| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2025/00048/И |
| Дугаар | 320/ШШ2025/00167 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 320/ШШ2025/00167
| 2025 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 320/ШШ2025/00167 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: М.С-ийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 155/2025/00048/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: М.С-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.С- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие М.С- нь Х аймгийн Ц сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1987 онд төгсөөд, С аймгийн Ц-н ТМС-д суралцан, 1990 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тракторч-машинч мэргэжлээр төгссөн. Тэгээд нутагтаа ирээд эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1990 оны 10 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдан, Ардын армийн *** дугаар ангид алба хааж, 1992 оны 7 дугаар сарын 20-ны өдөр халагдсан. Ингээд Ц сумын 3 дугаар багт эцэг, эхийн хамт үргэлжлүүлэн малаа маллаж байгаад 2006 онд гэр бүл болж, өрх тусгаарлаж амьдрах болсон. Одоо ч малаа маллаж байна. Миний аав Н.Ц, ээж Н.М нар гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул намайг төрөхөд ээжээр минь овоглож, төрсний гэрчилгээ авсан байдаг. Гэтэл малчин хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол эцэг, эхийн хамт мал маллаж байсан үеийн 1998 оноос 2000 оны малын А дансыг аав Н.Ц-оор бүртгэсэн байх тул овог нэрний зөрчилтэй байна гээд нийгмийн даатгалын байцаагч шүүхэд хандах шаардлагатай гэсэн. Мөн миний нэрний үсгийг өөр үсгээр хольж, сольж С, С гэж янз бүрээр бичжээ.
Иймд намайг Х аймгийн Ц сумын 3 дугаар багт 1998 оны 1 дүгээр 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х аймгийн Ц сумын 3 дугаар багт оршин суух РС70012053 регистрийн дугаартай У овогтой С. Би Х аймгийн Ц сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1987 онд төгсөж С аймгийн Ц-н техник мэргэжлийн сургуульд сурч 1990 оны 6 дугаар сарын 20-ны үед төрсөөд энэ оныхоо 10 дугаар сард *** дугаар ангид цэргийн алба хааж 1992 оны 7 дугаар сарын 20-ны едөр халагдаж ирэн нутагтаа эцэг, эх, дүү нарын хамт мал маллаж байгаад 2006 онд гэр бүл болсон. Одоо нутагтаа 2 хүүхдийн хамт мал маллаж байгаа. Малчнаар 55 настай өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч өнгөрсөн хугацаанд эцэг эхийн хамт маллаж байсан учраас 1997 оноос 2000 оны малын А данс аавын нэр дээр гарсан байгаа тул овог нэрний зөрчилтэй гэж үзээд нийгмийн даатгалын байцаагч шүүхэд хандах шаардлагатай гэсэн. Мөн миний нэрний үсгийг өөр өөрөөр сольж С, С гэх зэргээр бичсэн байсан.
Иймд намайг Х аймгийн Ц сумын 3 дугаар багт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. М.С- нь Х аймгийн Ц суманд 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь миний бие 2006 онд буюу үеийнхнээсээ хожуу гэр бүл болсон хүн юм. Түүнээс өмнөх хугацаанд буюу 1992 оноос хойш 2006 он хүртэл өөрийн аав ээжийн хамт мал маллаж байсан бөгөөд өрхийн тэргүүн гэсэн утгаар малын А данс эцгийн нэр дээр байгаа учраас шүүхээр мал маллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учраас миний 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Х аймгийн Ц суманд мал маллаж байсан байдлыг миний тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
Нэхэмжлэгч М.С- нь мал маллаж байсан байдлаа тогтоолгосноор малчин даатгуулагч нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байгаа гэж тайлбарласан.
