Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/00303

 

 

 

 2025          01          22                                     197/ШШ2025/00303

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон би,

Нэхэмжлэгч: .....ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 1,190,425 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Н.******* нь манай “*******” ХХК-тай 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан гар утас худалдан авахтай холбогдуулан 1,299,900 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Н.******* нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Н.*******ээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байсан тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг олж тогтоосон. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 451.1, 453.1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Н.*******ээс 1,190,424.1 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Н.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,190,425 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,190,425 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдрийн дотор 198,405 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д  зааснаар “*******” ХКК-ийн нэхэмжлэлтэй, Н.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,190,425 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,190,425 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд сар бүрийн 20-ны өдрийн дотор 198,405 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,210 төгрөгөөс Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 16,605 төгрөг, хариуцагч Н.*******ээс 16,605 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

ШҮҮГЧ                                   Э.ЦОЛМОН