Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 00012

 

Монгол улсын нэрийн өмнөөс:

 

           Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

 

Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Шүүгдэгч Т.Х, Д.Л, О.Т

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Цогзолмаа, өсвөр насны яллагдагч Х.Хүрэлтулгын хууль ёсны төлөөлөгч Л.Долгорсүрэн, өсвөр насны яллагдагч Д.Лын хууль ёсны төлөөлөгч Б.Энхцэцэг, өсвөр насны яллагдагч О.Тын хууль ёсны төлөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, насанд хүрээгүй хохирогч Н.Тө, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантуяа нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Х, Д.Л, О.Т нарт холбогдох 1732001090082 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 2001 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 16 нас 09 сар 05 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар сургуулийн 12 б ангид сурдаг, * тоотод оршин суудаг, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй,

Боржигон овогт Тулгаагийн Х. РД:/*/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 2001 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 16 нас 8 сар 20 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4 дүгээр сургуулийн 12 б ангид сурдаг, * тоотод оршин суудаг, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй,

Эрдэнэбэйс овогт Даваанямын Л. РД:/*/

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 2000 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 17 нас 2 сар 13 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр сургуулийн 12 в ангид сурдаг* тоотод оршин суудаг, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй,               

Боржигон овогт Олонбаярын Т. РД:/*/

 

Яллах дүгнэлтэнд дурдсанаар:

 

Яллагдагч Х.Х, Д.Л, О.Т нар нь бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Од дэлгүүрийн орчимд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 20 цагийн орчим Н.Төтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тодорхойлох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Хүрэлтулгын өгсөн …2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд сургууль руу давтлагандаа суухгаад 2 найзын хамт явж байгаад Од дэлгүүрийн орчимд Төтай таарсан. Би Төтай маргалдах шалтгаан нь 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зодоон болсон. Тө зодооны хамгийн сүүлд нь үлдчихээд танай найзуудыг хэн гэдэг юм гээд зодоод үлдсэн. Тэр асуудлаас болоод Төад чи хамаатан байж өмөөрөх байтал сүүлд нь үлдэж зодоод байхдаа яадаг юм бэ гээд бид хоёр маргалдсан. Тэгээд салаад явж байхад Тө би чамайг гараа эдгэхээр ална аа гэж орилоод тэгээд бид хоёрдахин муудалцаж барилцаад авахад Тө ёо ёо гар гэхээр нь нэг өшиглөөд явсан. Тэгээд давтлагандаа суугаад тарчихаад орой 19 цагийн орчимд цонх нүдсэн байсан. би тухайн үед зурагт үзээд байж байсан болохоор юу ч мэдээгүй. Тэгээд өвөө гарч ирээд ангийн чинь 2 хүүхэд дуудаж байна гэхээр нь гарсан. Гадаа харанхуй хашааны үүдэнд хоёр хүүхэд байхаар нь яваад очтол Тө нэг хүүхэдтэй байсан. Тэгэхээр нь би Төад чи арай доромжилчих юм аа яах гэж манайд ирсэн юм бэ гэхэд Тө чамайг алах гэж ирлээ гэсэн, тэгэхээр нь би чи арай доромжилчих юм аа гэтэл чамайг зодоход ч хайран байна гэсэн. Тэгээд би гэрлүүгээ орох гэтэл цуг явж байсан хүүхэд нь намайг багалзуурдаж аваад хашаан дотор орж ирээд миний нүүрлүү 2 удаа цохисон. Тэгсэн чинь манай хашааны гудамнаас Т Хүрлээ гээд дуудахад Тө, нөгөө хүүхэдтэйгээ гараад зугтаасан. Тэгээд би гэрлүүгээ орж хувцасаа өмсчихөөд Лхагвабаярын гэрлүү очиж Тө сая хашаанд орж ирээд намайг зодчихлоо, очиж учраа олъё гээв Т, Л хоёртой Төын гэрлүү явсан. 2 найз маань хашаанаас нь хол очоод зогсож байсан, би өөрөө Төтай уулзахгаад хашааныхан гадаа очиж дуудахад Тө гарч ирсэн. Тэгэхээр нь чи намайг арай л доромжилчих юм аа гэтэл Тө чи бол лай л байна шүү гээд бариад авсан. тэгээд барилцаж авахад ёо ёо гар гээд байсан. Манай найз Т хажуу талаас нь ирээд нэг алгадсан. Тэгтэл Булгаа гэлүү Тулгаа ах аа гээд орилоод унаад өгсөн. Тэгээд унахад нь би нүүрлүү нь өшиглөсөн. Эхний хохирол тавин хэдэн мянган төгрөгний баримттай хохиролыг төлсөн. Дараагийн хохирол 2018.01.17-нд хотруу эмчилгээнд явсан эм тарианы 345200 төгрөгний хохиролоос өөрт ноогдох 115000 төгрөгний хохиролыг төлсөн, цаашид хичээл сургуульдаа анхаарч дахиж ийм хэрэгт холбогдохгүй байгаа гэх мэдүүлэг

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Лын өгсөн … 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр гэртээ байж байхад Х, Т хоёр цуг орж ирээд Төад зодуулчихлаа очиж уулзаад ирье гэсэн. Тэгээд бид гурав Төын гэрт очоод Х та хоёр байж би очоод уулзая гээд Төын хашааны гадаа очоод дуудахад Тө гэрээсээ гарч ирээд Хтай маргалдах шиг болоод барилцаад авсан. Тэгтэл Т ардаас нь очсон. Тэгтэл Тө юу болсон юм бүү мэд уначихсан. Тэгээд би араас нь очоод нэг өшиглөсөн чинь уначихсан. Тэгээд Тө ахыгаа дуудахаар нь бид гурав зугтсан, дахиж ийм хэрэг хийхгүй гэх мэдүүлэг

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Тын өгсөн ……2017 оны 11 дүгээр сарын 14-ний оройн 20 цагийн орчимд Монхоонойгоос цэнэглэгчээ авахгаад явж байхад Хүрлээ хашаандаа ёо ёо гээд дугархаар нь  би Хүрлээ гээд дуудахад хашаанаас нь 2 хүүхэд гараад зугтаасан. Тэгээд Хүрлээ намайг Лынд ороод байж бай сая намайг Тө хашаанд орж ирээд зодчихлоо гэсэн.  Тэгээд Лынд ороод байж байтал төд удалгүй Хүрлээ ороод ирсэн. Тэгээд бид гурав Төын гэрлүү очоод Хүрлээ Төыг дуудаж гаргаж ирээд маргалдан барьцалдаад авсан. тэгээд би тэр хоёрыг салгах гэж очоод Төыг нэг алгадсан чинь уначихсан. Тэгэхээр нь цээжрүү нь нэг өшиглөхөд Булгаа ах аа гээд орилсон. Тэгээд хашаанаас нь нэг хүн гараад ирэхээр нь бид гурав зугтсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм хэрэгт орооцолдохгүй, хичээлдээ анхаарна гэх мэдүүлэг

 

Насанд хүрээгүй хохирогч Н.Төын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...... Тухайн үед би хичээлээ тараад явж байхад Хүрлээ хоёр хүүхэдтэй таараад чи намайг зодоо биздээ гэсэн. Тэгэхээр нь би гараа эдгэхээр чамайг ална аа гэж хэлсэн нь үнэн. Тэгээд Хүрлээ буцаж ирээд намайг заамдаж аваад бид хоёр барьцалдахад нэг эгч намайг салгаад аваад явсан. Тэгээд орой 19 цагийн үед би Хүрлээгийнд очиход эмээ нь гадаанаа байсан. Тэгээд ороод уулз уулз гэхээр нь Мэргэн цонхын очиж тогшиход Хүрлээгийн өвөө нь гарч ирсэн. Тэгээд Хүрлээг дуудуулаад Хүрлээ гарч ирэхэд нь би чи намайг олон хүүхдийн дунд арай л доошоо хийлээ гээд бид хоёр маргалдсан. Тэгээд барьцалдаж аваад Хүрлээг цохисон. Тэгтэл гудамнаас Хүрлээ гээд орилохоор нь бид хоёр зугтаад гэртээ очоод байж байтал гадаа хүүхэд дуудаж байна гэхээр нь гараад очтол Хүрлээ ирээд бид хоёр маргалдаад барьцалдаад авахад хажуунаас нэг хүүхэд ирээд намайг алгадаад унагаасан. Тэгээд дээрээс хэн нь юм бүү мэд өшиглөөд байсан. тэгэхээр нь би гэрт байсан Булгаа ахыгаа дуудтал гарч ирэхэд нь эд нар зугтаасан. Одоо баримтаар учирсан хохирол болон хагалгаанд орох зардлаа нэхэмжилж байна гэх мэдүүлэг

 

 Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Алтантуяа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...... 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай хүү Тө энэ хүүхдүүдэд зодуулчихаад хамар нь хавдсан байсан. тэгээд дараа нь хамраа үзүүлэхэд гайгүй болсон боловч дараа нь шингэнээс үүдээд зайлшгүй дурангийн хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Тэгээд боломж бололцоо байвал энэ хагалгааны зардлыг төлөөд өгчихвөл. Бүр боломжгүй бол бид өөрсдөө боломж бололцоогоороо төлөөд хагалгаанд орох байх. Хагалгааны зардал 1280000 төгрөг байгаа үүнийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

Гэрч Т.Буийн мөрдөн байцаалтад өгсөн ...... 2017 оны 11 сарын 14-ны орой харанхуй болчихсон байхад хашааны гадаа нэг хүүхэд манай эхнэрийн эгчийн хүүхэд болох Н.Төыг дуудаад байсан. Тө тэр хүүхэдтэй уулзах гээд гэрээс гараад явсан. Намайг гэр дотор байхад хашааны гадаа пид пад хийх чимээ гараад Тө ёолоод, намайг сулхан дуугаар дуудсан. Би гэрээс гараад очиход хашааны гадна явган хаалганы хажууд Тө газар атираад хэвтчихсэн бараг юм ярьж чадахгүй байдалтай байсан. Түүний духандаа зүүгээд гарсан гэрэл нь хагараад бутарчихсан байсан. Юу болсныг асуусан чинь 2-3 хүүхэд бүлэглээд намайг зодчихоод зугатаачихлаа гэж хэлсэн. Би тэр хүүхдүүдийнх нь барааг ч хараагүй, намайг гэрээс гарч ирэхээс өмнө зугатаагаад явчихсан юм байна лээ. Төрөө, Төрөө гээд эрэгтэй хүүхэд түүнийг дуудаад байсан. Монгол гэр дотор байсан болохоор гадаа болсон дуу чимээ сонсогдож, ингээд би Төын дуудсанаар гарч очсон юм. Тухайн үед 20:00 цаг өнгөрч байсан байхаа. Түүний нүүр, нүд, уруул, ам нь хөхөрч хавдаад дарвайчихсан байсан. Түүний зүүн гарын дунд хуруу урьд нь хугараад гэмтчихсэн, чиг тавиад хавчаар хэрэглэсэн байсан юм. Тухайн хуруу нь зодуулах үед хөндөгдсөн байсан. Хуруугаа бариад ёолоод байсан. Бас эвхийчихээд элгээ дараад яваад байсан. Түүний гэдэс гүзээ рүү өшиглөсөн л юм шиг байна лээ гэх мэдүүлэг /Хх-н 23 дугаар хуудас/

 

Гэрч А.Баийн мөрдөн байцаалтад өгсөн ...... Би тухайн өдөр Н.Төын биед үзлэг хийсэн. Би Н.Төыг 2017 оны 10 дугаар сарын 10-ны манай эмнэлэгийн рентгэн тасагт авахуулсан зургийг нь бас үзсэн. Тухайн зурагт түүний зүүн гарын дунд хуруу хугаралтай байгаа нь илт харагдсан. Мөн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр бусдад зодуулж гэмтсэн гэх рентгэн зурагт урьд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр авахуулсан гэрэл зурагтай харьцуулхад хугаралын шинж тэмдэг нь ижилхэн харагдаж байсан. Тэгэхээр Н.Төын зүүн гарын дунд хуруу буюу 3 дугаар хурууны 3 дугаар шивнүүр яс хуучин хугаралтай байжээ. Нэг сарын учирсан хугарал бүрэн эдгэрэх боломж байхгүй юм. Зөвхөн эдгэрэлт явагдаж зөөлөн бороолт үүсч байсан үе гэж үзэж байна. Н.Төын биеийг үзэхэд зүүн гарын дунд хурууны хугарал гэмтлээс гадана баруун нүд нь хөхөрч, салстад цус хуралт үүссэн,  тархи доргилттой байсан юм. Мөн бусад зөөлөн эдийн гэмтлүүд түүний биед учирсан байсан гэх мэдүүлэг /Хх-н 24-25 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр № 231 ........ Дүгнэлт

 

            1.Н.Төийн биед зүүн 3-р хурууны 3-р шивнүүрийн хугарал, тархи доргилт, баруун нүдний салст, дээд доод зовхинд цус хурапт, дээд уруулд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, баруун хацар шанаа, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 30 дугаар хуудас/

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр № 01 ........ Дүгнэлт

 

1.Н.Төын биед тархи доргилт, баруун нүдний салст, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи, баруун хацар шанаа, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

           3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 37 дугаар хуудас/

 

Мандал сумын нэгдсэн эмнэлэгийн гэмтлийн үзлэгийн хуудас /Хх-н 27-29 дүгээр хуудас/

            Хохирогч Н.Төын Амбулаториор эмлэгчийн картын хуулбар /Хх-32-34 дүгээр хуудас/

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолтууд /Хх-н 76, 82, 87 дугаар хуудас/

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний хуулбар /Хх-н 77, 83, 88 дугаар хуудас/

  • ял шийтгэгдсэн талаар ЦЕГ-ын МСТТ-ийн Лавлагааны санд бүртгэгдээгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хх-н 80-81, 85 дугаар хуудас/

      Зүүнхараа хүүхдийн ордны шүүгдэгч нарын гэр бүл болон ахуй амьдрал, зан байдал, хүмүүжлийн дүгнэлт Хх-92-103 дугаар хуудас/

Шүүгдэгч нарын Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн тодорхойлолтууд болон суралцагчийн хувийн хэргүүд Хх-н 106-124 дүгээр хуудас/

Шүүгдэгч нараас хохирогчид учирсан хохиролыг төлөхөө илэрхийсэн тухай баримтууд зэрэг болно.

 Шүүгдэгч Х.Х, Д.Л, О.Т нарыг бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Од дэлгүүрийн орчимд 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 20 цагийн орчим Н.Төтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй  байна гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуульд заасан шаардлагыг хангасан, хууль зөрчөөгүй, мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Х.Х, Д.Л, О.Т нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтанд хамрагдах, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч Хүрэлтулгын хууль ёсны төлөөлөгч Л.Долгорсүрэн нь хэрэгт баримтаар нэхэмжилсэн 345 200 төгрөгнөөс 115 000 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар /345200-115000=230250/ үлдэгдэл 230250 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч Д.Лхагвабаярын хууль ёсны төлөөлөгч Б.Энхцэцэг, У.Тын хууль ёсны төлөөлөгч Ч.Мөнгөнцэцэг нараас хуваан гаргуулж хохирогчид олгож, хохирогчид цаашид эмчлүүлэхэд гарсан зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь нар цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаад

 

 Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

Тогтоох нь:

 

1. Өсвөр насны шүүгдэгч Т.Х, Д.Л, У.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Төыг бүлэглэн зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.Х, Д.Л, У.Т нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтанд хамрагдах, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Т.Х, Д.Л, У.Т нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтанд хамрагдах, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүргийг биелүүлээгүй, зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 230250 төгрөгийг Д.Лхагвабаярын хууль ёсны төлөөлөгч Б.Энхцэцэг, У.Тын хууль ёсны төлөөлөгч н.Мөнгөнцэцэг нараас гаргуулж хохирогчид олгож, хохирогчид цаашид эмчлүүлэхэд гарсан зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар Т.Х, Д.Л, У.Т нарт оногдуулсан зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтанд хамрагдах, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах үүргийг биелүүлэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

            6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Д.РЕНЧЕНХОРОЛ