Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2025/00090

 

 

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2025/00090

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Х банк (нээлттэй) хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.О-д холбогдох,

Нэхэмжлэлийн Шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 4,333,333 (дөрвөн сая гурван зуун гучин гурван мянга гурван зуун гучин гурав) төгрөг, зээлийн хүү 119,400 (нэг зуун арван есөн мянга дөрвөн зуун) төгрөг, нийт 4,452,733 ( дөрвөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга долоон зуун гучин гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2024/01385 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х Банк нь харилцагч Г овогтой О -н цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 421.1 дэх хэсэгт Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421.2 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8 дахь заалтад цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдпаар техникийн хэрэгсэл программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар", Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахимхэлбэрээр үзүүлж болно, 7.2 дахь хэсэгт Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ. гэж тус тус заасныг үндэслэн 2023 оны 12 сарын 12-ны өдөр 2010091623 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 6500000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар олгосон. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 3109520 төгрөгийг төлсөн. Х Банкны зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг мэдэгдэж, холбогдож байсан боловч 2024 оны 11 сарын 5-ний өдрөөс эхлэн зээлийг эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 13 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 4,452,733 ( дөрвөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга долоон зуун гучин гурав) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Х банк (нээлттэй) хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй Г.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,452,733 ( дөрвөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга долоон зуун гучин гурав) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Г.О нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Хариуцагч төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк (нээлттэй) хувьцаат компанийн нь хариуцагч Г.О-аас зээлийн гэрээний үүрэгт 4,452,733 (дөрвөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга долоон зуун гучин гурав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х банк (нээлттэй) хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б ... Г.О нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Хариуцагч төлбөрөө бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна.

Үүнээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч Г.О-ыг нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иймд нэхэмжлэгч Х банк (нээлттэй) хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,194 (хорин таван мянга дөрвөн зуун дөчин гурав) төгрөгөөс 43,097 (дөчин гурван мянга ерөн долоо) төгрөгийг улсын орлогод үлдээн, 43,097 (дөчин гурван мянга ерөн долоо) төгрөгийг нь улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х банк (нээлттэй) хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.О-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,452,733 ( дөрвөн сая дөрвөн зуун тавин хоёр мянга долоон зуун гучин гурав) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банк (нээлттэй) хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,194 (хорин таван мянга дөрвөн зуун дөчин гурав) төгрөгөөс 43,097 (дөчин гурван мянга ерөн долоо) төгрөгийг улсын орлогод үлдээн, 43,097 (дөчин гурван мянга ерөн долоо) төгрөгийг нь улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА