Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 320/ШШ2025/00098

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 320/ШШ2025/00098

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

НэхэмжлэгчХ овогт Д-н Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Х овогт Д-н А-,

Хүсэлтийн шаардлага: Д.Б-н ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй 155/2024/01130/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга оролцлоо.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн гаргасан шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэх тухай хүсэлтийг хангаж, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А- нь Д.Б-н ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1.  Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д.Б нь Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний газарт 1977 оноос 1980 онд галч, Хатгал хотын Авто тээврийн 24 дүгээр баазад 1985 оноос 1987 онд цехийн мастер, механикчаар, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Барилга засварын газарт 1987 оноос 1988 онд авто механикч, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1988 оноос 1993 онд ачигч буулгагчаар тус тус ажиллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, ажилд орсон гарсан тушаал дутуу, цалингийн баримт нэгдлийн архив дээр үед галд шатсан зэргээс хагас дутуу гарч ирээд Д.Б-н ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа болно.

Иймд Д-н Б-н Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний газарт 1977 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл, Хатгал хотын Авто тээврийн 24 дүгээр баазад 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цехийн мастер, механикчаар, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Барилга засварын газарт 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл ачигч буулгагчаар, Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл авто механикчаар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал туслах үйлдвэрт ачигчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)

2.  Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А- шүүхэд гаргасан тайлбартаа: Би шүүхэд гаргасан Д.Б-н ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн зарим хэсгийг тогтоолгохгүй талаар дараах тайлбарыг гаргаж байна. Д.Б-н Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний газарт 1977 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацааг тогтоолгохгүй. Энэ хугацаанд ажиллаж байсан баримтыг бүрдүүлэхэд цаг хугацаа шаардлагатай байгаа тул дараа дахиж шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлэх болно гэжээ. (хавтаст хэргийн 120 дахь тал)

3.  Нэхэмжлэгчээс: Д.Б-н иргэний үнэмлэхийн хуулбар, шилжин ирсэн тухай тодорхойлолт, Д.А-т олгосон итгэмжлэл, Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргын 1977 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Ажилчин түр ажиллуулах тухай №107 дугаар тушаалын архивын хуулбар, 1980 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Ажилчид шилжүүлэх тухай №109 дугаар тушаалын архивын хуулбар, 1991 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Хатгалын Авто тээврийн 24 дүгээр баазад ажиллаж байхдаа авч байсан Д.Б-н цалингийн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (1985-1987 он), 1991 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн ХБУ газарт ажиллаж байсан Д.Б-н цалингийн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (1987-1988 он), Монгол Улсын их сургуулиас Д.Бд олгосон **************** дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ЗДТГ-ын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 3/42 дугаар албан бичиг, цалин хөлсний тодорхойлолт, 70 дугаар дансны архивын хуулбарууд (1988-1991 он), Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийг хувьчлах тухай №26 дугаар тогтоолын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 10/33 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 11/06 дугаар албан бичиг, Тээврийн яамны харъяа Авто тээврийн 24 дүгээр баазын даргын 1985 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай №40 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Түр ажилчдыг авах ба ажлаас чөлөөлөх тухай №77 дугаар тушаалын архивын хуулбар, 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Боловсон хүчний тухай №93 дугаар тушаалын архивын хуулбар, Д.Б-н ХӨ************ дугаар паспортын хуулбар, №А0----------, №А*************** дугаар тахир дутуугийн тэтгэврийн дэвтрийн хуулбарууд, хүсэлтийн шаардлагаа тодруулсан тайлбар, шүүх хуралдаанд оролцуулахгүй хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3-16, 32-34, 81-85, 115-121 дэхь тал)

4. Шүүхээс: а. Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Б-н ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, регистрийн дугаар өөрчилсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 21-24, 105, 108-110, 112-114 дэхь тал)

б. Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргын 1977 оны 07 сарын 05-ны өдрийн Ажилчин түр ажиллуулах тухай №107 дугаар тушаалын архивын хуулбар, 1980 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Ажилчид шилжүүлэх тухай №109 дугаар тушаалын архивын хуулбар, Тээврийн яамны харъяа Авто тээврийн 24 дүгээр баазын даргын 1985 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай №40 дугаар тушаалын архивын хуулбар, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай №44 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн Түр ажилчдыг авах ба ажлаас чөлөөлөх тухай №77 дугаар тушаалын архивын хуулбар, 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Боловсон хүчний тухай №93 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №31 дугаар тушаалын архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 38, 41-48 дахь тал)

г. Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн архивын тодорхойлолт, (хавтаст хэргийн 39, 49 дэхь тал)

д. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ЗДТГ-аас Д.Б-н цалин хөлсний тодорхойлолт, 70 дугаар дансны архивын хуулбар, (хавтаст хэргийн 37, 57-60 дахь тал)

е. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Ерөнхий боловсролын сургууль, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Ерөнхий боловсролын сургууль, Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын Дэлгэрмөрөн сургуулиас 1977-1980 онд суралцагч, төгсөгчдийн мэдээлэл зэрэг баримтуудыг гаргуулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр П.Б-, Ч.Т нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 77-78, 79-80, 104, 107, 86-89 дэхь тал)

5. Шүүх нотлох баримт нэмж бүрдүүлэхээр шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан. (хавтаст хэргийн 100-102 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Б өндөр насны тэтгэвэрт орох болсон тул түүний ажиллаж байсан байдлыг тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний газарт 1977 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 1980 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл хугацааг тогтоолгохгүй гэх тайлбар гарган хүсэлтийн шаардлагаа багасгажээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

5. Нэхэмжлэгч Д.Б Тээврийн яамны харьяа Авто тээврийн 24 дүгээр баазад 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд цехийн мастер, механикч, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Барилга засварын тасагт 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд ачигч буулгагч, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд авто механикч, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрт 1988 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ачигч буулгагчаар тус тус ажиллаж байсан болох нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт,

Монгол Улсын их сургуулиас Д-н Бд олгосон 01. Монгол Улсын их сургуулийн **************-ын авто инженерийн 1-р ангид оюутнаар элсүүлэв. МУИС-ын ректорын 1980 оны 10 сарын 22-ны өдрийн 750-р тушаал. 02. 1985 оны 03 сарын 06. Политехникийн дээд сургуулийн **************-ын авто инженерийн 5-р ангийг төгссөн тул Тээврийн яамны мэдэлд шилжүүлэв. Политехникийн дээд сургуулийн ректорын 1985 оны 03 сарын 06-ны өдрийн 125-р тушаал. 03. 1985 оны 04 сарын 01. Цехийн мастерийн дагалдан ба цехийн мастераар ажиллуулав. 24-р баазын даргын 1985 оны 03 сарын 29-ний өдрийн 40 тоот тушаал. 04. 1987 оны 07 сарын 28. Өөр газарт шилжих болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв. 24-р баазын даргын 1987 оны 08 сарын 01-ний өдрийн 44-р тушаал. 05. 1987 оны 07 сарын 30. Тус газрын Барилга засварын тасагт ачигч буулгагчаар түр авч ажиллуулав. Газрын даргын 1987 оны 07 сарын 30-ны өдрийн 77 тоот тушаалаар. 06. 1987 оны 09 сарын 21. Барилга засварын тасгийн ачигчийн ажлаас чөлөөлж авто механикаар томилон ажиллуулав. Газрын даргын 1987 оны 09 сарын 21-ний өдрийн 95 тоот тушаалаар. 07. 1988 оны 07 сарын 18. Тус газрын хэлтэс зохион байгуулалтын өөрчлөлт орсон тул авто маеханикчийн ажлаас чөлөөлөв. ХБУГазрын даргын 1988 оны 07 сарын 08-ны өдрийн 76 тоот тушаалаар гэх бичилттэй №**************** дугаар хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 9-10 дахь тал)

