| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2018/0128/Э |
| Дугаар | 168 |
| Огноо | 2018-01-30 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,
улсын яллагч С.Оюунжаргал,
шүүгдэгч М.Э /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Э холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 0000 10033 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.Э, 1997 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ШУТИС-ын оюутан, ам бүл 5, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг Ягаантолгойн 11-4 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч М.Э нь 2017 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийн 08 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх захын зүүн талын замд А.Мөнхсайханы эзэмшлийн Toyota Corolla Axio маркийн 55-39 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө ”, мөн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч П.Оюунчимэгийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч М.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, харамсаж байна, улсын яллагчаас санал болгосон торгуулын ялыг 9 сарын хугацаанд төлөх боломжтой.” гэв.
Шүүгдэгч М.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 12 дугаар сарын 05-ны 08 цаг 00 минутын орчимд би өөрийн төрсөн аавийн эзэмшлийн Тоёота королла маркийн 55-39 ӨВО дугаарын автомашиныг жолоодож БЗД-ийн нутаг Баянзүрх захын урд талын байрны дундах гарцнаас гараад 20 орчим км цагийн хурдтай баруун гар тийш эргэх үед хажуугаар зөрж өнгөрсөн эмэгтэй хүн машины урд талын дугуйнд хөлөө дайруулаад газар унасан ...” гэсэн мэдүүлэг. /хх-17/,
Хохирогч П.Оюунчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…2017 оны 12 дугаар сарын 05-ны өглөө 08 цагийн орчимд хүүхдийнхээ хамт Баянзүрх дүүргийн хүнсний захын Соронз дэлгүүрийн хойд замд хойноосоо урагшаагаа зам хөндлөн гарч явахад урдаасаа баруун гар тийш эргэж орохдоо миний баруун талаас хөл хэсэгт мөргөөд унахад зогсоогүй тэр чигээрээ явахдаа машин баруун дугуйгаараа намайг дайраад зогссон…” гэх мэдүүлэг. /хх22-23/,
2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөгчийн магадлагаа:
“1. Toyota Corolla Axio маркийн 55-39 ӨВО улсын дугаартай авто машины жолооч Мөнхсайханы Эрхэмбаяр нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө ”, 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Пагмадуламын Оюунчимэг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн байх үндэслэлгүй байна. /хх49-50/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн №15117 дугаартай дүгнэлт:
1. “П.Оюунчимэгийн биед баруун дунд чөмөг, шаант, тахилзуур ясны булууны хэсгийн няцрал, өвдөгний үений урд чагтан холбоос, дотор талын дагуу холбоосны хэсэгчилсэн урагдал, тойгны шөрмөсний суналт, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна.
5. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх48/,
Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх12/, явган зорчигч, жолооч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх13-14/, хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн 15177 дугаартай дүгнэлт /хх48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч М.Э нь 2017 оны 12 дүгээр сарын 05-ны өдрийн 08 цаг 10 минутын орчимд Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх захын зүүн талын замд А.Мөнхсайханы эзэмшлийн Toyota Corolla Axio маркийн 55-39 ӨВО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.7-д заасан “Жолооч гарцаар замд нийлэхдээ тэр замаар яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчид, замаас гарахдаа явган зорчигч, унадаг дугуйнд зам тавьж өгнө ”, мөн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч П.Оюунчимэгийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь нотлогдон, тогтоогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч М.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч П.Оюунчимэг нь гэм буруутай этгээдэд /М.Эрхэмбаяр/ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд М.Эрхэмбаярыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, өөрийн саналыг харгалзан торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Э урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР