| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 320/2025/00095/И |
| Дугаар | 320/ШШ2025/00169 |
| Огноо | 2025-02-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 320/ШШ2025/00169
| 2025 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 320/ШШ2025/00169 | Х аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Д.Б-ын хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 320/2025/00095/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б-шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.Б нь Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 1969 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ээж Д-ын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. Бага насандаа ээж, ах, дүү нарын хамт амьдарч, 1977-1986 онд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Улмаар Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдлийн 1-р бригадад 1986.06.20-ны өдрөөс эхлэн хоньчноор орж, 1988 оны 10 дугаар сарын 15- ны өдрийгхүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Улмаар 1988.10.16-ны өдрөөс 1990.10.16-ны өдрийг дуустал Ардын армийн 277 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирснийхээ дараа нутагтаа эргэн ирж, мал маллаж амьдарсан ба одоо Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд амьдарч байна. Энэ жил би 55 нас хүрч, малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдэлд ажиллаж байсан үеийн ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтэр дээр ажлаас гарсан тухай бичилт хийгдээгүй зэргээс шалтгаалан 1986-1988 онд ажилласан жил нийт ажилласан жилд орж тооцогдохгүй болоод байгаа тул ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай болсон. Би 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн даатгалд хамрагдсан. Түүнээс хойш хувиараа нийгийн даатгалын шимтгэл төлж ирсэн боловч нийт хугацаа нь 20 жилд хүрэхгүй байгаа юм. Тиймээс ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Д.Б намайг 1986.06.20-ны өдрөөс 1988.10.15-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдлийн 1-р бригадад хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Б нь 1969 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд төрсөн, одоо 55 настай. Д.Б нь 1977 оноос 1986 онд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж төгсөөд бүрэн бус дунд боловсрол эзэмшиж төгсөөд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байгаад цэрэгт татагдсан. Цэргийн албаа Ардын армын 277 дугаар ангид 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хаасан. Цэргээс ирээд Хөвсгөл аймгийн Цааганнуур сумадаа одоог хүртэл мал маллаж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд 2024 онд 55 нас хүрч малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн боловч нийт ажилласан жил нь 20 жил байх шаардлагадаа хүрээгүй. Яагаад хүрээгүй вэ гэхээр 1986 оноос 1988 оны ажилд орсон, гарсан тушаал нь байхгүй байна. Мөн хөдөлмөрийн дэвтэрт нь ажлаас гарсан бичилт хийгдээгүй зэрэг шалтгааны улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлагатай болсон. Нэхэмжлэгчийн хувьд 1990 оноос 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн даатгалд хамрагдсан байгаа. Иймээс Д.Б -ийг 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний хуулбар 1 хуудас, Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Нийгмийн даатгалын дэвтрийн болон Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Цэргийн алба хаасны лавлагаа 1 хуудас, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11/1132 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын засаг даргын Тамгын газраас лавлагаагаар ирүүлсэн цалингийн хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбар 16 хуудас, Д.Б-ээс Б.Э-д олгосон итгэмжлэл 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас зэргийг тус тус ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Б, Б.Э нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Б-ийн Иргэний хаягийн хуудас №7, ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагааг бүрдүүлсэн.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үүнийг тогтоолгосноор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авахад улсад ажилласан жил минь нэмэгдэж тооцогдох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм гэж тайлбарласан болно.
3.Хэрэгт:
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдлээс 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Д.Б нэрээр нээж олгосон
Ажлын тухай мэдээний хэсэгт:
1.1986.06.20. Алтантал нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор томилон ажиллуулав. Алтан тал нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 42-р тушаалаар
Улсад ажилласан хугацааг 02 жил 02 сар 00 хоногоор тооцов. Сумын комисс Б гэж бичигдэж, Улсын Хөдөлмөрийн байцаагийн тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хх-ийн 5-6 дугаар хуудас),
Д.Б-ийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдэлд 1986 оны 8, 11, 12 дугаар саруудад 1988 оны 01-5 дугаар сар, 7-10 дугаар саруудад ажилласан хугацаанд авсан цалин хөлсний баримтанд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, түүвэр зэрэг 13 хуудас (хх-ийн 11-19 дүгээр хуудас),
Төрийн үйлчилгээний цахим системээс 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр лавлагаагаар авсан Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын “Д.Б БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/514 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 277 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр цэргийн албанаас халагдсан.” гэх бичилттэй Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа 1 хуудас (хх-ийн 3 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Д.Б нэрээр нээж олгосон А*** дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн болон Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “№*** дугаартай Д.Б нь “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 10 жил 0 сараар баталгаажуулав.” гэх бичилттэй Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хх-ийн 29 дүгээр хуудас),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11/1132 дугаартай “ Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1986-1988 оны тушаал шүүж үзэхэд Д.Б-тэй холбоотой баримт байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. “ гэх албан бичиг 1 хуудас,
Д.Б-ийн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: Ренчинлхүмбэ Алтан тал нэгдэл, ажилд орсон он: 1987, цех, тасаг, бригад: Цацат, эрхэлдэг ажил: хоньчин, эрхэлж эхлэсэн он: 1987, оршдог, сум, район: Ренчинлхүмбэ ... гэж бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 17 дугаар хуудас),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Н.Б-ийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: Д.Б-нь намайг 1986 оны хавар цэргээс халагдаж ирэх жил Ренчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Ренчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар элсэн орж байсан. Тэгээд нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад 1988 оны намар цэргийн албанд татагдан яваад хоёр жилийн хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ үргэлжүүлэн хувьчлал болж нэгдэл тартал малчнаар тасралтгүй ажилласан. Одоо хувийнхаа малыг маллан амьдардаг.” ... гэх мэдүүлэг 3 хуудас (хх-ийн 32-34 дүгээр хуудас)
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Б.Э-ийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: Д.Б-нь надтай чацуу бөгөөд надаас нэг жилийн дараа буюу 9 настай сургуульд орсон бөгөөд миний доод ангид сурдаг байсан. Тэгээд 1986 оны 6 сард Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлт авч Ренчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллах болсон. Тэгээд нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад 1988 оны намар цэргийн албанд татагдан явсан. Тухайн үед хоёр жилийн хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ үргэлжүүлэн хувьчлал болж нэгдэл тартал ажилласан. ...” гэх мэдүүлэг 3 хуудас (хх-ийн 32-34 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ,
133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,
135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Б-нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.
5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Д.Б-ийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын засаг даргын тамгын газраас нэхэмжлэгчийн ажилласан хугацаанд авч байсан цалин хөлсний баримт, түүний түүврийг нотлох баримтын шаардлага ханган ирүүлсэн бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж ирүүлсэн хөдөлмөрийн дэвтрийн цалин хөлсний хэсэгтээ тулгахад мөнгөн дүнгийн хэмжээ тохирсон бөгөөд хөдөлмөрийн дэвтрийн 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс Алтан тал нэгдэлд малчнаар томилогдсон, тушаалын он сар өдөр бичигдэн тэмдэг дарагдаж бичигдсэн хэсгийг шүүх үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Б-ийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хуйт Долзодын Батдэмбэрэлийн хүсэлттэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай, 320/2025/00095/и индекстэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Энхтүвшин,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Алтанхундага нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б-шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Долзодын Батдэмбэрэл нь Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд 1969 оны 08 дугаар сарын 03-ны өдөр ээж Долзодын 3 дахь хүүхэд болон мэндэлсэн. Бага насандаа ээж, ах, дүү нарын хамт амьдарч, 1977-1986 онд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж, бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Улмаар Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдлийн 1-р бригадад 1986.06.20-ны өдрөөс эхлэн хоньчноор орж, 1988 оны 10 дугаар сарын 15- ны өдрийгхүртэл ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Улмаар 1988.10.16-ны өдрөөс 1990.10.16-ны өдрийг дуустал Ардын армийн 277 дугаар ангид цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирснийхээ дараа нутагтаа эргэн ирж, мал маллаж амьдарсан ба одоо Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд амьдарч байна. Энэ жил би 55 нас хүрч, малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд Рэнчинлхүмбэ сумын Аптантал нэгдэлд ажиллаж байсан үеийн ажилд орсон, ажлаас гарсан тушаал олдохгүй, хөдөлмөрийн дэвтэр дээр ажлаас гарсан тухай бичилт хийгдээгүй зэргээс шалтгаалан 1986-1988 онд ажилласан жил нийт ажилласан жилд орж тооцогдохгүй болоод байгаа тул ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай болсон. Би 1990 оноос 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн даатгалд хамрагдсан. Түүнээс хойш хувиараа нийгийн даатгалын шимтгэл төлж ирсэн боловч нийт хугацаа нь 20 жилд хүрэхгүй байгаа юм. Тиймээс ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд Долзодын Батдэмбэрэл намайг 1986.06.20-ны өдрөөс 1988.10.15-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдлийн 1-р бригадад хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Долзодын Батдэмбэрэл нь 1969 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд төрсөн, одоо 55 настай. Долзодын Батдэмбэрэл нь 1977 оноос 1986 онд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж төгсөөд бүрэн бус дунд боловсрол эзэмшиж төгсөөд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хоньчноор ажиллаж байгаад цэрэгт татагдсан. Цэргийн албаа Ардын армын 277 дугаар ангид 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал хаасан. Цэргээс ирээд Хөвсгөл аймгийн Цааганнуур сумадаа одоог хүртэл мал маллаж байгаа. Нэхэмжлэгчийн хувьд 2024 онд 55 нас хүрч малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх нь үүссэн боловч нийт ажилласан жил нь 20 жил байх шаардлагадаа хүрээгүй. Яагаад хүрээгүй вэ гэхээр 1986 оноос 1988 оны ажилд орсон, гарсан тушаал нь байхгүй байна. Мөн хөдөлмөрийн дэвтэрт нь ажлаас гарсан бичилт хийгдээгүй зэрэг шалтгааны улмаас ажиллаж байсан байдлаа шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлагатай болсон. Нэхэмжлэгчийн хувьд 1990 оноос 2000 оныг дуустал хугацаанд ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийн нөхөн даатгалд хамрагдсан байгаа. Иймээс Долзодын Батдэмбэрэлийг 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэж хүсэж байна гэв.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний хуулбар 1 хуудас, Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Нийгмийн даатгалын дэвтрийн болон Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, Цэргийн алба хаасны лавлагаа 1 хуудас, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11/1132 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын засаг даргын Тамгын газраас лавлагаагаар ирүүлсэн цалингийн хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбар 16 хуудас, Д.Б-ээс Б.Энхтүвшинд олгосон итгэмжлэл 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас зэргийг тус тус ирүүлжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Н.Батхуяг, Б.Эрдэнэ нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Б-ийн Иргэний хаягийн хуудас №7, ХААТР-1 (А), ХААТР-21 (А) лавлагааг бүрдүүлсэн.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үүнийг тогтоолгосноор нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгон авахад улсад ажилласан жил минь нэмэгдэж тооцогдох эрх зүйн үр дагаврыг үүсгэж байгаа юм гэж тайлбарласан болно.
3.Хэрэгт:
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдлээс 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Долзодын Батдэмбэрэл нэрээр нээж олгосон
Ажлын тухай мэдээний хэсэгт:
1.1986.06.20. Алтантал нэгдлийн 1 дүгээр бригадад хоньчноор томилон ажиллуулав. Алтан тал нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 42-р тушаалаар
Улсад ажилласан хугацааг 02 жил 02 сар 00 хоногоор тооцов. Сумын комисс Баяраа гэж бичигдэж, Улсын Хөдөлмөрийн байцаагийн тэмдэг дарж баталгаажуулсан хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хх-ийн 5-6 дугаар хуудас),
Долзодын Батдэмбэрэлийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдэлд 1986 оны 8, 11, 12 дугаар саруудад 1988 оны 01-5 дугаар сар, 7-10 дугаар саруудад ажилласан хугацаанд авсан цалин хөлсний баримтанд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар, түүвэр зэрэг 13 хуудас (хх-ийн 11-19 дүгээр хуудас),
Төрийн үйлчилгээний цахим системээс 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр лавлагаагаар авсан Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын “Долзодын Батдэмбэрэл БХЯ-ны сайдын 1988.09.29-ний өдрийн н/514 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1988.10.16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 277 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1990.10.11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990.10.16-ны өдөр цэргийн албанаас халагдсан.” гэх бичилттэй Хугацаат цэргийн алба хаасны лавлагаа 1 хуудас (хх-ийн 3 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2007 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Долзодын Батдэмбэрэл нэрээр нээж олгосон А073988 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн болон Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “№1714000092 дугаартай Хуйт Долзодын Батдэмбэрэл (РИ69080311) нь “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль”-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 10 жил 0 сараар баталгаажуулав.” гэх бичилттэй Баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас (хх-ийн 29 дүгээр хуудас),
Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 11/1132 дугаартай “ Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1986-1988 оны тушаал шүүж үзэхэд Д.Б-тэй холбоотой баримт байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. “ гэх албан бичиг 1 хуудас,
Хуйт Долзодын Батдэмбэрэлийн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн ...14. Ажилладаг байгууллага: Ренчинлхүмбэ Алтан тал нэгдэл, ажилд орсон он: 1987, цех, тасаг, бригад: Цацат, эрхэлдэг ажил: хоньчин, эрхэлж эхлэсэн он: 1987, оршдог, сум, район: Ренчинлхүмбэ ... гэж бүртгэгдсэн ХААТР-1 (А) маягтын хуулбарт Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажсан хуулбар 1 хуудас (хх-ийн 17 дугаар хуудас),
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Н.Батхуягийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: Д.Б-нь намайг 1986 оны хавар цэргээс халагдаж ирэх жил Ренчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлтээр Ренчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар элсэн орж байсан. Тэгээд нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад 1988 оны намар цэргийн албанд татагдан яваад хоёр жилийн хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ үргэлжүүлэн хувьчлал болж нэгдэл тартал малчнаар тасралтгүй ажилласан. Одоо хувийнхаа малыг маллан амьдардаг.” ... гэх мэдүүлэг 3 хуудас (хх-ийн 32-34 дүгээр хуудас)
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Б.Эрдэнийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: Д.Б-нь надтай чацуу бөгөөд надаас нэг жилийн дараа буюу 9 настай сургуульд орсон бөгөөд миний доод ангид сурдаг байсан. Тэгээд 1986 оны 6 сард Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 8 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд илгээлт авч Ренчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллах болсон. Тэгээд нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад 1988 оны намар цэргийн албанд татагдан явсан. Тухайн үед хоёр жилийн хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд нэгдэлдээ үргэлжүүлэн хувьчлал болж нэгдэл тартал ажилласан. ...” гэх мэдүүлэг 3 хуудас (хх-ийн 32-34 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд авагдсан байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ,
133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно,
135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Д.Б-нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй байна.
5. Дээрх баримтуудаар нэхэмжлэгч Д.Б-ийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын засаг даргын тамгын газраас нэхэмжлэгчийн ажилласан хугацаанд авч байсан цалин хөлсний баримт, түүний түүврийг нотлох баримтын шаардлага ханган ирүүлсэн бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж ирүүлсэн хөдөлмөрийн дэвтрийн цалин хөлсний хэсэгтээ тулгахад мөнгөн дүнгийн хэмжээ тохирсон бөгөөд хөдөлмөрийн дэвтрийн 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс Алтан тал нэгдэлд малчнаар томилогдсон, тушаалын он сар өдөр бичигдэн тэмдэг дарагдаж бичигдсэн хэсгийг шүүх үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хуйт Долзодын Батдэмбэрэл (РИ69080311)-ийн Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.