Тээврийн яамны харъяа Авто тээврийн 24 дүгээр баазын даргын 1985 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Баазын захиргаа, ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчдийн 1985-3-29-ний өдрийн протоколыг үндэслэн Тушаах нь: ...2. Тээврийн яамны томилолтоор шилжин ирсэн Д- овогтой Б-г 1985 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн Тээврийн яамны сайдын 1983 оны 06 сарын 28-ны өдрийн 154 тоот тушаалаар батлагдсан зааврын дагуу өөрийн мэргэжилтэй холбогдсон бага тушаалын ажлаас эхлүүлэх журмаар тус тус ажиллуулсугай... гэх бичилттэй Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай №40 дугаар тушаалын архивын хуулбар, 1987 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн ҮЭ-ийн хорооны зөвшөөрлийг үндэслэн Тушаах нь: 1. Мастер Д-н Б-г ар гэрийн гачигдлын дагуу үүрэгт ажлаас нь 1987-07-28-ны өдрөөс эхлэн чөлөөлж, аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын мэдэлд шилжүүлсүгэй... гэх бичилттэй Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай №44 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 44-45, 83 дахь тал)

Хатгалын авто тээврийн 24 дүгээр баазын 1991 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн нягтлан бодогчийн Хатгалын Авто тээврийн 24 дүгээр баазад цехийн мастер, механикчаар ажиллаж байсан Б-н цалингийн тодорхойлолт. Тодорхойлсон ня-бо Г.Ж гэх бичилттэй 1985 оны 4 дүгээр сараас 1987 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 7 дахь тал)

Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийг удирдах газрын даргын 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ...2. БЗ Тасагт ажлын шаардлагаар Д-н Б ...нарыг 1987 оны 7 дугаар сарын 01-нээс...тус тус ажилчнаар ажиллуулсугай... гэх бичилттэй Түр ажилчдыг авах ба ажлаас чөлөөлөх тухай №77 дугаар тушаалын архивын хуулбар, 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Газрын хариуцлагатны зөвлөлгөөний 1987 оны 9 сарын 19, 21-ний өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн Тушаах нь: ...2. Тус газрын автын механикаар Д- овогтой Б-г 1987 оны 09 сарын 21-нээс...тус тус томилсугай... гэх бичилттэй Боловсон хүчний тухай №93 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 46-47, 84-85 дахь тал)

Худалдаа бэлтгэлийн удирдах газрын нягтлан бодогчийн 1991 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн ХБУ газарт ажиллаж байсан Д- овогтой Б-н цалингийн тодорхойлолт. Тодорхойлсон ня-бо Н.Ю гэх бичилттэй 1987 оны 8 дугаар сараас 1988 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн тодорхойлолтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 8 дахь тал)

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Д-н Б нь тус сумын Давшилт нэгдлийн үйлдвэр бригадад 1988 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх бичилттэй 3/42 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 11 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Б-н 1988 оны 10 дугаар сард, 1989 оны 7 дугаар сард, 1990 оны 9, 10 дугаар сард, 1991 оны 7 дугаар сард Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 12-16 дахь тал)

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Б-н 1988 оны бүгд хөлс 2608=00, 1989 оны 1-8 дугаар сар 120 гэх бичилттэй Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны архивын хуулбарууд, (хавтаст хэргийн 57-60 дахь тал)

Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн Тушаах нь: 1. Механикчаар түр хугацаагаар ажиллаж байсан Д.Б нь зарим жолооч нарын мэдүүлснээр жолооч нарыг зодох, УА******** машины шил хагалж танхайрч байсан тул механикчийн ажилд тэнцэхгүй, цаашид эрүүл мэндээ бодон эмчилгээнд явахыг зөвшөөрч, механикийн үүрэгт ажлаас 5-р сарын 10-наас эхлэн чөлөөлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай №31 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 48 дахь тал)

Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдэл шимтгэл төлөлтийн тайлан (НД-16)-аар 1991 онд тус хэлтэст нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан болно... гэх бичилттэй 797 дугаар архивын лавлагаа, (хавтаст хэргийн 49 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Д.Б-н ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог: Д-, 6. Нэр: Б...12. Боловсролын түвшин: дээд, Эзэмшсэн он. 1985, 13. Мэргэжил: Авто инженер...10. Ажилладаг: Худалдаа бэлтгэлийг удирдах, ажилд орсон он: 1985, цех тасаг бригад: -, эрхэлдэг ажил: авто механик, эрхэлж эхэлсэн он: 1985, оршдог сум район: Мөрөн...бүртгэгчийн нэр: Б, он сар өдөр: 1988 оны 09 сарын 17... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 22 дахь тал)

Гэрч П.Б-ийн ...Би Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн орлогч даргаар 1988 оноос 1993 онд нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Д.Б нь манай Төмөрбулаг сумын хүн бөгөөд Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд 1988 оны 07 сарын үеэс 1993 оны 11 сард нэгдэл тарах хүртэл ачигч буулгагч, грушик хийдэг байсан...Нэгдлээс хойш Мөрөн сум руу явсан...Би 1988 оны 05 сард орлогч дарга болоод тэгээд нэгдэл тараад, аж ахуйн нэгж байгуулагдахад Эрчим хоршоонд орж байсан... гэх мэдүүлэг, гэрч Ч.Тийн ...Д.Б нь 1988 оны улсын баяр наадам болоход Төмөрбулаг сумын Давшилт нэгдэлд ажиллах болсон гээд ирчихсэн байсан...Грушик хийдэг байсан...Д.Б лав Авто тээврийн 24 дүгээр баазад инженер хийж байсан, Худалдаа бэлтгэлийг удирдах газарт авто инженерээр ажиллаж байгаад сумандаа очиж Давшилт нэгдэлд ажилласан...Би 1985 онд цэргээс ирээд 1985 оны 09 сараас 1992 оны 06 сар хүртэл холбоонд монтёр залгагч хийдэг байсан...Д.Б нь спортод сайн, барилддаг, сургуульд байхад онц сурдаг шилдэг л хүүхэд байсан. Эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанд яваагүй... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 88-89 дэхь тал)

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг дүгнээд Д.Б-н дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

6. Харин Д.Б-н Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрт 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд ачигч буулгагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгов. Учир нь Д.Б дээрх хугацаанд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний баримтгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй болох нь Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Тус сумын ЗДТГ-ын архивт хадгалагдаж буй Давшилт нэгдлийн 70-р дансанд 1990-1993 онуудад Д-н Бд холбогдох цалин хөлс, тушаал шийдвэр байхгүй гэх бичилттэй 3/130 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ...Давшилт нэгдэл нь 1992, 1993 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай холбогдолтой баримт байхгүй болно гэх бичилттэй 797 дугаар архивын лавлагаа, түүний хөдөлмөрийн дэвтэрт бичилтгүй, гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг давхар нотлох өөр баримтгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн нь Д.Б-н ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд Д.Б-н Тээврийн яамны харьяа Авто тээврийн 24 дүгээр баазад 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд цехийн мастер, механикч, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Барилга засварын тасагт 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд ачигч буулгагч, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд авто механикч, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрт 1988 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ачигч буулгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,

түүний Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрт 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд ачигч буулгагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч Д.Бд холбогдох зарим тушаал байхгүй, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн байр галд шатсан болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн даргын 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн даргын 1988 оны тушаал манай архивт шилжиж ирээгүй тул Д.Бд холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй гэх бичилттэй 11/06 дугаар албан бичиг, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багт байрлах Давшилт нэгдлийн конторын байр 1991 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шатсан нь үнэн гэх бичилттэй тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 82, 32 дахь тал)

8. Нэхэмжлэгч Д.Б 1961 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, РЭ***************** регистрийн дугаарыг 1960 оны 5 дугаар сарын *****-ны өдөр төрсөн, РЭ****************** регистрийн дугаар болгон өөрчилж, бүртгэл хийлгэсэн болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд иргэн Д.Б (РЭ******************) нь 2010 оны 10 дугаар сарын 19-нд регистрийн дугаар өөрчилсний бүртгэлд бүртгэгдсэн байна. Регистрийн дугаар өөрчилсний бүртгэлийн лавлагааг хүргүүлэв гэх бичилттэй 30/70 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Иргэн Д.Б (РЭ******************)-ын төрсний бүртгэлийн лавлагаа, регистрийн дугаар өөрчилсний бүртгэлийн лавлагааг хүргүүлэв гэх бичилттэй 30/102 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 108, 112 дахь тал)

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гарсан иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: РЭ******************, иргэний бүртгэлийн дугаар: ***********************, овог: Х, эцэг /эх/-ийн нэр: Д-, өөрийн нэр: Б, хүйс: эрэгтэй, төрсөн он сар өдөр: 1960-05-30, төрсөн газар: -, бүртгэсэн газар: Хөвсгөл Төмөрбулаг, бүртгэлийн дугаар: 45, бүртгэсэн он сар өдөр: 1960-07-02. Эцгийн: эцэг /эх/-ийн нэр: Ч, өөрийн нэр: Д-, Эхийн: эцэг /эх/-ийн нэр: Ш, нэр: Ц гэх бичилттэй CVL256701000**************** дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гарсан Монгол Улсын иргэн, регистрийн дугаар: РЭ******************, иргэний бүртгэлийн дугаар: ***********************, овог: Х, эцэг /эх/-ийн нэр: Д-, өөрийн нэр: Б, хүйс: эрэгтэй, регистрийн дугаар өөрчилсөн тухай үндэслэл:-, өөрчлөхөөс өмнөх регистрийн дугаар: РЭ***************** гэх бичилттэй CVL2567010001************ дугаар регистрийн дугаар өөрчилсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 114, 113, 109 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтаар тогтоогдож байгаа болохыг дурдав. (хавтаст хэргийн 22-24 дэхь тал)

9. Нэхэмжлэгч Д.Б хугацаат цэргийн алба хаагаагүй, 1980 онд ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангид суралцаж төгссөн тухай Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн иргэн Д- овогтой Б (РЭ******************) нь хугацаат цэргийн алба хаагаагүй нь үнэн болно гэх бичилттэй 10/33 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын Дэлгэрмөрөн сургуулийн захирлын Д-н Б (РЭ******************, РЭ*****************) нь 1980 онд П.Цагаач багштай ************* ангид сурч төгссөн болно гэх бичилттэй 07 дугаар албан бичгээр тус тус тогтоогдлоо. (хавтаст хэргийн 81, 107 дахь тал)

10. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын даргын 1987 оны 07 сарын 05-ны өдрийн Ажилчин түр ажиллуулах тухай №107 дугаар тушаалын архивын хуулбар, 1980 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн Ажилчид шилжүүлэх тухай №109 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийг хувьчлах тухай №26 дугаар тогтоолын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаар, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаар цахимаар ирүүлсэн албан бичгүүд, Д.Б-н ХӨ************ дугаар иргэний паспортын хуулбар, №А0----------, №А*************** дугаар тахир дутуугийн тэтгэврийн дэвтрийн хуулбарууд зэрэг баримтууд тухайн хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 5-6, 33-34, 42-43, 115-119 дэхь тал)

11. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт Д-н Б-н, Тээврийн яамны харьяа Авто тээврийн 24 дүгээр баазад 1985 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд цехийн мастер, механикч, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газрын Барилга засварын тасагт 1987 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд ачигч буулгагч, Хөвсгөл аймгийн Худалдаа бэлтгэлийн удирдах газарт 1987 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд авто механикч, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрт 1988 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ачигч буулгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож,

түүний Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Давшилт нэгдлийн туслах үйлдвэрт 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд ачигч буулгагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА