Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/00927

 

 

 

 

 

 

 

 

 

2025 02 10 197/ШШ2025/009

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,  тоот хаягт байрлах, Бэлх арван найм ХЗХ ХЗҮАЭХ /РД: /-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 тоотод оршин суух, Новогт Д.Ө /РД: -д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,311,442 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н  хариуцагч Д.Ө  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н  шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Талууд эвлэрсэн тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.  шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Талууд эвлэрсэн тул эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Бэлх арван найм ХЗХ нь Д.Ө  холбогдуулан 3,311,442 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Зохигч эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.4-д хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно, 106.5-д энэ хуулийн 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж гаргана. Эдгээр захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан.

Зохигч эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигч эвлэрлсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Бэлх арван найм ХЗХ нэхэмжлэлийн шаардлага 3,311,442 төгрөгийг хариуцагч Д.Ө  нь 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 300,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 2,211,442 төгрөгөөр тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Бэлх арван найм ХЗХ-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ө  улсын тэмдэгтийн хураамж 33,970 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бэлх арван найм ХЗХ-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ж.БАТМӨНХ