| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Цолмон |
| Хэргийн индекс | 101/2024/09964/И |
| Дугаар | 197/ШШ2025/00428 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 197/ШШ2025/00428
2025 01 27 197/ШШ2025/00428
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон би,
Нэхэмжлэгч: ......-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б..../-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,047,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 192/ШЗ2025/00654 дугаар захирамжааршилжүүлэн ирүүлснийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 05-ний өдрийн 197/ЗТ2025/00005 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан хэрэг хуваарилах журмын дагуу хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.******* нь 2023.10.07-ны өдөр ******* ХХК-тай №ЗГ2023100600153 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж “Samsung А54” маркийн гар утсыг нийт 1,738,000 төгрөгийн зээлээр худалдан авах гэрээг байгуулж “Samsung А54” маркийн гар утсыг нийт 25 сарын хугацаанд сар бүр 97,631 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024.01.25-ний өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш ******* ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцлаж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн зээл 1,570,690.16 төгрөг, хүү 397,715.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,543.18 төгрөг, нийт 2,047,949.24 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Г.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,047,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,047,950 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 2 дугаар сарын 15-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд сар бүрийн 15-ний өдрийн дотор 341,325 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.
Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,047,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,047,950 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 2 дугаар сарын 15-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 15-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаанд сар бүрийн 15-ний өдрийн дотор 341,325 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,718 төгрөгөөс Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн данс /улсын орлого/-аас 23,859 төгрөг, хариуцагч Г.*******ээс 23,859 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Э.ЦОЛМОН