Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2025/00094

 

 

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 320/ШШ2025/00094

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч:  Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Г-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 7,637,052.39 ( долоон сая зургаан зуун гучин долоон мянга тавин хоёр төгрөг гучин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй, 155/2025/00028 дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Г нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Т ББСБ ХХК-тай № ЗГ2024020708468 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулан IPHONE 15 promax маркийн гар утсыг нийт 6,188,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024.02.07-2025.12.23 хүртэл 22 сарын хугацаанд сар бүр 389,923 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024.04.23-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул гэрээний 9-р зүйлийн 3-т заасныг үндэслэн гэрээг цуцлаж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.Үүнд:

Үндсэн зээлийн үлдэгдэл 6,063,567.63 төгрөг, үндсэн хүү 1,311,237.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 262,247.46 төгрөг, нийт 7,637,052.39 төгрөгийг Б.Г-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Б.Г миний бие Т ББСБ ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардаж авлаа. Миний бие Б.Г нь Т апп-аар дамжуулан Ipone 15pro max гар утсыг зээлээр худалдан авсан бөгөөд зээлийн гэрээний дагуу төлбөрөө төлөөгүй нь үнэн. Иймд Т ББСБ ХХК-иас нэхэмжилж буй зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 6,036,567.63 төгрөг, зээлийн хүү 1,311,237.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 262,247.46 төгрөг, нийт 7,637,052.39 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Б.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 7,637,052.39 ( долоон сая зургаан зуун гучин долоон мянга тавин хоёр төгрөг гучин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 7,637,052.39 (долоон сая зургаан зуун гучин долоон мянга тавин хоёр төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

 

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,143 (нэг зуун гучин долоон мянга нэг зуун дөчин гурав) төгрөгөөс 68,571.50 ( жаран найман мянга таван зуун далан нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 68,571.50 ( жаран найман мянга таван зуун далан нэгэн төгрөг тавин мөнгө)төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Г-гаас 137,143 (нэг зуун гучин долоон мянга нэг зуун дөчин гурав) төгрөгийн тал хувь болох 68,571.50 ( жаран найман мянга таван зуун далан нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 7,637,052.39 ( долоон сая зургаан зуун гучин долоон мянга тавин хоёр төгрөг гучин есөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 7,637,052.39 ( долоон сая зургаан зуун гучин долоон мянга тавин хоёр төгрөг гучин есөн мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 137,143 (нэг зуун гучин долоон мянга нэг зуун дөчин гурав) төгрөгөөс 68,571.50 ( жаран найман мянга таван зуун далан нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 68,571.50 ( жаран найман мянга таван зуун далан нэгэн төгрөг тавин мөнгө)төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Г-гаас 68,571.50 ( жаран найман мянга таван зуун далан нэгэн төгрөг тавин мөнгө) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА