодог эсэхийг тодруулсаны дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т зааснаар шүүх хуралдааныг 30 хоногоор хойшлуулах” тухай хүсэлтийг гаргасан ба шүүх хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн болно.
3. Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоо нь орон сууцаа хувьчилж авах өргөдөл, материалаа ирүүлсэн “***” ХК-д ажилладаг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** тоот, *** тоотод тус тус амьдарч, орон сууц эзэмшиж байсан иргэдийн хүсэлтийн дагуу орон сууцыг тухайн иргэдэд нь хувьчлахаар 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаар тогтоолын хавсралтын 49-64 дугаарт бүртгэн хувьчлах шийдвэр гаргажээ.
4. Орон сууц хувьчлах товчооны шийдвэрийг үндэслэн, орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ авсан иргэд өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрх шилжсэн үйл баримтууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолын хавсралтын 49-64 дүгээрт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сум, *** баг, ***тоот, нийт 16 айлын орон сууцыг хувьчилсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн тухайд:
5.1. Монгол Улсын Засгийн газрын ***ын 1998 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Байгууллагын мэдлийн орон сууцыг хувьчлах тухай” 3/300 дугаар албан бичиг, “***” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 1998 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 04 дүгээр тогтоол, мөн өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын 03 тоот тогтоол, хурлын тэмдэглэл, “***” ХК-ийн 2001 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01 тоот албан бичгийг Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоо нь тус тус хүлээн авч, 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” 39 дүгээр тогтоолын хавсралтын 49-64 дүгээр жагсаалтаар нэр бүхий 16 иргэнд маргаан бүхий 16 айлын орон сууцыг хувьчилжээ.
5.2. Орон сууц хувьчлах тухай хууль /1996/-ийн 6 дугаар зүйлийн 4-т “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууц хувьчлах тухай шийдвэрийг тухайн хуулийн этгээдийн эрх барих дээд байгууллага /гишүүдийн хурал/ гаргах бөгөөд ийнхүү хувьчлахдаа энэ хуульд заасан зарчим, журмыг баримтална”, 7 дугаар зүйлийн 1-д “Хувьчлах орон сууцыг сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн үндсэн дээр орон сууц хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүд тухайн сууцаа хувьчлан авах эрхтэй”, 11 дүгээр зүйлийн 6-д “өмчлөх эрхийн гэрчилгээ олгох”, 161 дүгээр зүйлийн 1.1-д “”Сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн эзэмшигч”, 17 дугаар зүйлийн 1-д “Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана”, 18 дугаар зүйлийн 1-т “Сууц хувьчлах тухай шийдвэрийг үндэслэн сууц эзэмшигчид тухайн сууцыг өмчлөх эрхийн гэрчилгээ олгоно” гэж тус тус хуульчилсан байна.
5.3. Орхон аймагт анх 1994 онд төрийн өмч давамгайлсан “***” хувьцаат компани байгуулагдсан ба нэхэмжлэгч *** нь тухайн компанийн хувьцаа эзэмшигч байсан, 2001 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулагдсан нийтийн дуудлагын худалдаагаар төрийн мэдлийн 62.3 хувийг 10 дугаар сарын 02-ны өдрийн “Худалдах худалдан авах гэрээ”-ээр *** худалдан авсан байна.
5.4. “***” ХК-ийн 1998 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 03 дугаар тогтоолоор байгууллагын 7300.0 мянган төгрөгийн үнэтэй 16 айлын орон сууцыг Орон сууц хувьчлах тухай хуулийн дагуу оршин сууж байгаа байгууллагын ажиллагсдад үнэ төлбөргүй хувьчлахааар шийдвэрлэсний дагуу Төлөөлөн удирдах зөвлөлийн 04 дүгээр тогтоолоор тухайн асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
5.5. Улмаар 1998 оны 07 дугаар сарын 05-ны өдөр компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар байгууллагын мэдлийн 16 айлын орон сууцанд амьдарч байгаа өөрийн ажилчдад хуулийн дагуу үнэ төлбөргүй хувьчлахаар шийдвэрлэсэн байна.