3.Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
Нэхэмжлэгч М.С- нь Х аймгийн Ц суманд 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,
Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03-06/5298 дугаартай Хүн ам орон сууцны 2000 оны улсын тооллогын Х аймгийн Ц сумын 3-р баг, 1834 дугаартай Хадгаламжийн нэгжийн 111 дүгээр хуудсанд: Тэргүүлэгч өөрөө Н.Ц, Эхнэр Н.М, эмэгтэй, хүү М.С, эрэгтэй, хүү Ц.Д,эмэгтэй, охин ЦэО, эмэгтэй, охин Ц.Д, эмэгтэй гэж бүртгэгдсэн бүртгэгдсэн байна.” гэх бичилттэй Архивын лавлагаа 1 хуудас ( хх-ийн 4 дугаар хуудас),
Х аймгийн Ц сумын 8-н жилийн дунд сургуулийн захиргаанаас М.С нэрээр 1987 оны 6 дугаар сарын 13-ны өдөр олгосон *** дугаартай Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
М.С нэрээр ***олгосон Таркторч-машинчийн *** дугаартай үнэмлэх болон анхааруулах талоны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
М.С, П.Р нарыг *** өдөр гэр бүл болсон учир 2006 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн ***-рт бүртгэв гэх бичилт бүхий гэрлэсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр авсан Урианхад М.С, Өртөө П.И нарын 2006 оны 10 дугар сарын 29-ний өдөр Х аймгийн Ц сумын Гэрлэлтийн бүртгэлийн ***-рт бүртгэгдсэн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 54 дугаар хуудас),
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр авсан М.С ... Эхийн: Эцэг /эх/-ийн нэр: Н, өөрийн нэр:М ... гэх бичилттэй Төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 53 дугаар хуудас),
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр авсан Урианхад Ц.Д –ын ... Эцгийн: Эцэг /эх/-ийн нэр: Н, өөрийн нэр: Ц, Эхийн:Эцэг /эх/-ийн нэр: Н, өөрийн нэр: М ... гэх бичилттэй Төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 66 дугаар хуудас),
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр авсан ... Урианхад М.С нь Урианхад Ц.Д-ын ах ... гэх бичилттэй Төрөл садангийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 65 дугаар хуудас),
Ц.С-ийг “Хөвсгөл аймгийн Малчин тариаланчдын нэгдсэн холбоо”-ны гишүүнээр батламжилж олгосон *** дугаартай Батламжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
Урианхад М.С-д Х аймгийн Ц сумын Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон НДД№*** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тухай Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
Х аймгийн Ц сумын 3 дугаар багийн иргэн Н.Ц-ын 1999, 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Х аймгийн Ц сумын засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 4 хуудас (хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас),
Х аймгийн Ц сумын 3 дугаар багийн иргэн М.С-ийн 2013-2019, 2002-2024 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансны лавлагаа, хуулбарт Х аймгийн Ц сумын засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 21 хуудас (хавтаст хэргийн 13-33 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн М.С-н ХААТР-21 (A) маягтын хуулбарт ... 9.төрсөн он, сар, өдөр ***, аймаг Х, сум Ц, газар М, ...12. Байнга оршин суудаг ***-р баг, ...14. Гэр бүлийн байдал Гэрлээгүй, 1990-1992 онд цэргийн алба хаасан ... гэж 2000 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бичигдсэн бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 56 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн М.С-ийн ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтын хуулбарт М.С, Х аймаг Ц сум, 3-р бригад, М гэх бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),
Х аймгийн Цагдан сэргийлэх ангиас 1987 оны 3 дугаар сарын 05-ны өдөр М овогтой С нэрээр олгосон Иргэний паспортын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хавтаст хэргийн 57 дугаар хуудас),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Б.Б-ийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: ... Би М.С-ийн мал маллаж байсан талаар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн. М.С- бид хоёр насны хувьд чацуутангууд ч гэсэн надаас нэг ангийн дор сургууль төгссөн бөгөөд тэрээр 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд С-ийн Ц-н ТМС-д суралцахаар явсан бол миний хувьд 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр Х аймгийн Ц сумын Э нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллах болсон юм. Би 1988 онд цэргийн албанд татагдан яваад 1990 оны намар цэргээс халагдаж ирэхэд М.С- надтай зөрөөд цэргийн албанд явж байсан. Би цэргээс халагдаж ирээд нэгдэлд 2 жил шахуу ажиллаж байтал хувьчлал болж Э нэгдэлд тарсан. Миний санахын М.С- нь нэгдэлд ажиллаж байгаагүй шиг санагдаж байна. Харин түүний аав Ц гуай 3 бригадад малчнаар ажилладаг байсан ба тэднийх, манай аав Б нарын хамтдаа С-аар өвөлжиж, Э-аар хаваржиж, намаржаад, Рзусдаг, бараа бараагаа харсан саахалт голдуу нутагладаг байсан. М.С-ийн аавыг Н-ын Ц, ээжийг М гэдэг насаараа мал малласан малчин хүмүүс байсан. Хамгийн том хүү нь энэ С, удаах нь П, Д, Б, О, Д гэсэн гурван охин, гурван хүүтэй айл байсан. Миний мэдэхийн М.С- нь Ц, М гуай нарын том хүү нь гэдгийг сайн мэдэж байна. Яагаад ээжээрээ овоглосон байгааг сайн мэдэхгүй. Бид хоёр чинь багаасаа тоглож өссөн болохоор би түүний С гэж, намайг Н гэж авгайлсан нэрээр одоог хүртэл нэрлэж, дуудсаар байгаа. Миний бодлоор дээр хэлсэнчлэн нэрний зөрүүтэй бичигдсэн байдал нь тухайн хүмүүс сонсголоороо нэрийг нь бичихдээ а, о, и эгшиг үсгийг сольж, зарим тохиолдолд эгшиг үсэггүй бичсэнээр болжтүүний нэрний зөрүүтэй байдал үүссэн байх. Түүнээс биш би түүнийг С нэртэйг нь сайн мэднэ. Манай найз С нь оройтож буюу бараг 37 хүрч байж өөрөөсөө олон дүү, нутгийхаа Ж, П нарын дунд охин Н-той гэр бүл болсон. Тэднийх М, М гэдэг хүү, охин хоёртой бөгөөд гэр бүл цагаасаа хойш Х аймгийн Ц сумын 3 дугаар багийн нутаг Р гэх газар хувийнхаа малыг маллан одоог хүртэл амьдарч байгаа. ...” гэх мэдүүлэг 2 хуудас,
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Ц.Д-ын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: Би ах М.С-ийн мал маллаж байсан болон овог, нэрний талаар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн. Миний аавыг Н.Ц, ээжийг Н.М гэдэг бөгөөд би эхээс 6-уулаа. Миний хамгийн том ах маань М.С- бөгөөд түүнээс доош эгч П, тэгээд би Д, надаас доош Б, О, Д гэдэг. С ах 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд С-н Ц-н ТМС-д суралцахаар явсан бөгөөд 3 сурч тракторын жолооч мэргэжил эзэмжиж төгсөж ирээд намар нь цэрэгт яваад 2 жилийн алба хаагаад 1992 оны намар халагдаж ирсэн. Ахыг цэрэгт байхад том эгч П маань 1991 онд тусдаа гарсан байсан. Ах маань цэргээс халагдаж ирээд аав, ээж бид нартай хамт маллаа маллан амьдрах болсон. Миний хувьд 2001 онд тусдаа гарсан. Ах маань нэлээд сүүлд буюу 36 настайдаа 2006 онд нутгийнхаа Р-той гэр бүл болсон юм. Бэр эгч Рмаань надаас нэг дүү, бараг 2 ангийн дор сурдаг байсан. Тэднийх М, М гэдэг хүү, охин хоёртой бөгөөд хоёулаа сумын сургуульд 8, 11 дүгээр ангид сурдаг. Ах маань гэр бүл цагаасаа хойш Х аймгийн Ц сумын 3 дугаар багийн нутаг Р гэх газартаа хувийнхаа малыг маллан одоог хүртэл амьдарч байгаа. Манай аав, ээж хоёр ахыг төрөхөд гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас ээжээр овоглож төрсний гэрчилгээ олгосноос болоод ах маань ганцаараа ээж М-аар овоглосон. Ахаас доош бид 5 аав Ц-оор овоглодог. Бид нар ахыгаа одоог хүртэл С ах гэж нэрлэж, дууддаг бөгөөд ахын минь жинхэнэ нэр С юм. Нэрний зөрүүтэй бичигдсэн байдал нь тухайн үеийн хүмүүсийн сонсголоороо нэрийг нь бичихдээ үг, үсгийн алдаа гаргаж а, о, и эгшиг үсгийг сольж, зарим тохиолдолд эгшиг үсэггүй бичсэнээр болж олон янзаар бичсэнээс болж нэрний зөрүүтэй байдал үүссэн байх. Манай нутгийнхан ахыг минь голдуу бүтэн нэрээр нь биш С нэрээр нь дууддаг. ...” гэх мэдүүлэг 2 хуудас (хх-ийн 25-26 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ: 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох гэж,
Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж тус тус хуульчилсан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор заажээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгосноор түүнд малчин даатгуулагч нөхцөлөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үр дагаврыг бий болгох ач холбогдол бүхий үйл явдал байх тул нэхэмжлэгч М.С- нь шаардах эрхтэй байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг гэж тодорхойлсон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үндэслэлд төрийн мал, хувийн мал малласан гэсэн байдлаар хууль тогтоогчоос зааглан ялгаж хуульчлаагүй тул шүүх мал маллаж байсан байдлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
5. Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болох Үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, Улсын бүртгэлээс ирүүлсэн ХААТР-21 маягтад гэрлээгүй гэж 2000 онд бичигдсэн байдал, Н.Ц-ын 1999-2000 онуудын Мал тооллогын А дансны хуулбарууд, 2006 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсон М.С-, П.Р нарын гэрлэлтийн гэрчилгээний болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн аав Н.Цын ам бүлд бүртгэгдэж, тусдаа гараагүй байхдаа мал маллаж байсан хугацаанд хамаарч байх ба дээр дурдсан баримтууд болон бусад баримтуудаар,
Мөн М.С-ийн нэрийг зарим баримтуудад “С, Сорпирондорж, С, С, С” нэрээр бүртгэж байсан боловч тэрээр “М овогтой С” нэрээр иргэний улсын бүртгэлд бүртгэлтэй, “М овогтой С, М овогтой С ” гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх бичилттэй Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 30/98 дугаар албан бичиг, гэрч Б.Б-ийн “...М.С- нь Ц, М гуай нарын том хүү нь гэдгийг сайн мэдэж байна. Яагаад ээжээрээ овоглосон байгааг сайн мэдэхгүй. Бид хоёр чинь багаасаа тоглож өссөн болохоор би түүний С гэж, намайг Н гэж авгайлсан нэрээр одоог хүртэл нэрлэж, дуудсаар байгаа. Миний бодлоор дээр хэлсэнчлэн нэрний зөрүүтэй бичигдсэн байдал нь тухайн хүмүүс сонсголоороо нэрийг нь бичихдээ а, о, и эгшиг үсгийг сольж, зарим тохиолдолд эгшиг үсэггүй бичсэнээс болж түүний нэрний зөрүүтэй байдал үүссэн байх. Түүнээс биш би түүнийг С нэртэйг нь сайн мэднэ. ..” гэх мэдүүлэг, гэрч Ц.Д-ын “...Манай аав, ээж хоёр ахыг төрөхөд гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас ээжээр овоглож төрсний гэрчилгээ олгосноос болоод ах маань ганцаараа ээж М-аар овоглосон. Ахаас доош бид 5 аав Ц-оор овоглодог. Бид нар ахыгаа одоог хүртэл С ах гэж нэрлэж, дууддаг бөгөөд ахын минь жинхэнэ нэр С юм. Нэрний зөрүүтэй бичигдсэн байдал нь тухайн үеийн хүмүүсийн сонсголоороо нэрийг нь бичихдээ үг, үсгийн алдаа гаргаж а, о, и эгшиг үсгийг сольж, зарим тохиолдолд эгшиг үсэггүй бичсэнээр болж олон янзаар бичсэнээс болж нэрний зөрүүтэй байдал үүссэн....” гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгчийн 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Х аймгийн Ц суманд мал маллаж байсан болох нь нотлогдож байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх эргэлзээгүй, үнэн зөв байх, дээрх үйл явдлыг тогтооход ач холбогдолтой, цаг хугацааны хувьд тохирч байгаа зэргийг нь үндэслэн үнэлж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох тухай шаардлага гаргаж энэхүү шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар М.С-ийн Х аймгийн Ц суманд 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Урианхад Мягмарын Сапирандоржийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 155/2025/00048/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: М.С-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.С- шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие М.С- нь Х аймгийн Ц сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1987 онд төгсөөд, С аймгийн Ц-н ТМС-д суралцан, 1990 оны 6 дугаар сарын 22-ны өдөр тракторч-машинч мэргэжлээр төгссөн. Тэгээд нутагтаа ирээд эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1990 оны 10 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдан, Ардын армийн *** дугаар ангид алба хааж, 1992 оны 7 дугаар сарын 20-ны өдөр халагдсан. Ингээд Цсумын 3 дугаар багт эцэг, эхийн хамт үргэлжлүүлэн малаа маллаж байгаад 2006 онд гэр бүл болж, өрх тусгаарлаж амьдрах болсон. Одоо ч малаа маллаж байна. Миний аав Н.Ц, ээж Н.М нар гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул намайг төрөхөд ээжээр минь овоглож, төрсний гэрчилгээ авсан байдаг. Гэтэл малчин хөнгөлөлттэй нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол эцэг, эхийн хамт мал маллаж байсан үеийн 1998 оноос 2000 оны малын А дансыг аав Н.Цоор бүртгэсэн байх тул овог нэрний зөрчилтэй байна гээд нийгмийн даатгалын байцаагч шүүхэд хандах шаардлагатай гэсэн. Мөн миний нэрний үсгийг өөр үсгээр хольж, сольж Сорпирондорж, Соприндорж гэж янз бүрээр бичжээ.
Иймд намайг Х аймгийн Цсумын 3 дугаар багт 1998 оны 1 дүгээр 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч М.С- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х аймгийн Ц сумын 3 дугаар багт оршин суух РС70012053 регистрийн дугаартай Урианхад овогтой Сапирандорж. Би Х аймгийн Ц сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг 1987 онд төгсөж С аймгийн Ц-н техник мэргэжлийн сургуульд сурч 1990 оны 6 дугаар сарын 20-ны үед төрсөөд энэ оныхоо 10 дугаар сард Налайхын 135 дугаар ангид цэргийн алба хааж 1992 оны 7 дугаар сарын 20-ны едөр халагдаж ирэн нутагтаа эцэг, эх, дүү нарын хамт мал маллаж байгаад 2006 онд гэр бүл болсон. Одоо нутагтаа 2 хүүхдийн хамт мал маллаж байгаа. Малчнаар 55 настай өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч өнгөрсөн хугацаанд эцэг эхийн хамт маллаж байсан учраас 1997 оноос 2000 оны малын А данс аавын нэр дээр гарсан байгаа тул овог нэрний зөрчилтэй гэж үзээд нийгмийн даатгалын байцаагч шүүхэд хандах шаардлагатай гэсэн. Мөн миний нэрний үсгийг өөр өөрөөр сольж Сопрондорж, Сапирандорж гэх зэргээр бичсэн байсан.
Иймд намайг Х аймгийн Ц сумын 3 дугаар багт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. М.С- нь Х аймгийн Ц суманд 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь миний бие 2006 онд буюу үеийнхнээсээ хожуу гэр бүл болсон хүн юм. Түүнээс өмнөх хугацаанд буюу 1992 оноос хойш 2006 он хүртэл өөрийн аав ээжийн хамт мал маллаж байсан бөгөөд өрхийн тэргүүн гэсэн утгаар малын А данс эцгийн нэр дээр байгаа учраас шүүхээр мал маллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учраас миний 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Х аймгийн Ц суманд мал маллаж байсан байдлыг миний тогтоож өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.
Нэхэмжлэгч М.С- нь мал маллаж байсан байдлаа тогтоолгосноор малчин даатгуулагч нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байгаа гэж тайлбарласан.
3.Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:
Нэхэмжлэгч М.С- нь Х аймгийн Ц суманд 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт,
Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 03-06/5298 дугаартай Хүн ам орон сууцны 2000 оны улсын тооллогын Х аймгийн Ц сумын 3-р баг, 1834 дугаартай Хадгаламжийн нэгжийн 111 дүгээр хуудсанд: Тэргүүлэгч өөрөө Ням-Очир Цэрэнсоном, 1940 оны 3 дугаар сар, 59 настай, эрэгтэй, Эхнэр Норжмоо Мягмар, 1947 оны 5 сар, 52 настай, эмэгтэй, хүү Мягмар Солирондорж, 1970 оны 1 сар, 29 настай, эрэгтэй, хүү Цэрэнсоном Даваадорж, 1987 оны 2 сар, 12 настай, эмэгтэй, охин Цэрэнсоном Отгонбаяр, 1983 оны 1 сар, 16 настай, эмэгтэй, охин Цэрэнсономын Доржлхагва, 1976 оны 2 сар, 23 нас настай, эмэгтэй гэж бүртгэгдсэн бүртгэгдсэн байна.” гэх бичилттэй Архивын лавлагаа 1 хуудас ( хх-ийн 4 дугаар хуудас),
Х аймгийн Ц сумын 8-н жилийн дунд сургуулийн захиргаанаас Мягмарын Сорпирондорж нэрээр 1987 оны 6 дугаар сарын 13-ны өдөр олгосон 935011 дугаартай Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
Мягмарын Сапирандорж нэрээр 1990 оны 6 дугаар сарын 22-ны өдөр олгосон Таркторч-машинчийн 052192 дугаартай үнэмлэх болон анхааруулах талоны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хавтаст хэргийн 5 дугаар хуудас),
Мягмарын Сапирандорж, Пүрэвжавын Ренчинноров нарыг 2006 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсон учир 2006 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 70-рт бүртгэв гэх бичилт бүхий гэрлэсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр авсан Урианхад Мягмарын Сапирандорж, Өртөө Пүрэвжавын Ренчинноров нарын 2006 оны 10 дугар сарын 29-ний өдөр Х аймгийн Ц сумын Гэрлэлтийн бүртгэлийн 70-рт бүртгэгдсэн Гэрлэсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 54 дугаар хуудас),
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр авсан Мягмарын Сопорандорж ... Эхийн: Эцэг /эх/-ийн нэр: Норжмаа, өөрийн нэр:Мягмар ... гэх бичилттэй Төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 53 дугаар хуудас),
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр авсан Урианхад Цэрэнсонос Доржлхагва (РС76022508) –ын ... Эцгийн: Эцэг /эх/-ийн нэр: Ням-Очир, өөрийн нэр: Цэрэнсоном, Эхийн:Эцэг /эх/-ийн нэр: Норжмаа, өөрийн нэр: Мягмар ... гэх бичилттэй Төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 66 дугаар хуудас),
Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр авсан ... РС70012053, Урианхад Мягмар Сапирандорж (РС70012053) нь Урианхад Цэрэнсоном Доржлхагвын ах ... гэх бичилттэй Төрөл садангийн лавлагаа 1 хуудас (хх-ийн 65 дугаар хуудас),
Цэрэнсономын Сопирондоржийг “Хөвсгөл аймгийн Малчин тариаланчдын нэгдсэн холбоо”-ны гишүүнээр батламжилж олгосон 558 дугаартай Батламжийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
Урианхад Мягмарын Сапирандоржид Х аймгийн Ц сумын Нийгмийн даатгалын хэлтсээс 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон НДД№А0863504 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тухай Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
Х аймгийн Ц сумын 3 дугаар багийн иргэн Н.Цын 1999, 2000 онуудын жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Х аймгийн Ц сумын засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 4 хуудас (хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас),
Х аймгийн Ц сумын 3 дугаар багийн иргэн Мягмарын Сопирондорж (РС70012053)-ийн 2013-2019, 2002-2024 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансны лавлагаа, хуулбарт Х аймгийн Ц сумын засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 21 хуудас (хавтаст хэргийн 13-33 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Мягмар овогтой Сапирандоржийн ХААТР-21 (A) маягтын хуулбарт ... 9.төрсөн он, сар, өдөр 1970.01.20, аймаг Хөвсгөл, сум Цэцэрлэг, газар Могойн гол, ...12. Байнга оршин суудаг 3-р баг, ...14. Гэр бүлийн байдал Гэрлээгүй, 1990-1992 онд цэргийн алба хаасан ... гэж 2000 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр бичигдсэн бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 56 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Мягмар овогтой Сапирандоржийн ХАЯГИЙН ХУУДАС №7 маягтын хуулбарт Мягмарын Сапирандорж, Хөвсгөл аймаг Цсум, 3-р бригад, Могойн гол гэх бичилт бүхий баримт (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),
Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангиас 1987 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Мягмар овогтой Сапирандорж нэрээр олгосон Иргэний паспортын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хавтаст хэргийн 57 дугаар хуудас),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Б.Батдоржийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: ... Би М.С-ийн мал маллаж байсан талаар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн. М.С- бид хоёр насны хувьд чацуутангууд ч гэсэн надаас нэг ангийн дор сургууль төгссөн бөгөөд тэрээр 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд Сэлэнгийн Цагаантолгойн ТМС-д суралцахаар явсан бол миний хувьд 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр Х аймгийн Ц сумын Энх-Амьдрал нэгдлийн 3 дугаар бригадад малчнаар ажиллах болсон юм. Би 1988 онд цэргийн албанд татагдан яваад 1990 оны намар цэргээс халагдаж ирэхэд М.С- надтай зөрөөд цэргийн албанд явж байсан. Би цэргээс халагдаж ирээд нэгдэлд 2 жил шахуу ажиллаж байтал хувьчлал болж Энх-Амьдрал нэгдэлд тарсан. Миний санахын М.С- нь нэгдэлд ажиллаж байгаагүй шиг санагдаж байна. Харин түүний аав Цэрэнсоном гуай 3 бригадад малчнаар ажилладаг байсан ба тэднийх, манай аав Баасанжав нарын хамтдаа Салхитаар өвөлжиж, Эрээнбулгаар хаваржиж, намаржаад, Ренчинжугнай нуураар зусдаг, бараа бараагаа харсан саахалт голдуу нутагладаг байсан. М.С-ийн аавыг Ням-Очирын Цэрэнсоном, ээжийг Мягмар гэдэг насаараа мал малласан малчин хүмүүс байсан. Хамгийн том хүү нь энэ Сопио, удаах нь Пүүлээ-Пүрэвсүрэн, Дооёоо, Баабаа- Батдорж, Оогоо-Отгонбаяр, Даадаа- Даваадорж гэсэн гурван охин, гурван хүүтэй айл байсан. Миний мэдэхийн М.С- нь Цэрэнсоном, Мягмар гуай нарын том хүү нь гэдгийг сайн мэдэж байна. Яагаад ээжээрээ овоглосон байгааг сайн мэдэхгүй. Бид хоёр чинь багаасаа тоглож өссөн болохоор би түүний Сопио гэж, намайг Нянаа гэж авгайлсан нэрээр одоог хүртэл нэрлэж, дуудсаар байгаа. Миний бодлоор дээр хэлсэнчлэн нэрний зөрүүтэй бичигдсэн байдал нь тухайн хүмүүс сонсголоороо нэрийг нь бичихдээ а, о, и эгшиг үсгийг сольж, зарим тохиолдолд эгшиг үсэггүй бичсэнээр болжтүүний нэрний зөрүүтэй байдал үүссэн байх. Түүнээс биш би түүнийг Сапирандорж нэртэйг нь сайн мэднэ. Манай найз Сопио нь оройтож буюу бараг 37 хүрч байж өөрөөсөө олон дүү, нутгийхаа Жамжаа, Пүүжий нарын дунд охин Норовоотой гэр бүл болсон. Тэднийх Мөнхжаргал, Мөнх-Эрдэнэ гэдэгхүү, охин хоёртой бөгөөд гэр бүл цагаасаа хойш Х аймгийн Ц сумын 3 дугаар багийн нутаг Ренчинжугнай нуур гэх газар хувийнхаа малыг маллан одоог хүртэл амьдарч байгаа. ...” гэх мэдүүлэг 2 хуудас, Цэрэнсономын Доржлхагва төрсний бүртгэлийн болон Мягмарын Сапирандорж нь Ц.Доржлхагвын ах гэх бичилттэй төрөл садны лавлагаа (хх-ийн 60-61 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Ц.Доржлхагвын 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өгсөн: Би ах М.С-ийн мал маллаж байсан болон овог, нэрний талаар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирсэн. Миний аавыг Ням-Очирын Цэрэнсоном, ээжийг Нормжаагийн Мягмар гэдэг бөгөөд би эхээс 6-уулаа. Миний хамгийн том ах маань М.С- бөгөөд түүнээс доош эгч Пүрэвсүрэн, тэгээд би Доржлхагва, надаас доош Батдорж, Отгонбаяр, Даваадорж гэдэг. Соопоо ах 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд Сэлэнгийн Цагаантолгойн ТМС-д суралцахаар явсан бөгөөд 3 сурч тракторын жолооч мэргэжил эзэмжиж төгсөж ирээд намар нь цэрэгт яваад 2 жилийн алба хаагаад 1992 оны намар халагдаж ирсэн. Ахыг цэрэгт байхад том эгч Пүрэвсүрэн маань 1991 онд тусдаа гарсан байсан. Ах маань цэргээс халагдаж ирээд аав, ээж бид нартай хамт маллаа маллан амьдрах болсон. Миний хувьд 2001 онд тусдаа гарсан. Ах маань нэлээд сүүлд буюу 36 настайдаа 2006 онд нутгийнхаа Ренчинноровтой гэр бүл болсон юм. Бэр эгч Ренчинноров маань надаас нэг дүү, бараг 2 ангийн дор сурдаг байсан. Тэднийх Мөнхжаргал, Мөнх-Эрдэнэ гэдэг хүү, охин хоёртой бөгөөд хоёулаа сумын сургуульд 8, 11 дүгээр ангид сурдаг. Ах маань гэр бүл цагаасаа хойш Х аймгийн Ц сумын 3 дугаар багийн нутаг Ренчинжугнай нуур гэх газартаа хувийнхаа малыг маллан одоог хүртэл амьдарч байгаа. Манай аав, ээж хоёр ахыг төрөхөд гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас ээжээр овоглож төрсний гэрчилгээ олгосноос болоод ах маань ганцаараа ээж Мягмараар овоглосон. Ахаас доош бид 5 аав Цэрэнсономоор овоглодог. Бид нар ахыгаа одоог хүртэл Соопоо ах гэж нэрлэж, дууддаг бөгөөд ахын минь жинхэнэ нэр Сапирандорж юм. Нэрний зөрүүтэй бичигдсэн байдал нь тухайн үеийн хүмүүсийн сонсголоороо нэрийг нь бичихдээ үг, үсгийн алдаа гаргаж а, о, и эгшиг үсгийг сольж, зарим тохиолдолд эгшиг үсэггүй бичсэнээр болж олон янзаар бичсэнээс болж нэрний зөрүүтэй байдал үүссэн байх. Манай нутгийнхан ахыг минь голдуу бүтэн нэрээр нь биш Соопоо нэрээр нь дууддаг. ...” гэх мэдүүлэг 2 хуудас (хх-ийн 25-26 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх туай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ: 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох гэж,
Мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж тус тус хуульчилсан байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 55 насанд хүрсэн эрэгтэй, нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор заажээ.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1999 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгосноор түүнд малчин даатгуулагч нөхцөлөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үр дагаврыг бий болгох ач холбогдол бүхий үйл явдал байх тул нэхэмжлэгч М.С- нь шаардах эрхтэй байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "малчин" гэж мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг гэж тодорхойлсон бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд малчин нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх зүйн үндэслэлд төрийн мал, хувийн мал малласан гэсэн байдлаар хууль тогтоогчоос зааглан ялгаж хуульчлаагүй тул шүүх мал маллаж байсан байдлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.
5. Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд болох Үндэсний төв архивын 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, Улсын бүртгэлээс ирүүлсэн ХААТР-21 маягтад гэрлээгүй гэж 2000 онд бичигдсэн байдал, Н.Цын 1999-2000 онуудын Мал тооллогын А дансны хуулбарууд, 2006 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсон М.С-, П.Ренчинноров нарын гэрлэлтийн гэрчилгээний болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нь цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн аав Н.Цын ам бүлд бүртгэгдэж, тусдаа гараагүй байхдаа мал маллаж байсан хугацаанд хамаарч байх ба дээр дурдсан баримтууд болон бусад баримтуудаар,
Мөн М.С-ийн нэрийг зарим баримтуудад “Солирондорж, Сорпирондорж, Саприндорж, Сопирондорж, Сопорандорж” нэрээр бүртгэж байсан боловч тэрээр “Мягмар овогтой Сапирандорж” нэрээр иргэний улсын бүртгэлд бүртгэлтэй, “Мягмар овогтой Солирондорж (РС70012053), Мягмар овогтой Сорпирондорж (РС70012053)” гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх бичилттэй Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 30/98 дугаар албан бичиг, гэрч Б.Батдоржийн “...М.С- нь Цэрэнсоном, Мягмар гуай нарын том хүү нь гэдгийг сайн мэдэж байна. Яагаад ээжээрээ овоглосон байгааг сайн мэдэхгүй. Бид хоёр чинь багаасаа тоглож өссөн болохоор би түүний Сопио гэж, намайг Нянаа гэж авгайлсан нэрээр одоог хүртэл нэрлэж, дуудсаар байгаа. Миний бодлоор дээр хэлсэнчлэн нэрний зөрүүтэй бичигдсэн байдал нь тухайн хүмүүс сонсголоороо нэрийг нь бичихдээ а, о, и эгшиг үсгийг сольж, зарим тохиолдолд эгшиг үсэггүй бичсэнээс болж түүний нэрний зөрүүтэй байдал үүссэн байх. Түүнээс биш би түүнийг Сапирандорж нэртэйг нь сайн мэднэ. ..” гэх мэдүүлэг, гэрч Ц.Доржлхагвын “...Манай аав, ээж хоёр ахыг төрөхөд гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас ээжээр овоглож төрсний гэрчилгээ олгосноос болоод ах маань ганцаараа ээж Мягмараар овоглосон. Ахаас доош бид 5 аав Цэрэнсономоор овоглодог. Бид нар ахыгаа одоог хүртэл Соопоо ах гэж нэрлэж, дууддаг бөгөөд ахын минь жинхэнэ нэр Сапирандорж юм. Нэрний зөрүүтэй бичигдсэн байдал нь тухайн үеийн хүмүүсийн сонсголоороо нэрийг нь бичихдээ үг, үсгийн алдаа гаргаж а, о, и эгшиг үсгийг сольж, зарим тохиолдолд эгшиг үсэггүй бичсэнээр болж олон янзаар бичсэнээс болж нэрний зөрүүтэй байдал үүссэн....” гэх мэдүүлэг зэргээр нэхэмжлэгчийн 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Х аймгийн Ц суманд мал маллаж байсан болох нь нотлогдож байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шүүх эргэлзээгүй, үнэн зөв байх, дээрх үйл явдлыг тогтооход ач холбогдолтой, цаг хугацааны хувьд тохирч байгаа зэргийг нь үндэслэн үнэлж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгох тухай шаардлага гаргаж энэхүү шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Урианхад Мягмарын Сапирандорж (РС70012053)-ийн Х аймгийн Ц суманд 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.С-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА