| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2021/0667/З |
| Дугаар | 128/ШШ2024/1002 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 128/ШШ2024/1002
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн би, С******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Б*******д холбогдох захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б******* 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд С******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монополын эсрэг газарт холбогдох "Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч /Э.Б*******/-ийн 2021 оны 07 сарын 20-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №000******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг хянан шийдвэрлэгдэж байна. Тус захиргааны хэрэгт нэхэмжлэгч С******* ******* ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дахь хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно" гэж заасны дагуу 2021 оны 08 сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан уг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна. Иймд тус С******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монополын эсрэг газарт холбогдох "Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Э.Б*******гийн 2021 оны 07 сарын 20-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №000******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С******* ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд хандаж Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Э.Б*******гийн 2021 оны 07 сарын 20-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай №000******* дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэх шаардлага бүхий нэхэмжлэлийг Шударга өрсөлдөөн, Хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч Э.Б*******; холбогдуулан гаргасан.
Шүүх уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд бичгээр хүсэлт ирүүлж шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан байна.
Энэхүү хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасан хуулийн заалтад нийцэж байна гэж шүүх үзлээ.
Иймд нэхэмжлэгч С******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Мөн нэхэмжлэгч
С******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Б******* нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд мөн болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, түүнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тус тус тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН