Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 197/ШШ2025/00422

 

 

 

 

 

   2025       01            27                                  197/ШШ2025/00422

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон би,

Нэхэмжлэгч:С.....-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.....-д холбогдох,

 

2,734,330 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 03-ний өдрийн 192/ШЗ2025/00855 дугаар захирамжаар шилжүүлснийг, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн 5/А дугаар зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...А.******* 2021 оны 09 дүгээр сарын 06-ний өдөр зээлийн гэрээ байгуулж гар утас худалдан авахтай холбогдуулан 1,499,900 төгрөгийг 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Төлбөрөө төлөхгүй байх тул үндсэн төлбөрт 1,286,617 төгрөг, хүү 1,283,780 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 163,933 төгрөг, нийт 2,734,330 төгрөгийг хариуцагч ............гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч А.*******т холбогдуулан зээлийн төлбөрт 2,734,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ний өдөр хүртэл сар бүрийн 05-ний өдөр 450,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ний өдөр 484,330 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.*******т холбогдох 2,734,330 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ний өдөр хүртэл сар бүрийн 05-ний өдөр 450,000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 05-ний өдөр 484,330 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,700 төгрөгөөс дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 29,350 төгрөг, хариуцагч А.*******аас 29,350 төгрөгийг тус тус гаргуулан “*******” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай. 

 

 

ШҮҮГЧ                                   Э.ЦОЛМОН