Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00052

 

 

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 320/ШШ2025/00052

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын ******* дугаар багийн ****** дүгээр байрны ******** тоотод оршин суух, Б.Э

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дүгээр багийн *** дүгээр байрны *** тоотод оршин суух, Н.Б

Нэхэмжлэлийн шаардлага: 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах тухай,

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Шатахуун, шатах тослох материалын үнэ нийт 1,164,805 (нэг сая нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун тав) төгрөг гаргуулах тухай 155/2023/01087/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.Б , түүний өмгөөлөгч Б.Б ,

Хариуцагч Н.Б , түүний өмгөөлөгч Б.М ,

Гэрч Н.Батдэлгэр, Б.Г ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жавзанпагма.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Л.Б  нь Н.Б д холбогдуулан 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Л.Б  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би өөрийн эзэмшлийн 3 экскаватортай. Анх 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр газар ухах ажлыг ярихад Н.Б , Б.Г  бид гурав хамт байсан.

2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн нэг экскаваторыг Б.Г аар бариулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах 5 гудамжны автозамын хос мөрийг 70 см өргөнтэй, 25 см гүнтэй ухах ажлыг 10,000,000 төгрөгөнд хийхээр, уг ажлыг хийхэд зарцуулсан шатахууны үнийг 10,000,000 төгрөгөөсөө хасаж тооцохоор Н.Б тэй тохиролцсон. Н.Б  нь Иргэд хоорондын ажил гүйцэтгэх гэрээг өөрийн гараар бичиж өгсөн. Бид тухайн газрыг ухах ажлыг 10 хоногт дуусгана гэж ярьж байсан.

2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ажил эхэлсэн. Б.Г аар экскаватор барьж ажлыг эхэлсэн боловч Б.Г т ажил гараад Н.Э  ахыг үргэлжүүлэн ажлуулж ажлаа дуусгасан. Би Н.Б эс 100 төгрөг ч аваагүй. Би Б.Г т 500,000 төгрөг, Н.Э  ахад 800,000 төгрөг өгсөн. Экскаваторыг 1 өдөр бариулахад ажлын хөлс нь 100,000 төгрөгийн ханштай байдаг.

2023 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тохиолцсон 5 гудамжны газар ухах ажлыг хийж гүйцэтгэсэн, мөн өөрийн сайхан сэтгэлээр 4 гудамжны хайрга дэвсэж өгсөн.

Хийсэн ажлаа хүлээлгэж өгөх гэтэл Н.Б  нь утсаа авахгүй алга болчихсон.

Уг замын ажлыг хийхээр ******омпани шалгарсан. Н.Б  нь ****** хутагийн наран компаниас туслан гүйцэтгэгчээр маягаар уг ажлыг авсан юм болов уу гэж санагдсан. Н.Б  гуайтай уг ажлыг хийх талаар ярихад ****** хутагийн наран компаний захирал ****** оролцоогүй.

Иймд Н.Б эс 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү....гэв.

2.Хариуцагч Н.Б  нь хариу тайлбартаа: Би 2023 онд гавьяаныхаа амралтдаа гараад гэртээ байсан. Надтай хамт өмнө нь авто замын салбарт ажиллаж байсан захирал, таньдаг нөхөд маань надтай утсаар ярьсан юм. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах 5 гудамжны 2 мөртэй замыг хийх гэж байгаа гээд намайг талбай хариуцсан мастераар 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс сар ажиллах хүсэлт тавьсан. Тухайн хяналт тавьж ажиллахад миний эрх мэдэл юу вэ гэдгийг захиралтай нь тохиролцоод очиж ажиллахаар болсон. Надад гэрээний нөхцөлүүдийг уншуулаад нэг гудамжийг дунджаар 2,000,000 төгрөгөөр хийх юм байна гэж хэлсэн. Гэхдээ гудамж нь урт, богино байсан. 170 метрийн урттай, 450 метрийн урттай ч гудамж байсан.

Би Л.Б т чамайг мэдэх учраас ажил олоод өгье гээд бид хуучин танил гэх утгаар уулзсан.

Анх 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Л.Б тэй ажил ярихад Л.Б , Б.Г  бид гурав хамт байсантай маргахгүй.

Би нэхэмжлэгч Л.Б т 10,000,000 төгрөгөөр хийх ажлын тухайн тоо хэмжээний мэдээллийг өгсөн. Би тухайн компанийн нэрийн өмнөөс гэрээ хийж цалин хөлсийг нь олгох эрх бүхий этгээд биш юм.

Л.Б тэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах ***гудамжны автозамыг 90 см өргөнтэй, дундаа 70 см зайтай дахиад 90 см өргөнтэй, гүн нь 25 см газар ухаж, 10 см хайрга дэвсэнэ. Туслан гүйцэтгэгч компани нь битон цутгаад дууссаны дараа хажуу талын хөвөөгөөр 135 см өргөн хайрга дэвсээд гудамжаа цэвэрлэх ажлыг 10,000,000 төгрөгөнд гүйцэтгүүлэхээр тохирсон. Уг ажлыг хийхэд зарцуулсан шатахууны үнийг уг мөнгөнөөсөө хасахаар тохирсон.

Газар шорооны ажилд хугацаа тохирч болдоггүй юм. Хугацаа бол тохироогүй.

Би хэрэгт байгаа бичгийг бичиж өсгөн. Би 25 см гүн ухах гээд бичсэн. Гэхдээ тэр ухах дотор чинь бидний хоорондоо ярьсан хайрга дэвсэх, хажуугийн хөвөө замыг тэгшилэх зэрэг ажил орж байгаа. Бид хоорондоо ярьсан юм чинь ажлаа хийж байх явцдаа болгоно гэж бодоод машинд сууж байгаад тэр бичгийг бичиж өгсөн.

2023 оны 5 дугаар сарын 7-ны өдөр ухах ажил хийж эхэлсэн. Б.Г  нь нүхийг 25 см ухах биш 30-40 см гүнзгий ухаад шороог нь хажуу айлуудад зарчихаад архи уугаад явчихсан байсан. 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдөр явсан атлаа 12-ны өдрийг хүртэл сураггүй болчихсон. Ингээд миний сарын дотор хийх байсан ажлын графикийн хугацаа алдагдсан. Б.Г ыг эрэн сурвалжлах байдалтай байж байтал Н.Э  гээд экскаваторчныг Булган аймгаас дуудаж ирүүлсэн. Н.Э  2-3 өдөр ажилласан. Тэгээд аав нь бил үү, ах нь бил үү нэг хүн хагалгаанд орсон гээд Улаанбаатар хот явсан юм. Тэгээд тэндээ бурхан боллоо гээд буяны ажилд зориулж би 100,000 бил үү, 200,000 төгрөг өгсөн. Тэгээд тэр хүн ажиллаагүй.

2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө нэхэмжлэгч Л.Б  айлын хашаанд манай экскаваторыг тавьсан байна. Миний экскаватор тоногдоно гээд хүрч ирээд шууд экскаватороо ачаад явсан. Түүнээс хойш буюу 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хойш огт ажил хийгээгүй.

Ингэж явахдаа 636,305 төгрөгийн шатахуунаар машин, экскаваторынхаа банкыг дүүргээд алга болсон. ****** хутагийн наран компанийн захирал ******д ч хэлээгүй, надад ч хэлээгүй.

Би энэ ажлыг хийх ёстой учраас яах вэ гээд нөхөдтэйгөө уулзаад ярилцаж байтал Орхон аймгийн засаг дарга байсан ******надад манай нутгийн экскаваторчин хүүхэд байгаа тэр хүүхдээр наад ажлыг тань хийлгэе гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс ****** гэх залууг ажиллуулж эхэлсэн. 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойш иргэн ******д өдөр, өдөрт нь олгож байсан цалин хөлс, дансанд нь шилжүүлж байсан баримтуудыг өөрийн ХААН банкны данснаас бэлэн мөнгөний машинаас авч өгдөг байсан.

Л.Б ийн хийсэн ажил нь 1 өдөр ажилласан. 1 өдрийн ажлын хөлс ч байна уу, юу ч байсан гэсэн 1,164,805 төгрөгийн түлшээр эд нарын хийсэн ажлыг өр, ширгүй гэж үзнэ.

Орхон аймгийн **** багт байрлах **** гудамжны сайжруулсан замын ажлыг ******омпани гүйцэтгэсэн. Туслан гүйцэтгэгчээр нь **** ажиллаж байсан.

Тухайн ажлыг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр дууссан боловч 2-3 удаа үер орсон. Тэр эвдэрэлтэй холбоотой 2023 оны 8 дугаар сард замыг хүлээлгэн өгсөн.

Би өөрийн хариуцсан ажлаа гүйцэтгэж дуусгаад 2023 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ****** хутагийн наран компаний захирал ******д ажлаа хүлээлгэн өгсөн. ****** 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр улсын комисст ажлаа хүлээлгэж өгсөн. ****** хутагийн наран компани энэ ажлыг гүйцэтгээд л дампуурал зарлаад алга болчихсон. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй....гэв.

3.Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан шатахуун, шатах тослох материалын үнэ нийт 1,164,805 (нэг сая нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун тав) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагчаас дараах шатахуун, шатах тослох материалын үнийг нэхэмжилнэ. Үүнд: 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сомосмол маркийн 18-84 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон эксковаторт ажил эхлэх зорилгоор хийлгэсэн. А80 шатахуун 30 литр 2,470 төгрөг, нийт74,100 төгрөг, дизель түлш 88 литр 3,550 төгрөг, нийт 312,400 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр эксковаторт ажил хаян гудамжинд эксковатороо орхин явахдаа хийлгэсэн дизель түлш 40 литр 3,550 төгрөг, нийт 142,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дээрх тээврийн хэрэгсэлд худлаа хэлж А80 шатахуун 130 литр, 2,470 төгрөг, нийт 321,100 төгрөг, дизель түлш 88.79 литр 3,550 төгрөг, нийт 315,205 төгрөг, бүгд 6,36,305 төгрөг. Иймд дээр дурдсан шатахуун, шатах тослох материалын үнэ нийт 1,164,805 төгрөгийг Л.Б ээс гаргуулна. Байгууллагаас миний цалингаас тухайн мөнгийг суутгаад хулгайгаар алдсан юмаа намайг өөрөө олж ав гэсэн юм. Миний ажил хийсэн хөлс байхгүй болчихсон... гэж тайлбарласан.

4.Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд Анх 10,000,000 төгрөгөөр тохиролцохдоо хэрэглэсэн шатахууны үнийг хасахаар тохирсон. Экскаваторт дизель түлш ордог. Уг экскаваторыг гудамж хооронд зөөх машинд бензин ордог. Иймд 1,164,805 төгрөгийг Н.Б д төлнө.... гэсэн тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгчээс Голомт банкны төлбөрийн и баримт, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргах нь гэх толгой бичвэр бүхий өргөдөл, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ****** дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Орхон аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 40104-7242 дугаартай Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч ****** танаа гэх толгой бичвэр бүхий албан бичиг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нисэх багийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14/90 дугаартай албан бигийн хуулбар, Иргэд хооронд ажил гүйцэтгэх гэрээ гэх толгой бичвэр бүхий 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн гар бичвэр бүхий баримт, гэрэл зургийн хуулбарууд, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №0989 дугаартай итгэмжлэл, 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №0656 дугаартай итгэмжлэл (1 дүгээр хх-ийн 2-12, 33, 47, 58, 74-76, 214 дүгээр тал, 2 дугаар хх-ийн 13 дугаар тал) зэргийг гарган өгсөн байна.

Хариуцагчаас хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №1249 дугаартай итгэмжлэл, ******ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хх-ийн 29-30, 34-36, 80, 2 дугаар хх-ийн 8, 14-24 дүгээр тал),

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М аас гэрч асуулгах тухай хүсэлт, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн туслан гүйцэтгэх гэрээний эх хувь, Баянцагаан багийн сайжруулсан замын ажлын актын хавсралт, фото зураг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших Ник компанийн захирал танаа өргөдөл гаргах учир нь гэх гар бичвэр бүхий өргөдөл, иргэн Н.Б д тодорхойлолт гаргах нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэх *** харьяа Энт 4 дүгээр багийн шатахуун түгээх станцын иргэн ******нь шатахуун авсан нь үнэн болно гэх Энт 4 дүгээр багийн эрхлэгч гэх гарын үсэг, тамгатай тэмдэгтэй тодорхойлолт, ******Хаан банк ХХК-ийн дифозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (1 дүгээр хх-ийн 88-114 дүгээр тал) зэргийг гарган өгсөн.

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М ын хүсэлтийг хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар болон ******-ийн хооронд байгуулсан ** гэрээний дугаар бүхий Баянцагаан багийн сайжруулсан замын ажлын акт-ыг эх хувиар эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулсан, гэрч ******ыг гэрчээр асуух ажиллагааг Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр даалгавар гүйцэтгүүлж гэрчээр асуулгаж нотлох баримт бүрдүүлсэн. (1 дүгээр хх-ийн 131-135, 136-140, 148-154 дүгээр тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд үндсэн нэхэмжлэлийг болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Би өөрийн эзэмшлийн 3 экскаватортай. Анх 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр газар ухах ажлыг ярихад Н.Б , Б.Г  бид гурав хамт байсан.

2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн нэг экскаваторыг Б.Г аар бариулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах 5 гудамжны автозамын хос мөрийг 70 см өргөнтэй, 25 см гүнтэй ухах ажлыг 10,000,000 төгрөгөнд хийхээр, уг ажлыг хийхэд зарцуулсан шатахууны үнийг 10,000,000 төгрөгөөсөө хасаж тооцохоор Н.Б тэй тохиролцсон. Н.Б  нь Иргэд хоорондын ажил гүйцэтгэх гэрээг өөрийн гараар бичиж өгсөн. Бид тухайн газрыг ухах ажлыг 10 хоногт дуусгана гэж ярьж байсан.

2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ажил эхэлсэн. Б.Г аар экскаватор барьж ажлыг эхэлсэн боловч Б.Г т ажил гараад Н.Э  ахыг үргэлжүүлэн ажлуулж ажлаа дуусгасан. Би Н.Б эс 100 төгрөг ч аваагүй. Би Б.Г т 500,000 төгрөг, Н.Э  ахад 800,000 төгрөг өгсөн. Экскаваторыг 1 өдөр бариулахад ажлын хөлс нь 100,000 төгрөгийн ханштай байдаг.

2023 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тохиолцсон 5 гудамжны газар ухах ажлыг хийж гүйцэтгэсэн, мөн өөрийн сайхан сэтгэлээр 4 гудамжны хайрга дэвсэж өгсөн.

Хийсэн ажлаа хүлээлгэж өгөх гэтэл Н.Б  нь утсаа авахгүй алга болчихсон.

Уг замын ажлыг хийхээр ******омпани шалгарсан. Н.Б  нь ****** хутагийн наран компаниас туслан гүйцэтгэгчээр маягаар уг ажлыг авсан юм болов уу гэж санагдсан. Н.Б  гуайтай уг ажлыг хийх талаар ярихад ****** хутагийн наран компаний захирал ****** оролцоогүй.

Иймд Н.Б эс 10,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би 2023 онд гавьяаныхаа амралтдаа гараад гэртээ байсан. Надтай хамт өмнө нь авто замын салбарт ажиллаж байсан захирал, таньдаг нөхөд маань надтай утсаар ярьсан юм. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах 5 гудамжны 2 мөртэй замыг хийх гэж байгаа гээд намайг талбай хариуцсан мастераар 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс сар ажиллах хүсэлт тавьсан. Тухайн хяналт тавьж ажиллахад миний эрх мэдэл юу вэ гэдгийг захиралтай нь тохиролцоод очиж ажиллахаар болсон. Надад гэрээний нөхцөлүүдийг уншуулаад нэг гудамжийг дунджаар 2,000,000 төгрөгөөр хийх юм байна гэж хэлсэн. Гэхдээ гудамж нь урт, богино байсан. 170 метрийн урттай, 450 метрийн урттай ч гудамж байсан.

Би Л.Б т чамайг мэдэх учраас ажил олоод өгье гээд бид хуучин танил гэх утгаар уулзсан.

Анх 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Л.Б тэй ажил ярихад Л.Б , Б.Г  бид гурав хамт байсантай маргахгүй.

Би нэхэмжлэгч Л.Б т 10,000,000 төгрөгөөр хийх ажлын тухайн тоо хэмжээний мэдээллийг өгсөн. Би тухайн компанийн нэрийн өмнөөс гэрээ хийж цалин хөлсийг нь олгох эрх бүхий этгээд биш юм.

Л.Б тэй О**** сумын Баянцагаан багт байрлах 5 гудамжны автозамыг 90 см өргөнтэй, дундаа 70 см зайтай дахиад 90 см өргөнтэй, гүн нь 25 см газар ухаж, 10 см хайрга дэвсэнэ. Туслан гүйцэтгэгч компани нь битон цутгаад дууссаны дараа хажуу талын хөвөөгөөр 135 см өргөн хайрга дэвсээд гудамжаа цэвэрлэх ажлыг 10,000,000 төгрөгөнд гүйцэтгүүлэхээр тохирсон. Уг ажлыг хийхэд зарцуулсан шатахууны үнийг уг мөнгөнөөсөө хасахаар тохирсон.

Газар шорооны ажилд хугацаа тохирч болдоггүй юм. Хугацаа бол тохироогүй.

Би хэрэгт байгаа бичгийг бичиж өсгөн. Би 25 см гүн ухах гээд бичсэн. Гэхдээ тэр ухах дотор чинь бидний хоорондоо ярьсан хайрга дэвсэх, хажуугийн хөвөө замыг тэгшилэх зэрэг ажил орж байгаа. Бид хоорондоо ярьсан юм чинь ажлаа хийж байх явцдаа болгоно гэж бодоод машинд сууж байгаад тэр бичгийг бичиж өгсөн.

2023 оны 5 дугаар сарын 7-ны өдөр ухах ажил хийж эхэлсэн. Б.Г  нь нүхийг 25 см ухах биш 30-40 см гүнзгий ухаад шороог нь хажуу айлуудад зарчихаад архи уугаад явчихсан байсан. 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдөр явсан атлаа 12-ны өдрийг хүртэл сураггүй болчихсон. Ингээд миний сарын дотор хийх байсан ажлын графикийн хугацаа алдагдсан. Б.Г ыг эрэн сурвалжлах байдалтай байж байтал Н.Э  гээд экскаваторчныг Булган аймгаас дуудаж ирүүлсэн. Н.Э  2-3 өдөр ажилласан. Тэгээд аав нь бил үү, ах нь бил үү нэг хүн хагалгаанд орсон гээд Улаанбаатар хот явсан юм. Тэгээд тэндээ бурхан боллоо гээд буяны ажилд зориулж би 100,000 бил үү, 200,000 төгрөг өгсөн. Тэгээд тэр хүн ажиллаагүй.

2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө нэхэмжлэгч Л.Б  айлын хашаанд манай экскаваторыг тавьсан байна. Миний экскаватор тоногдоно гээд хүрч ирээд шууд экскаватороо ачаад явсан. Түүнээс хойш буюу 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хойш огт ажил хийгээгүй.

Ингэж явахдаа 636,305 төгрөгийн шатахуунаар машин, экскаваторынхаа банкыг дүүргээд алга болсон. ****** хутагийн наран компанийн захирал ******д ч хэлээгүй, надад ч хэлээгүй.

Би энэ ажлыг хийх ёстой учраас яах вэ гээд нөхөдтэйгөө уулзаад ярилцаж байтал Орхон аймгийн засаг дарга байсан ******надад манай нутгийн экскаваторчин хүүхэд байгаа тэр хүүхдээр наад ажлыг тань хийлгэе гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс ****** гэх залууг ажиллуулж эхэлсэн. 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс хойш иргэн ******д өдөр, өдөрт нь олгож байсан цалин хөлс, дансанд нь шилжүүлж байсан баримтуудыг өөрийн ХААН банкны данснаас бэлэн мөнгөний машинаас авч өгдөг байсан.

Л.Б ийн хийсэн ажил нь 1 өдөр ажилласан. 1 өдрийн ажлын хөлс ч байна уу, юу ч байсан гэсэн 1,164,805 төгрөгийн түлшээр эд нарын хийсэн ажлыг өр, ширгүй гэж үзнэ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах 5 гудамжны сайжруулсан замын ажлыг ******омпани гүйцэтгэсэн. Туслан гүйцэтгэгчээр нь *** ажиллаж байсан.

Тухайн ажлыг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр дууссан боловч 2-3 удаа үер орсон. Тэр эвдэрэлтэй холбоотой 2023 оны 8 дугаар сард замыг хүлээлгэн өгсөн.

Би өөрийн хариуцсан ажлаа гүйцэтгэж дуусгаад 2023 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ****** хутагийн наран компаний захирал ******д ажлаа хүлээлгэн өгсөн. ****** 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр улсын комисст ажлаа хүлээлгэж өгсөн. ****** хутагийн наран компани энэ ажлыг гүйцэтгээд л дампуурал зарлаад алга болчихсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ...Хариуцагчаас дараах шатахуун, шатах тослох материалын үнийг нэхэмжилнэ. Үүнд: 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сомосмол маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон *** ажил эхлэх зорилгоор хийлгэсэн. А80 шатахуун 30 литр 2,470 төгрөг, нийт74,100 төгрөг, дизель түлш 88 литр 3,550 төгрөг, нийт 312,400 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр эксковаторт ажил хаян гудамжинд эксковатороо орхин явахдаа хийлгэсэн дизель түлш 40 литр 3,550 төгрөг, нийт 142,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дээрх тээврийн хэрэгсэлд худлаа хэлж А80 шатахуун 130 литр, 2,470 төгрөг, нийт 321,100 төгрөг, дизель түлш 88.79 литр 3,550 төгрөг, нийт 315,205 төгрөг, бүгд 6,36,305 төгрөг. Иймд дээр дурдсан шатахуун, шатах тослох материалын үнэ нийт 1,164,805 төгрөгийг Л.Б ээс гаргуулна. Байгууллагаас миний цалингаас тухайн мөнгийг суутгаад хулгайгаар алдсан юмаа намайг өөрөө олж ав гэсэн юм. Миний ажил хийсэн хөлс байхгүй болчихсон... гэж тодорхойлсон.

5.Нэхэмжлэгч хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг Анх 10,000,000 төгрөгөөр тохиролцохдоо хэрэглэсэн шатахууны үнийг хасахаар тохирсон. Экскаваторт дизель түлш ордог. Уг экскаваторыг гудамж хооронд зөөх машинд бензин ордог. Иймд 1,164,805 төгрөгийг Н.Б д төлнө. гэж сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

Нэхэмжлэгч Л.Б  нь Н.Б д холбогдуулан 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, хариуцагч Н.Б  нь Л.Б т холбогдуулан шатахуун, шатах тослох материалын үнэ нийт 1,164,805 (нэг сая нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун тав) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Б  нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Би өөрийн эзэмшлийн 3 экскаватортай. Анх 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр газар ухах ажлыг ярихад Н.Б , Б.Г  бид гурав хамт байсан.

2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн нэг экскаваторыг Б.Г аар бариулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах 5 гудамжны автозамын хос мөрийг 70 см өргөнтэй, 25 см гүнтэй ухах ажлыг 10,000,000 төгрөгөнд хийхээр, уг ажлыг хийхэд зарцуулсан шатахууны үнийг 10,000,000 төгрөгөөсөө хасаж тооцохоор Н.Б тэй тохиролцсон. Н.Б  нь Иргэд хоорондын ажил гүйцэтгэх гэрээг өөрийн гараар бичиж өгсөн. ...2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ажил эхэлсэн. ...2023 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тохиолцсон 5 гудамжны газар ухах ажлыг хийж гүйцэтгэсэн. ...Н.Б  гуайтай уг ажлыг хийх талаар ярихад ****** хутагийн наран компаний захирал ****** оролцоогүй. Иймд Н.Б эс 10,000,000 (арван сая) төгрөгийг гаргуулна... гэж тайлбарлав.

Хариуцагч Н.Б  нь шүүх хуралдаанд Л.Б тэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах 5 гудамжны автозамыг 90 см өргөнтэй, дундаа 70 см зайтай дахиад 90 см өргөнтэй, гүн нь 25 см газар ухаж, 10 см хайрга дэвсэнэ. Туслан гүйцэтгэгч компани нь битон цутгаад дууссаны дараа хажуу талын хөвөөгөөр 135 см өргөн хайрга дэвсээд гудамжаа цэвэрлэх ажлыг 10,000,000 төгрөгөнд гүйцэтгүүлэхээр тохирсон. Уг ажлыг хийхэд зарцуулсан шатахууны үнийг уг мөнгөнөөсөө хасахаар тохирсон. Хугацаа бол тохироогүй.

2023 оны 5 дугаар сарын 7-ны өдөр ухах ажил хийж эхэлсэн. Б.Г  нь нүхийг 25 см ухах биш 30-40 см гүнзгий ухаад шороог нь хажуу айлуудад зарчихаад архи уугаад явчихсан байсан. 2023 оны 5 дугаар сарын 8-ны өдөр явсан атлаа 12-ны өдрийг хүртэл сураггүй болчихсон. Б.Г ыг эрэн сурвалжлах байдалтай байж байтал Н.Э  гээд экскаваторчныг Булган аймгаас дуудаж ирүүлсэн. Н.Э  2-3 өдөр ажилласан. Тэгээд аав нь бил үү, ах нь бил үү нэг хүн хагалгаанд орсон гээд Улаанбаатар хот явсан юм. 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөрт шилжих шөнө нэхэмжлэгч Л.Б  экскаватороо ачаад явсан. Түүнээс хойш буюу 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс хойш огт ажил хийгээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж маргасан болно.

Нэхэмжлэгч Л.Б  нь хариуцагч Н.Б тэй 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах 5 гудамжны автозамын хос мөрийг 25 см ухахаар, ажлын хөлсөнд 10,000,000 төгрөг авахаар тохиролцсон болох нь 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Иргэд хооронд ажил гүйцэтгэх гэрээ-гээр, хариуцагч Н.Б  нь нэхэмжлэгчид ажлын хөлс төлөөгүй болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар тус тус тогтоогдож байна.

Талууд хийх ажлын талаар ярилцаж, тухайн газрыг очиж үзэхэд нэхэмжлэгч Л.Б , хариуцагч Н.Б , гэрч Б.Г  нар хамт байсан, хариуцагч нь ажлыг гүйцэтгэхэд хэрэглэсэн шатахууны зардлыг ажлын хөлс 10,000,000 төгрөгөөс хасаж тооцно, улмаар 2023 оны 5 дугаар сарын 7-ны өдөр ажил эхэлсэн талаар маргаагүй.

Харин шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Б  нь ...Хариуцагчтай 5 гудамжны замыг экскаватороор 70 см өргөнтэй замын хос мөрийг 25 см гүн ухахаар тохиролцсон. Уг ажлаа бүрэн хийж дуусгасан... гэж, хариуцагч Н.Б  нь ...Нэхэмжлэгчтэй 5 гудамжны автозамыг экскаватороор 90 см өргөнтэй дундаа 70 см зайтай дахин 90 см өргөнтэй, гүн нь 25 см газар ухаж, уг ухсан газар дээр 10 см хайрга дэвсээд туслан гүйцэтгэгч компани нь битон цутгаад дууссаны дараа хажуу талын хөвөөгөөр 135 см өргөн хайрга дэвсээд гудамжаа цэвэрлэх зэрэг ажлыг нийтэд нь 10,000,000 төгрөгөнд гүйцэтгүүлэхээр тохирсон. Б.Г  нэг өдөр, Н.Э  2-3 өдөр ажилласан. Ингэхдээ нэг гудамжны шороог ухсан... гэж тус тус маргасан болно.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд энэ гэрээгээр нэг талаас ажил гүйцэтгэгч нь захиалагчийн болон өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх буюу эд зүйлийг хийж, захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байдаг бол нөгөө талаас захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээдэг.

Мөн талууд уг гэрээг хэлэлцэн тохиролцож амаар эсхүл бичгээр хийж болдог бөгөөд талууд ажил гүйцэтгэх гэрээг амаар тохиролцсон гэж үзлээ.

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

Нэхэмжлэгч Л.Б  нь ажлын хөлс 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.

1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар хуудсанд авагдсан 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Иргэд хооронд ажил гүйцэтгэх гэрээ гэх гар бичвэрийг хариуцагч Н.Б  бичсэнтэй талууд маргаагүй.

Харин уг гар бичвэрийг хариуцагчийн өмгөөлөгч Б.М  нь талууд гарын үсэг зураагүй тул уг хэлцэл хүчин төгөлдөр байх хуулийн шаардлага хангаагүй гэж маргасан.

Хариуцагчийн 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Иргэд хооронд ажил гүйцэтгэх гэрээ гэх бичвэрийг бичсэн үйлдэл нь талуудын хооронд үгээр илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийг бичгийн хэлбэрт оруулж байгаа үйлдэл бөгөөд уг баримтын агуулгыг хүлээн зөвшөөрснийг баталгаажуулах зорилгоор хэлцэл хийж буй этгээд буюу Н.Б  нь өөрийн нэрийг тусгасан байх тул хуулийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Уг баримтад захиалагч буюу ******хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдсан гэж үзсэн болно.

Иймээс 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт байрлах 5 гудамжны автозамын хос мөрийг 25 см гүнтэй ухах ажлыг 10,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр нэхэмжлэгч, хариуцагч нар тохиролцсон гэж үзлээ.

Л.Б  нь хариуцагчтай тохиролцсон 5 гудамжны автозамыг ухаж дуусгасан болох нь гэрч ******ын ...Ухах ажил нь хийж дууссан байсан. Би засварын ажлыг хийсэн. Л.Б  ухах ажлыг бүрэн хийсэн байсан... гэх мэдүүлгээр тогтоогдов. (1 дүгээр хх-ийн 139-140 дүгээр тал)

Хариуцагч нь ...5 гудамжны автозамыг экскаватороор 90 см өргөнтэй дундаа 70 см зайтай дахин 90 см өргөнтэй, гүн нь 25 см газар ухаж, уг ухсан газар дээр 10 см хайрга дэвсээд туслан гүйцэтгэгч компани нь битон цутгаад дууссаны дараа хажуу талын хөвөөгөөр 135 см өргөн хайрга дэвсээд гудамжаа цэвэрлэх зэрэг ажлыг нийтэд нь 10,000,000 төгрөгөнд гүйцэтгүүлэхээр тохирсон... гэж маргах боловч уг тайлбараа нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Н.Б  нь нэхэмжлэгч Л.Б т холбогдуулан гаргасан шатахуун, шатах тослох материалын үнэ нийт 1,164,805 (нэг сая нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун тав) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Хариуцагчаас дараах шатахуун, шатах тослох материалын үнийг нэхэмжилнэ. Үүнд: 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сомосмол маркийн 18-84 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон эксковаторт ажил эхлэх зорилгоор хийлгэсэн. А80 шатахуун 30 литр 2,470 төгрөг, нийт74,100 төгрөг, дизель түлш 88 литр 3,550 төгрөг, нийт 312,400 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр эксковаторт ажил хаян гудамжинд эксковатороо орхин явахдаа хийлгэсэн дизель түлш 40 литр 3,550 төгрөг, нийт 142,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дээрх тээврийн хэрэгсэлд худлаа хэлж А80 шатахуун 130 литр, 2,470 төгрөг, нийт 321,100 төгрөг, дизель түлш 88.79 литр 3,550 төгрөг, нийт 315,205 төгрөг, бүгд 6,36,305 төгрөг. Иймд дээр дурдсан шатахуун, шатах тослох материалын үнэ нийт 1,164,805 төгрөгийг Л.Б ээс гаргуулна. Байгууллагаас миний цалингаас тухайн мөнгийг суутгаад хулгайгаар алдсан юмаа намайг өөрөө олж ав гэсэн юм. Миний ажил хийсэн хөлс байхгүй болчихсон... гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч нь Анх 10,000,000 төгрөгөөр тохиролцохдоо хэрэглэсэн шатахууны үнийг хасахаар тохирсон. Экскаваторт дизель түлш ордог. Уг экскаваторыг гудамж хооронд зөөх машинд бензин ордог. Иймд 1,164,805 төгрөгийг Н.Б д төлнө. гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

Талууд ажлын хөлс 10,000,000 төгрөгөөс ажил гүйцэтгэгч талын ашигласан шатах тослох материалын үнийг суутгахаар тохиролцсон болох нь 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн Иргэд хооронд ажил гүйцэтгэх гэрээ-гээр тогтоогдож байна. (1 дүгээр хх-ийн 6 дугаар тал)

Иймээс нэхэмжлэгч Л.Б ээс шатахуун, шатах тослох материалын үнэ нийт 1,164,805 (нэг сая нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун тав) төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Б д олгохоор тогтов.

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно. гэж заасан.

Иймээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондох мөнгөн шаардлагыг хооронд тооцож нэхэмжлэгч Л.Б ийн хариуцагч Н.Б д олгох шатахуун, шатах тослох материалын үнэ нийт 1,164,805 (нэг сая нэг зуун жаран дөрвөн мянга найман зуун тав) төгрөгийг хариуцагч ******нэхэмжлэгч Л.Б т олгох 10,000,000 төгрөгөөс хасч тооцон Л.Б ийн үүргийг дуусгавар болгож, хариуцагч Н.Б эс 8,835,195 (10,000,000-1,164,805=8,835,195) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар хариуцагч Н.Б эс 8,835,195 (найман сая найман зуун гучин таван мянга нэг зуун ерэн тав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б т олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950  (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг, хариуцагч ******улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,506 (гучин хоёр мянга таван зуун зургаа) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б эс 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б т, нэхэмжлэгч Л.Б ээс 1,164,805 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 32,506 төгрөгийг гаргуулан хариуцагч Н.Б д тус тус олгохоор тогтов.

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хоорондох мөнгөн шаардлагыг хооронд тооцож хариуцагч Н.Б эс улсын тэмдэгтийн хураамж 142,444 (174,950-32,506=142,444) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б т олгох нь зүйтэй.

1 дүгээр хавтаст хэргийн 5, 8-10, 101-113 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй, 1 дүгээр хавтаст хэргийн 12 дүгээр хуудсанд авагдсан баримт нь хэрэгт хамааралгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 238 дугаар зүйлийн 238.1-д зааснаар хариуцагч Н.Б эс 8,835,195 (найман сая найман зуун гучин таван мянга нэг зуун ерэн тав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Б ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950  (нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь) төгрөгийг, хариуцагч ******улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32,506 (гучин хоёр мянга таван зуун зургаа) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Б эс улсын тэмдэгтийн хураамж 142,444 (нэг зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун дөчин дөрөв) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Б т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНЖАРГАЛ