| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2025/00037/И |
| Дугаар | 320/ШШ2025/00143 |
| Огноо | 2025-01-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 320/ШШ2025/00143
| 2025 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 320/ШШ2025/00143 |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.С-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт нийт 742,151.67 ( долоон зуун дөчин хоёр мянга нэг зуун тавин нэгэн төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 155/2025/00037/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Э.С- нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Т ББСБ ХХК-тай № ЗГ2023120704113 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулан Samsung А14 маркийн гар утсыг нийт 698,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023.12.07-2024.09.23 хүртэл 10 сарын хугацаанд сар бүр 80,354 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2024.01.23-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг огт төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 628,293.85 төгрөг, үндсэн хүү 94,881.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,976 төгрөг, нийт 742,151.67 төгрөгийг Э.С-гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.С- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч Э.С- миний бие Т ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Э.С- нь Т ББСБ ХХКаас 2023 оны 12 сард 698,000 төгрөгийн үнэтэй А14 маркийн гар утсыг 10 сарын хугацаатай цахим зээлийн гэрээ байгуулж авсан юм. Тэгээд би санхүүгийн боломжгүй байдлын улмаас сарын бүрийн төлөлтөө хийж чадаагүй юм.
Иймд Т ББСБ ХХКаас нэхэмжилж буй үндсэн зээл 628,293.85 төгрөг, үндсэн хүү 94,881,82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,976 төгрөг, нийт 742,151,67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Э.С-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 742,151.67 ( долоон зуун дөчин хоёр мянга нэг зуун тавин нэгэн төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.С- нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 742,151.67 (долоон зуун дөчин хоёр мянга нэг зуун тавин нэгэн төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж,
Мөн зүйлийн 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж тус тус хуульчилжээ.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,362 (хорин хоёр мянга гурван зуун жаран хоёр) төгрөгөөс 11,181 (арван нэгэн мянга нэг зуун наян нэг ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 11,181 ( арван нэгэн мянга нэг зуун наян нэг ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.С-гаас 22,362 (хорин хоёр мянга гурван зуун жаран хоёр) төгрөгийн тал хувь болох 11,181 ( арван нэгэн мянга нэг зуун наян нэг) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.С-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 742,151.67 ( долоон зуун дөчин хоёр мянга нэг зуун тавин нэгэн төгрөг жаран долоон мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Э.С- нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт нийт 742,151.67 ( долоон зуун дөчин хоёр мянга нэг зуун тавин нэгэн төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Т банк бус санхүүгийн байгууллага хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22,362 (хорин хоёр мянга гурван зуун жаран хоёр) төгрөгөөс 11,181 (арван нэгэн мянга нэг зуун наян нэг ) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 11,181 ( арван нэгэн мянга нэг зуун наян нэг ) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.С-гаас 22,362 (хорин хоёр мянга гурван зуун жаран хоёр) төгрөгийн тал хувь болох 11,181 ( арван нэгэн мянга нэг зуун наян нэг ) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА