Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2024/0794

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, Д.Э*******, С.Н******* нарын нэхэмжлэлтэй, Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдох Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.И*******ын Ц******* ХХК-д олгосон 2023 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн ******* ******* дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч     шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх нэхэмжлэгч Д.Э*******, С.Н******* нараас Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.И*******ын Ц******* ХХК-д олгосон 2023 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн ******* ******* дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Э*******, С.Н*******  нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2024 оны   дүгээр сарын  -ны өдөр тус шүүхэд ирүүлжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Д.Э*******, С.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн бөгөөд хүсэлтэд гарын үсэг зурсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Түүнчлэн нэхэмжлэгчид Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, холбогдох баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э*******, С.Н******* нараас Хот байгуулалт хөгжлийн газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын хот байгуулалтын инженерийн бэлтгэл, хяналтын хэлтсийн дарга М.И*******ын Ц******* ХХК-д олгосон 2023 оны 09 дүгээр сарын 12-ний өдрийн ******* ******* дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь уг нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тайлбарласугай.

 

 

 

 

                        

ШҮҮГЧ                                  Д.ХАЛИУНА