Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 00010

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн танхимд   

Нарийн бичгийн дарга П.Нямсүрэн

Улсын яллагч Э.Энхбат

Шүүгдэгч М.М, М.А

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, хохирогч Ж.Бя нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А, М.М нарт холбогдох 1732000000070 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, * тоотод оршин суух хаягтай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Авгад овгийн Мандирын А. /РД:*/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, * тоотод оршин суух хаягтай, хоёр удаагийн ял шийтгэлтэй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай,

Авгад овгийн Мандирын М. /РД:*/

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч М.А, М.М нар нь бүлэглэж, Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дэнж” гэх газар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн орой 19 цагийн орчим иргэн Ж.Бяыг гар чийдэнгээр нүүр лүү нь гэрэл асаалаа гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас марган зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Аын өгсөн…2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би суудлаар ирсэн. Ирээд үхэртээ яваад дээшээ усан терм орчихоод Хэрх тосгоны Дэнжийн гудамжинд би дүүгээ хүргэж өгөх гээд явж байсан юм эргэж явах замд гар чийдэнгээр дохисон. Эргээд гар чийдэн дохисон газар руу очиж зогсоод гэрлээ унтраачих гэсэн гэрлээ унтраагаагүй би ухарч зогссон. Би очоод хэн юм бэ чи гэсэн хэн байх нь чамд ямар хамаатай юм бэ гэснээс үүдээд зодоод гарсан юм. Тэгээд би барьж байсан гар чийдэнгээр нь толгой руу нь 3-4 удаа цохисон. Миний буруу гэх мэдүүлэг

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мын өгсөн…. ... 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр би ажлаас буугаад явж байсан. Ах намайг машинаа аваад ир хоёулаа үхэрт яваад ирье гээд бид хоёр усан терм орчихоод портер машинтай буцаж явахад гууны үзүүр дээрээс гар чийдэнгээр дохиод байсан. Тэгэхээр нь мал хайж яваа хүмүүс биш биз дээ танайхан биш юм уу гэсэн чинь ах биш байхаа гээд бид 2 очсон. Очоод зогсоход машины өөдөөс гар чийдэнгийн гэрлээ цэлэлзтэл тусгаад байсан. Тэгээд гэрлээ унтраагаач ээ гээд ах 2-3 удаа хэлсэн. Тэгээд юу болсон бэ яасан бэ гэсэн хариулахгүй болохоор нь ах буугаад явсан. Би машин дотроо сууж байсан. Тэгсэн нэг харсан чинь ноцолдоод байхаар нь гүйж очоод хартал ахыг хоёулаа барьчихсан байсан. Эхлээд Мыг нь зулгааж 2 тийш нь салгасан. Тэгсэн намайг барьж авч зодсон гээд А ах, Бя 2 хэрэлдэхээр нь цагдаад очъё гээд явъя гэсэн чинь Бя өөрөө цагдаа дуудчихсан байсан. Тэгээд цагдаа ирсэний дараа цагдаа нь энэ хоёр хамаагүй хохирогч юм байна гээд Бя, М хоёрыг явуулсан. Бид хоёрыг Зүүнхараа авч явж үлээлгэнэ архи уусан уу үгүй юу гэхээр нь үгүй ээ энэ хоёрыгоо ч гэсэн цуг авч явж үлээлгэе гэсэн тэгсэн чинь үлээлгээгүй. Тухайн үед хохирогч М, Бя нар нь торонд архи хийчихсэн Бя нь архи уучихсан нөгөөх нь архи уугаагүй байсан, би бол цохиогүй, салгасан, энэ хүмүүс худлаа хэлж байна, би бол үнэнгээ хэлж байна гэх мэдүүлэг

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Бяын өгсөн ....... 2017 оны 11 дүгээр сарын 08-ны орой би найз Мындаа оройн хоолоо очоод идчихье гээд 18-19 цагийн орчим очиж хоол идсэн. Очсон чинь лам ирчихсэн архины мөнгө хэрэг болсон юм шиг байгаа юм тэгээд би угаасаа хүнсний зүйл авах болж байгаа хоёулаа хамт явъя найз нь чамд архи аваад өгье гээд дэлгүүр орж 2 ширхэг талх, архи авсан. Тэр үед 21 цаг болж байсан байх тэр хавьцаа энэ хоёртой таарсан. Манай гэрийн үүдэн дээрээс машины гэрэл гараад л явсан. Би найздаа хэлсэн тэр жижиг тэрэг гараад явчихлаа яах гэж байгаа юм бол юун машин юм бол энэ тэрүүгээр хулгай хийгээд байдаг нь юм болов уу гэж бодсон. Учир нь хэсгийн төлөөлөгч манай гэрийн ойролцоогоор мал алдагдаад байгаа ойр орчимоо харж бай гэж хэлэхээр нь тэгж бодсон. Тэгээд би найздаа энэ жижиг тэрэг байх шиг байна гэсэн чинь манай найз супер портер байна гэж хэлж байсан. Шүүгдэгч Мынх дэнж дээр гэр нь байдаг би тэр Дэнжийнх нь доохон талд жалганы хажууд яг машин замынх нь хажууханд нэг үгээр хэлбэл урд урдаас нь биш хажуунаас нь машиных нь номерыг харах гэж тусгасан. Гэтэл А ямар ч машин явдаггүй бид хоёрын зогсож байсан газар руу эргээд их гэрэл тавьсан. Энэ хоёр 8,9 метр хүрэхгүй зайтай машинтайгаа тулж ирж зогссон. Тэгэхээр нь би арай ч дайрахгүй байлгүй гэж бодож зогссон. Тэгээд ирж зогсоод урдаас гэрлээ тусгаад зогсоод байсан. Тэгснээ жолооч талын цонхоо онгойлгочихоод хөөе п**да минь чи яагаад гэрлээ тусгаад зогсоод байгаа юм бэ гэхээр нь би хэн юм бол доо гэж бодоод энэ хоёрын урдаас гэрэл тусгасан. Гэхдээ машины гэрэл бол 60 ватт байдаг миний тусгасан гэрэл бол 30 ватт байдаг энэ хоёрын хооронд асар ялгаа байх ёстой. Мэлтийтэл тусгаад байх гэрэл байхгүй. Намайг бол хэн явж байна вэ гэдгийг манай найзыг ч сайн таньж байх ёстой. Биднийг таньж байгаа юм мөртлөө намайг нааш ир гэхээр нь би очоогүй  хүрч ирээд шууд барьж явсан гэрлээр минь зуураад үгийн зөрүүгүй зодсон. 3 цохилтоос дээшхийг би даагаагүй хэд цохисныг бол би мэдэхгүй нэг газар 3-4 удаа цохисныг би санадаг юм. Энэ гэрлээр ухаан балартал цохисон яг хэд цохисонг нь би мэдээгүй. Тухайн үед цагдаад мэдүүлэг өгч байхдаа 3-4 удаа цохисныг нь би санаж байна тэрнээс цаашхийг санахгүй ухаан балартсан тэгсэн араас нэг хүн боогоод татчихсан би хэн юм бол доо гээд гуйваад харахад дүү М нь нүүрлүү 2 цохисон. Гэхдээ М бол их сул цохилттой юм байна лээ. Малгайтай цамцтай байсан учраас араас их сайн боосон нэг нь араас боогоод нөгөө нь урдаас гээд голдоо хийж байгаад хөл бөмбөг шиг нүдчихсэн хүмүүс. Тэгээд би ухаан балартаад 4 хөллөөд би та хоёрт зодуулах хүн биш шүү муу сайн ч миний эхнэр прокурор хүн шүү та нар арай ч ингэж зодож болохгүй шүү гэж хэлсэн. Тэрийг та 2 шүүх хуралдаан дээр буруугаар ашиглаж байх шиг байна. Хамт зодсон дүү М нь манай гэрч гээд байгаа найзын духны жижиг гэрлээр бутартал нь цохисон. Цагдааг бол би эхнэртээ хэлсэн Золоо руу утасдаарай гэж хэлсэн. Яг үнэндээ би Зүүнхараагийн цагдаагийн хэсгийн дугаарыг би мэддэггүй тийм учраас би эхнэрээсээ цагдаа дуудаад өгөөчээ л гэж гуйсан. Манай эхнэр цагдаа дуудсан байна лээ. Цагдаа бол маш шуурхай ирсэн. Би үзэгдэх орчин хязгаарлагдсан байх үед гэрэл тусгаад явж байгаа тэрнээс дурандаа очоод хүний нүүрэн дээр гэрэл тусгаад явах сэтгэцийн өвчтэй хүн биш шүү дээ.  Яаж ингэж хүнийг зоддог байнаа прокурор хүний нөхөр ш дээ л гээд байхад чинь зодож байсан хүн л дээ. М өөрөө мэдэж байх шиг байна. Архи уусан архи байсан гээд байх шиг байна. Хэсгийн төлөөлөгч бол энэ хоёроос драйвераар үлээлгээгүй. Намайг ам руу үлээ гэхэд үлээж би цагдаад үзүүлсэн. Та хоёрыг яаж шалгасныг би мэдээгүй. М чи намайг зодоогүй, архи уусан гээд л байгаа яагаад чи тэр архи торонд байсанг мэдэхийг хэлэх үү намайг ах чинь зодоод ухаан балартуулаад сүүлд нь газар чирчихсэн явахад чи миний торон доторх 2 ширхэг талх, өргөлд өргөх шил архи, хүүхдэд нь өгөх гэсэн хэдэн ширхэг чихрийг өөрийнхөө машинруу авч явсан хүн шүү дээ. Тэгэхээр нь би та 2 намайг зодож байна сүүлдээ бүр дээрэм хийдэг юм байна гэсэн чинь хоёулаа нэг нэгэнрүүгээ харж зогссоноо үүнийг цагдаад бариад өгчихье гээд татаад байснаа санаж байна уу, мөн намайг зодохдоо чийдэнгээ унтраагаад ирсэн гэж байна энэ худлаа та 2 гэрэлтэйгээ байсан. Харин цагдааг ирэхээс өмнө машинаа өөр байрлалд оруулж ухраасан. 7,8 цохисон гэдгийг манай найз цохисон гэж хэлсэн байна лээ. Гэхдээ хуулийн хүрээнд зодуулахаас өөр аргагүй. Салгахын хувьд манай найз салгасан. Одоо маш их гомдолтой байна энэ хоёрт зодуулсанаас хойш миний хараа муудсан юм бичиж, уншиж чадахгүй болсон. Би нийт 2 сая гарангийн эмчилгээний зардал болон миний бие өвдөж байгаа учир хүн хөлсөлж гахайгаа маллуулж байгаа цалин, гахайны тэжээл хүнээр авчруулсан тээврийн хөлс зэрэг багтсан хохирол нэхэмжилсэнээс одоо үлдэгдэл 659000 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг

 

   Гэрч Х.Мын шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг...Тухайн өдөр Бя манайхаас ундныхаа усыг авах гээд ирэхэд нь бид 2 цуг хүнсний зүйл авах гээд Хэрлэн 2 дэлгүүр рүү алхаж явсан. Тэгэхэд харанхуй байсан. Бид 2 дэлгүүр орчихоод явж байсан чинь эдний гэрийн хажуугаас машины гэрэл гялалзсан тэгэхээр нь би танайд ирж байгаа юм биш үү гэсэн Бя жижиг тэрэг л байна гэхээр нь би портер байна гэж хэлсэн. Тэгсэн тэр машин дээшээ өгсөөд 40 гаруй метрийн цаана явж байхаар нь гэрэл тусгаад харсан чинь портер унасан манай арын залуу байна гэж би таньсан. Тэгсэн тэр машин жалган дээр гэрэл тусгасан тэгэхээр нь бид 2 жалга руу уруудаад явах гэж байсан чинь  А  машин дотроосоо п**да минь яах гэж гэрэл тусгаад байгаа юм бэ наашаа хүрээд ир гэхээр нь би яахаараа очдог юм бэ гэж хариулсан. Тэгсэн машинаа ухрааж унтраагаад бууж ирсэн. Тэгэхээр нь би Аыг яах гээд байгаа юм бэ юу болоод байгаа юм гэсэн чинь М шууд над дээр ирж заамдсан. Энэ 2 жаахан цувраад бууж ирсэн багцаагаар 30,40 секунд гэх юм уу хавьцаа бууж ирсэн. Тэгээд намайг ирээд М заамдахаар нь яаж байнаа тавь гэсэн намайг 2 удаа цохисон. Хэрэв М намайг барьж аваагүй байсан бол энэ хоёрыг салгах боломж байсан. М машинаас их хурдан бууж ирсэн. А бол гар чийдэнг нь булаагаад л Бяыг цохисон. М бас Бяыг 2,3 удаа цохисныг би харсан тэгээд 3 зууралдсан тэгэхээр нь би ерөөсөө больё энэ ерөөсөө бүтэхгүй юм байна гээд цагдаа дуудахаар болсон. Ат би дараа нь гай болно шүү боль гэж би хэлсэн. Зодоон бол 4-5 минут л үргэлжилсэн байх. Тэгээд л цагдаа ирж байхад нь би зам зааж өгч цагдааг Дэнж дээр ирүүлсэн. Бид 2 согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Энэ хоёр ч хэрэглээгүй байсан. Та хоёроос архи ч үнэртэхгүй байна тэгсэн мөртлөө яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ наадах чинь одоо улаан заваан юм болно доо гэж би хэлсэн гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

            Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ № 227 .....  

                                                        Дүгнэлт:

            1.Ж.Бяийн биед тархи доргисон, хуйханд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэх боломжгой.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх /Хх-н 09 дүгээр хуудас/

Эмнэлэгээс өвчтөн илгээх хуудас /Хх-н 24 дүгээр хуудас/

Хохирогчоос нэхэмжилж байгаа зардлын баримтууд /Хх-н 26-34 дүгээр хуудас/

М.М ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 42 дугаар хуудас/

М.А ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 43 дугаар хуудас/

М.М.Мын оршин сууж байгаа газрын тодорхойлолт /Хх-н 44 дүгээр хуудас/

М.М.Аын оршин сууж байгаа газрын тодорхойлолт /Хх-н 45 дугаар хуудас/

М.Мын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 46 дугаар хуудас/

М.Аын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 47 дугаар хуудас/

М.Аын эзэмшлийн хюндай портер маркийн 04-03 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /Хх-н 53 дугаар хуудас/ зэрэг болно.

             Шүүгдэгч М.А, М.М нар нь бүлэглэж, Мандал сумын Хэрх 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дэнж” гэх газар 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн орой 19 цагийн орчим иргэн Ж.Бяыг гар чийдэнгээр нүүр лүү нь гэрэл асаалаа гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас марган, бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлэгээр нотлогдон тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч М.А, М.М нар нь хохирогч Ж.Бяыг бүлэглэн зодож гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй  байна гэж дүгнэлээ.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхжаргалаас шүүх хуралдаан дээр шүүгдэгч М.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, харин шүүгдэгч М.Аыг энэ гэмт хэрэгт анхны мэдүүлгээсээ эхлэн цохиогүй салгасан гэдгээ шүүх хуралдаан хүртэл мэдүүлж байгаа, шүүгдэгч М.А шүүх хуралдаан дээр ч гэсэн цохиогүй гэж мэдүүлдэг тул энэ хэрэгт бүлэглэсэн гэдэг нь ямар ч үндэслэлгүй, шүүх эмнэлгийн үзлэг, шүүх эмнэлгийн акт, хохирогчийн мэдүүлэг зэргээр тогтоогдохгүй байна.Учир нь эмнэлгийн анхын үзлэгээр хохирогчид ямар нэгэн шанаан тус газар нь цохьсон гэсэн нь гараагүй буюу гэмтэл тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн дүгнэлтэнд хуйх хавдартай, тархи доргисон зөөлөн эдийн няцрал гэмтэл гэсэн нь шүүгдэгч М.Мын црхиолтоор хөнгөн гэмтэл гараагүй гэдэг нь ойлгомжтой тул ЭХ-н 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцох үндэслэлгүй байна.

 

Хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгч М.Ааас болж учирсан гэж үзэж байна.Иймд М.Мад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Мөн хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийг үгүйсгэхгүй ч хохирогчид учирсан гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байхад хохирогч шүүгдэгч нараас бүтэн 1 сарын хөлс нэхэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.Хохирогчид 7 хоног эмнэлэгт хэвтсэн хугацааны хөлсийг төлөх нь зүйтэй байна.Мөн хохирогчийн гахайн тэжээл 2 удаа татсан, хөлсөөр ажиллуулсан гэх зардлуудыг төлөх үндэслэлгүй байна гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.Учир нь

 

Шүүгдэгч нар нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй хэдий ч тэдний бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд хохирогчид хууль сануулж мэдүүлэг авсан байх ба мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаж байгаа, түүний мэдүүлэг нь гэрч Х.Мын мэдүүлгээр давхар нотлогдож байна. Тухайлбал гэрч Х.Мын “...Тэгсэн тэр машин дээшээ өгсөөд 40 гаруй метрийн цаана явж байхаар нь гэрэл тусгаад харсан чинь портер унасан манай арын залуу байна гэж би таньсан. Тэгсэн тэр машин жалган дээр гэрэл тусгасан тэгэхээр нь бид 2 жалга руу уруудаад явах гэж байсан чинь  А  машин дотроосоо п**да минь яах гэж гэрэл тусгаад байгаа юм бэ наашаа хүрээд ир гэхээр нь би яахаараа очдог юм бэ гэж хариулсан. Тэгсэн машинаа ухрааж унтраагаад бууж ирсэн. Тэгэхээр нь би Аыг яах гээд байгаа юм бэ юу болоод байгаа юм гэсэн чинь М шууд над дээр ирж заамдсан. Энэ 2 жаахан цувраад бууж ирсэн багцаагаар 30,40 секунд гэх юм уу хавьцаа бууж ирсэн. Тэгээд намайг ирээд М заамдахаар нь яаж байнаа тавь гэсэн намайг 2 удаа цохисон. Хэрэв М намайг барьж аваагүй байсан бол энэ хоёрыг салгах боломж байсан. М машинаас их хурдан бууж ирсэн. А бол гар чийдэнг нь булаагаад л Бяыг цохисон. М бас Бяыг 2,3 удаа цохисныг би харсан тэгээд 3 зууралдсан тэгэхээр нь би ерөөсөө больё энэ ерөөсөө бүтэхгүй юм байна гээд цагдаа дуудахаар болсон...” гэх мэдүүлгээр өөрийн сонссон, харсан зүйлээ эргэлзээгүйгээр мэдүүлсэнээр  няцаагдаж  байна.

 

Мөн хохирогчийн мэдүүлэг нь гэрч Х.Мын “…А бол гар чийдэнг нь булаагаад л Бяыг цохисон. М бас Бяыг 2,3 удаа цохисныг би харсан тэгээд 3 зууралдсан тэгэхээр нь би ерөөсөө больё энэ ерөөсөө бүтэхгүй юм байна гээд цагдаа дуудахаар болсон” гэх мэдүүлэгтэй тохирч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт бүлэглэн гэсэн нь хэн гэмтэл учруулсан эсэхээс үл хамааран 2 ба түүнээс дээш этгээд урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч  гэжээ. Өөрөөр хэлвэл хэн ямар үүрэгтэй оролцох нь тодорхойгүй, хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс хамтран оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талыг хамтран хэрэгжүүлснээр илэрдэг тул 

 

Хохирогч нь шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “…М.М их сулхан цохилттой юм байна лээ ” гэж мэдүүлэг өгсөн хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт яагаад ингэж мэдүүлсэн талаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуултад “3-4 удаа цохиулаад ухаан балартсан байсан, , М.М нь арай сулхан цохиж байсан, цохиогүй биш 2 уулаа цохьсон, энэ хоёр хоёулаал гэмтэл учруулсан” гэж мэдүүлсэн байна.

 

Мөн Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгчийн өмгөөлөгч 7 хоногт эмнэлэгт хэвтсэн хугацааны хөдөлмөрийн чадвар алдсан тэр хугацаагаар нь тооцож хохиролыг барагдуулах, хохирогчийн гахайн тэжээл 2 удаа татсан, хөлсөөр ажиллуулсан гэх зардлуудыг төлөх үндэслэлгүй байна гэсэн нь тухайн хохирогч хир удаан эмчлүүлсэн, эсхүл 7 хоног буюу хугацаанаас өмнө дууссан байдал нь уг хэвтсэн хугацаагаар биш мэргэжлийн дүгнэлтээр тогтоосон зайлшгүй шаардлагатай бодит хугацаагаар тооцдог тул хохирогчид учирсан хохирлыг Иргэний хуульд зааснаар шүүгдэгч М.А, М.М нараас хохирол төлбөрт хохирогч Ж.Бя нь хавтаст хэрэгт баримтаар 2 519 000 төгрөг нэхэмжилсэнээс гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол төлбөрт 989 000 төгрөг, хор уршигт /гахайн аж ахуй 1 сар хөлсөөр ажиллуулах 800 000 төгрөг, гахайн хоол УБ хотоос Зүүнхараад авчруулсан хөлс 680 000 төгрөг, гахайн байранд хүн хөлслөхөд 50 000 төгрөг/ нийт 1 530 000 төгрөгийг тогтоож, үүнээс шүүгдэгч нар нь  1 800 000 төгрөгийг хохирогчид төлсөн нь шүүх хуралдаан дээр тогтоогдож байх тул хасч тооцон, үлдэгдэл 719 000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж хохирогч Ж.Бят олгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.А, М.М нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч М.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан торгох ялыг оногдуулах, шүүгдэгч нарын эрхэлсэн ажилгүй байдал, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн гар чийдэнг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах болон М.Аын өмчлөлийн 04-03 СЭҮ улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

            1.Шүүгдэгч Авгад овгийн Мандирын А, Авгад овгийн Мандирын М нарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хохирогч Ж.Бяын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасныг баримтлан М.А, М.М нарыг  тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.А, М.М нар нь торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар М.А, М.М нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.А, М.М нараас хохирол төлбөрт  2.519.000 төгрөг нэхэмжилсэнээс үлдэгдэл 719 000 төгрөгийг  гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, 7-728 тоотод оршин суух, Цоохор овогт Жавзансүрэнгийн Бят /РД:*/ олгосугай.

 

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн гар чийдэнг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах Д.Батсайханд даалгасугай.

 

7. Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэгдэн ирсэн М.Аын өмчлөлийн 04-03 СЭҮ улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

8. М.А, М.М нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

 

            9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.А, М.М нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Д.РЕНЧЕНХОРОЛ