5.6. Орон сууц хувьчлах тухай хууль /1996/-ийн 161 дугаар зүйлийн 1-д “Сууц хувьчлан авах тухай өргөдлийг дор дурьдсан этгээд гаргаж болно:”, 1/-д “сууц эзэмших эрхийн бичиг /ордер/-ийн эзэмшигч” гэж заасан ба 1998 онд хувьцаа эзэмшигчдын хурлын шийдвэр гарах үед байгууллагын мэдлийн орон сууцанд сууц эзэмших эрхийн бичиг /ордер/ олгогдоогүй байсан ба 2001 онд “***” ХК-ийн захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байсан *** Орхон аймгийн Тамгын газарт “Ажилчдын орон сууцны гэрчилгээ авах тухай” хүсэлтийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн “***” ХК-ийн байрны оршин суугчдын жагсаалтыг хавсралтын хамт хүргүүлсний дагуу тухайн байранд амьдарч байсан 16 иргэнд эзэмших эрхийн гэрчилгээ /ордер/ олгогдсон үйл баримтууд тогтоогдож байна.
5.7. Байгууллагын мэдлийн орон сууцанд ордер бичигдсэнээр Орон сууц хувьчлах тухай хуулийн 161 зүйлд заасны дагуу тухайн орон сууцыг эзэмшигч нар сууц хувьчлан авах тухай өргөдлийг холбогдох баримтуудын хамт гаргаснаар мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1-д “Орон сууц хувьчлах товчоо сууц эзэмшигчдийн өргөдлийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор тухайн сууцыг хувьчлах нөхцөл хангагдсан эсэхийг хянаж, сууц тус бүрээр хувьчлах тухай шийдвэр гаргана.” гэж зааснаар Орон сууц хувьчлах товчооны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Орон сууц өмчлөх эрх олгох тухай” 39 дугаар тогтоолоор орон сууцыг хувьчлахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзэв.
5.8. Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын “***” ХК-ийн төрийн эзэмшлийн 62.3%-ийн хөрөнгийг нийтийн дуудлага худалдаагаар 2001 оны 10 дугаар сард худалдаж авахдаа 16 айлын орон сууцыг дуудлага худалдаагаар худалдан авч Улсын бүртгэлийн *** дугаарт бүртгүүлж, *** дугаар гэрчилгээг авсан байхад Орон сууц хувьчлалын товчоо тухайн 16 айлын орон сууцыг эзэмших эрхтэй гэдэг ордерыг бичиж өгөөд ордероо үндэслэн орон сууц хувьчлах 39 дугаар тогтоолыг 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нь илт хууль бус” гэсэн тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.
5.9. Түүнчлэн нэхэмжлэгч ***г “***” ХК-д хувьцаа эзэмшигч байхад 1998 онд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар компанийн эзэмшилд байсан 16 айлын орон сууцыг тухайн орон сууцанд амьдарч, тус компанид ажиллаж байсан ажилчдад хувьчлахаар шийдвэрлэсэн шийдвэрийг захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэж байхдаа *** нь эзэмших эрхийн гэрчилгээ /ордер/ олгуулахаар Орон сууц хувьчлалын товчоонд биш Орхон аймгийн Тамгын газарт хүсэлт гаргасан байдаг.
5.10. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал байна.”, 79 дүгээр зүйлийн 79.1-д “...Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэр нь тогтоол байна. ...” гэж заасан ба 1998 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “***” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 03 дугаар тогтоол, төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 04 дугаар тогтоолууд нь тухайн үедээ орон сууц хувьчлах асуудлыг өөрсдийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн, тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэсэн баримт бичиг байсан байх ба *** нь тухайн үед болон компанийн төрийн мэдлийн хувийг худалдан авсны дараа ч 03, 04 дугаар тогтоол, шийдвэрүүдтэй маргаагүй, тухайн шийдвэрүүдийг хүчингүй болгоогүй, уг шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон тул шүүх “***” ХК-ийн 03, 04 дугаар тогтоолыг үндэслэлтэй эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй юм.
5.11. Мөн Орон сууц хувьчлах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх заалтыг Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Орон сууцны болон орон сууц хувьчлах тухай хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 25 тоот тогтоолын Хоёрын 2.3-т “Мөн зүйлийн 4-т заасан “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа орон сууц" гэдэгт төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан хуулийн этгээдийн эзэмшил, ашиглалтад байгаа орон сууцыг хамааруулах бөгөөд түүнийг хувьчлах эсэх асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ” гэж тайлбарласан байдаг.
5.12. Дээрхи хууль зүйн үндэслэлүүдээр Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 39 дугаар тогтоол нь “***” ХК-ийн “16 айлын орон сууцыг өөрийн байгууллагын ажилчдад үнэ төлбөргүй хувьчлах”-аар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр, хүсэлтүүдийг хүлээн авч, хуулиар олгогдсон чиг үүргийн хүрээнд гаргасан шийдвэр байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5.13. Тодруулбал, “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт захиргааны байгууллага тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно. Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоо нь 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 дугаар тогтоолыг гаргахдаа хуульд заасан журмын дагуу, бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр шийдвэр байна.
6. “***ын нэр дээр бүртгэлтэй *** дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** тоот орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, ***ийн нэр дээр бүртгэлтэй *** дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн ***тоот орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
6.1. *** нь орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Шүүхийн шинжилгээний албанд байр худалдан авах ***тоот гэрээ”-ний дагуу Орхон аймаг, Баян-Өндөр сум, *** баг, *** *** айлын орон сууцны байрыг худалдан авч, өмчлөгчөөр бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн хэлтэст 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 435 тоот албан бичгээр хүсэлт гаргасныг хүлээн авч, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт тус тус бүртгэсэн байна.
6.2. Орхон аймаг, Баян-Өндөр сум, 14 дүгээр баг, *** ***тоот орон сууцнуудыг *** нь өмчлөгч тус бүрээс Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан авч, уг орон сууцнуудын талбайг нэгтгэн 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үйлчилгээний зориулалтаар өмчлөгчөөр бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт гаргасныг хүлээн авч 2004 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэсэн, мөн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ 662 м.кв болж өөрчлөгдсөн гэх үндэслэлээр улсын бүртгэлд өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасаныг хүлээн авч, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** тоот гэрчилгээ олгож, ***дугаарт бүртгэсэн болох нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1279 тоот албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
6.3. Дээрхи бүртгэлүүдийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д “бүртгэл үнэн зөв байна.” 5.1.3-д “бүртгэл нэгдсэн байна.” заасан бүртгэлийн зарчимтай нийцүүлэн, 15 дугаар зүйлийн 15.2-д “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн шаардлагыг хангасан бөгөөд 14 дүгээр зүйлд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй бол улсын бүртгэгч энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг улсын бүртгэлд бүртгэж, ...” зааснаар бүртгэж, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 он/-ийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т “Энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах;” гэж заасны дагуу мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д заасан “Нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх;” зарчимд нийцүүлэн бүртгэлийг хийсэн байна.
6.4. Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоо нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** тоот, *** тоот орон сууцуудыг хувьчилсан нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн учраас хувьчлах шийдвэрийг үндэслэн хийгдсэн дараа дараагийн улсын бүртгэлүүд нь үнэн зөв байх зарчимд нийцэх бөгөөд хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
7. Бие даасан шаардлага гаргасан ***, ***аас тус тус Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “***” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй *** тоот гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн *** дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** баг, ***ын 16 айлын орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай шаардлагыг тус тус гаргасан.
7.1. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль /1997он/-ийн 9 дүгээр зүйлийн 4. “Нэг зориулалттай, нэгдмэл байдалтай ашиглагдах цогцолбор үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхэд нэг мэдүүлэг гаргана.”, 11 дүгээр зүйлийн 2-д “Улсын бүртгэгч мэдүүлгийг хянаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл түүнийг улсын бүртгэлд бүртгэх шийдвэр гаргах бөгөөд мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэнэ.”, 12 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 3, 4 дахь хэсэгт зааснаас бусад үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд /цаашид "улсын бүртгэл" гэх/ тусад нь бүртгэх бөгөөд ...” гэж тус тус зохицуулжээ.
7.2. Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ““***” ХК 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлийн *** дугаарт бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн *** дугаар гэрчилээг олгохдоо мэдүүлэг гаргаагүй байхад гэрчилгээ олгосон, мэдүүлгийг дараа нь нөхөн авсан” гэж тайлбарлаж байгаа нь хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.
7.3. Мөн “***” ХК-ийн 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлийн *** дугаарт бүртгүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн *** дугаар гэрчилгээ нь өөр өөр багт байрлах үл хөдлөх хөрөнгө болох Конторын барилга болон 16 айлын орон сууц тус тусдаа бүртгэгдэх ёстой. Бүх хөрөнгийг нэг гэрчилгээнд бүртгэсэн байгаа нь дээрх нь хуулийн заалтуудыг зөрчсөн байна.
7.3. Тодруулбал, маргаан бүхий 16 айлын орон сууц Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багт байрладаг байхад “***” ХК-ийн конторын зориулалттай барилга болон бусад үл хөдлөх хөрөнгө нь *** багт байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр нотлогдсон.
7.4. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль /1997 он/-ийн 9 дүгээр зүйлийн 5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлүүдийг тусгах бөгөөд дараахь бичиг баримтыг хавсаргана:” 1/-д “тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг нотлох бичиг баримт:” зааснаар “***” ХК тухайн 16 айлын орон сууцыг өмчлөх эрхийг нотолсон баримт бичгийг мэдүүлэг гаргахдаа хавсаргаагүй, зөвхөн үндсэн хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тайланг хавсарган улсын бүртгэлийн *** дугаар гэрчилгээ авсан нь улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх зарчимтай нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ.
7.5. Гуравдагч этгээд нарын гаргасан бие даасан шаардлагыг хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч ““***” ХК-ийн үл хөдлөх хөрөнгийг бүртгэсэн бүртгэл нь тухайн үеийн бүртгэлийн журмаараа баг тус бүрд байгаа үл хөдлөх хөрөнгөнд тус тусд нь мэдүүлэг гаргах, холбогдох баримтуудыг хавсаргаагүй зэрэг зөрчилтэй байхад бүртгэл хийгдсэн тул хүчингүй болгох үндэслэлтэй” гэж тайлбарласан болно.
7.6. Гуравдагч этгээд нар бие даасан шаардлагаа “***” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй *** тоот гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн *** дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** баг, ***ын 16 айлын орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон боловч гуравдагч этгээд нарын хүчингүй болгуулахыг хүссэн улсын бүртгэл нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй” гэх илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байна.
7.7. Тодруулбал, тухайн бүртгэл нь “***” ХК нь тухайн бүртгүүлэхийг хүссэн үл хөдлөх хөрөнгө буюу 16 айлын орон сууцыг өмчлөх эрхтэй болох нь нотлогдсон шийдвэр, холбогдох нотлох баримтыг үндэслээгүй, *** багт байрлах 16 айлын орон сууцыг *** багт байрлах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд хамт бичсэн зэргээр хуульд заасан эрхээ хэтрүүлэн хийсэн бүртгэл байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй.
7.8. Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолд “ ...захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд уг акт илт хууль бус болох нь тогтоогдож буй үед шүүх уг актыг илт хууль бусад тооцон шийдвэрлэх нь “нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн”-д хамаарахгүй.” гэж тайлбарласан тул гуравдагч этгээд нарын хүчингүй болгуулахыг хүссэн бие даасан шаардлагыг шүүх хууль тайлбарлан хэрэглэх эрхийн хүрээнд илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
7.9. Иймээс гуравдагч этгээд нарын “***” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй *** тоот гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн *** дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** баг, ***ын 16 айлын орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл”-ийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д “захиргааны акт гаргах хууль зүйн үндэслэл байгаагүй” заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.
7.10. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болох нь тогтоогдсон, нэг үндсэн хөрөнгөд нэг л бүртгэл хийгдэх “Бүртгэл нэгдмэл байх” зарчимд нийцэх тул гуравдагч этгээд нарын бие даасан шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
7.11. Иймээс нэхэмжлэгч “***” ХК-ийн Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолын хавсралтын 49-64 дүгээрт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сум, *** баг, ***тоот, нийт 16 айлын орон сууцыг хувьчилсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”,
Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй давхардуулан олгосон улсын бүртгэлийн *** бүртгэлүүдийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд ***, ***ын Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “***” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй *** дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоох” бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
8. Иргэдийн төлөөлөгч *** нь “Хариуцагч захиргааны байгууллага болох Орон сууц хувьчлах товчоо, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааг үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан тул шүүхийн шийдвэрийн үндэслэлд иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж шийдвэрлэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12, 106.3.14, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орон сууц хувьчлах тухай хууль /1996/-ийн 6 дугаар зүйлийн 4, 7 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 6, 161 дугаар зүйлийн 1.1, 17 дугаар зүйлийн 1, 18 дугаар зүйлийн 1, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль /1997 он/-ийн 9 дүгээр зүйлийн 5, 11 дүгээр зүйлийн 2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 он/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн тухай хууль /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “***” ХК-ийн Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2001 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 39 тоот тогтоолын хавсралтын 49-64 дүгээрт бүртгэгдсэн Орхон аймгийн Баян-Өндөр сум, *** баг, *** тоот, *** тоот, нийт 16 айлын орон сууцыг хувьчилсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох”, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “***ийн нэр дээр бүртгэлтэй *** дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн ***тоот орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, ***ын нэр дээр бүртгэлтэй *** дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** багийн *** тоот орон сууцны 240 м.кв бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд ***, ***ын тус тус Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан бие даасан шаардлага “***” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй *** тоот гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн *** дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын *** баг, ***ын 16 айлын орон сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***, гуравдагч этгээд *** нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан гуравдагч этгээд ***-д олгож, *** улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