Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 320/ШШ2025/00097

 

 

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 320/ШШ2025/00097

Х аймаг

 

                       

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч:  Хөвсгөл аймгийн *** газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Н-т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 900,000 ( есөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2025/00066/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн ***  газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Х.Н- нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-г байгуулж түүнд 3,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн барагдуулах нөхцөлтэйгээр зээлдүүлсэн. Х.Н- нь зээлийн төлбөрөөс 2,100,000 төгрөгийг төлж, 900,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр өдөр байгуулагдсан Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний үүрэгт 900,000 төгрөгийг Х.Н-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Н- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Х.Н- миний бие Хөвсгөл аймгийн *** газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг аваад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Х.Н- нь Хөвсгөл аймгийн *** газраас Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-т хамрагдаж 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 3,000,000 төгрөгийг зээлийн 36 сарын хугацаатай авсан. Би зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу хийж яваад санхүүгийн боломжгүй болоод 900,000 төгрөгийн үлдэгдэл зээлийг төлөөгүй нь үнэн. Иймд Хөвсгөл аймгийн *** газраас нэхэмжилж буй зээлийн үлдэгдэл төлбөр 900,000 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн *** газар нь хариуцагч Х.Н-ээс зээлийн гэрээний үүрэгт 900,000 ( есөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Н- нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 900,000 ( есөн зуун мянга) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,

 

Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 900,000 ( есөн зуун мянга) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 26,150 ( хорин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Х.Н-ээс улсын тэмдэгтийн хураамж 26,150 ( хорин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 13,075 ( арван гурван мянга далан тав) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Хөвсгөл аймгийн *** газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Н-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 900,000 ( есөн зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч Х.Н- нь нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үнэ 900,000 ( есөн зуун мянга) төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 26,150 ( хорин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Х.Н-ээс улсын тэмдэгтийн хураамж 26,150 ( хорин зургаан мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь болох 13,075 ( арван гурван мянга далан тав) төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА