| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00364/И |
| Дугаар | 320/ШШ2025/00130 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 320/ШШ2025/00130
| 2025 оны 01 сарын 28 өдөр | Дугаар 320/ШШ2025/00130 |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Торгууд Ш.Г-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Х-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ болон Газар худалдах- худалдан авах гэрээнээс тус тус татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн хэлбэр хэмжээ өөрчлөгдөөгүй боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт газрыг хоёр хэсэгт хувааж, тухайн газрууд дээр байрлаж байгаа хоёр үл хөдлөх эд хөрөнгийг тус тусад нь бүртгүүлэн гэрчилгээжүүлсэн Х аймгийн М сумын *** хаягт байрлах Улсын бүртгэлийн *** дугаартай 98 м.кв хувийн сууц, улсын бүртгэлийн *** дугаартай 600 м.кв газар, Х аймгийн М сумын *** тоот хаягт байрлах Улсын бүтгэлийн *** дугаартай 200м.кв үйлчилгээний зориулалттай авто граж, улсын бүртгэлийн *** дугаартай 690 м.кв газар зэргийг тус тус Ш.Г-ийн нэр дээр шилжүүлж, бүртгэл хийхийг Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай, 155/2024/00364/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Хас банк хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, Э.А,
Нэхэмжлэгч Ш.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ш.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Б.Х-тай харилцан тохиролцож, Х аймаг М сумын *** тоот хаягт байрлах 540 м.кв газартай хашаа, 10*8 хэмжээтэй өвлийн байшин, 24*9 хэмжээтэй автомашины граж зэргийг нийт 50,000,000 төгрөгөөр худалдсан. Нийт дүнгээс урьдчилгаа 8 сая төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцож, үлдэгдэл 42,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 1 сарын дотор банкнаас авч өгнө гэж хэлсэн. Би гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгөө Б.Х-ын нэр дээр шилжүүлсэн. Гэвч Б.Х нь урьдчилгаа 8 сая төгрөгөө өгөөгүйгээр барахгүй, үлдэгдэл 42,000,000 төгрөгийг 1 сарын дотор банкнаас зээл аваад өгнө гэсэн үгэндээ ч хүрээгүй. Гэрээ байгуулснаас хойш буюу 2018 оноос хойш 4 жилийн хугацаанд цувуулан 17,800,000 төгрөг өгөөд үлдэгдэл 32,200,000 төгрөгийг төлж чадахгүй өдийг хүрч байна. Энэ хугацаанд би өгчих байх гэж нэмэлт хугацаа тогтоож хүлээсэн. Гэвч 17,800,000 төгрөгийг Б.Х 20,000 төгрөгөөс эхлээд 5,000,000 төгрөг хүртэл 2018-2021 оны хооронд цувуулан шилжүүлээд түүнээс хойш огт мөнгө шилжүүлээгүй. Иймээс цаашид энэ хүн үлдэгдэл төлбөрөө төлнө гэх баталгаа байхгүй байна. Би гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж худалдсан үл хөдлөх эд хөрөнгөө Б.Х-ын нэр дээр шилжүүлсэн. Харин худалдан авагч Б.Х нь эд хөрөнгийг хүлээн авч, гэрээнд зааснаар эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлээгүй болно.
Иймд 2018 оны 9 сарын 18-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн Х аймаг, М сумын *** хаягт байрлах 540 м.кв газартай хашаа, 10*8 хэмжээтэй өвлийн байшин, 24*9 хэмжээтэй автомашины граж зэргийг буцаан авах тухай нэхэмжлэл гаргасан байна гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах хүсэлтээ: Миний бие Ш.Г нь тус шүүхэд Б.Х-д холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн М сумын *** тоот хаягт байрлах 540 м.кв газартай хашаа, 10x8 хэмжээтэй өвлийн байшин, 24х9 хэмжээтэй автомашины гараж зэргийг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагаа 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн Х аймгийн М сумын *** тоот хаягт байрлах 1290 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 80 м.кв талбай бүхий хувийн сууц, 215 м.кв хэмжээтэй автомашины гараж зэргийг өөрийн нэр дээр шилжүүлж, бүртгэл хийхийг Хаймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахаар өөрчилсөн.
Харин одоо нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна.Үүнд:
Нэхэмжлэл гаргах болсон үндэслэл нь Ш.Г, Б.Х нарын хооронд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Х аймаг, М сум, *** тоот хаягт байрлах газар, хашаа, хувийн сууц, дэлгүүр, гараж зэргийг нийт 50,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 8,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 42,000,000 төгрөгийг банкнаас зээл авч өгөхөөр амаар гэрээ байгуулж, үл хөдлөх эд хөрөнгө, газрыг шилжүүлэхийн тулд хожим гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бичгийн хэлбэрт оруулсан. Ингэхдээ татвар бага төлөх зорилгоор гэрээний үнийг 30,000,000 төгрөгөөр тусгасан. Мөн тус хаягт анх 54 м.кв сууцтай байсныг би буулгаж 98 м.кв талбай бүхий хувийн сууц, 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай дэлгүүр, авто гараж зэрэг үл хөдлөх эд хөрөнгийг шинээр бий болгосон ба худалдах үед дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээ улсын бүртгэлт бүртгүүлж амжаагүй байсан тул би хуучин үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үндэслэн гэрээг байгуулсан. Гэтэл Б.Х нь амаар тохирсон гэрээний дагуу бэлнээр 8,000,000 төгрөгийг өгсөн боловч үлдэгдэл 42,000,000 төгрөгийг тохирсон хугацаандаа өгөөгүй, миний бие удаа дараа үлдэгдэл мөнгөө өгөхийг шаардаж байсан бөгөөд нэмэлт хугацаа өгсөн боловч гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй. Харин 800,000 төгрөгийг шаардуулан байж цувуулан өгсөн. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ миний бие биелүүлсэн. Гэтэл Б.Х нь худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон төлбөрийг төлөх үүргээ өнөөдийг хүртэл бүрэн биелүүлээгүй, намайг хохироож байна. Хэдийгээр Б.Х надад 17,200,000 төгрөг өгсөн боловч 4 жилийн хугацаанд энэ мөнгийг цувуулж өгсөн байдаг. Хэрэв хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргээ цаг хугацаандаа биелүүлсэн бол би амьдралынхаа тодорхой хэрэгцээнд зарцуулж өсгөж, үржүүлэх боломжтой баййлаа. Наад зах нь уг мөнгийг банкны хамгийн бага хүүтэй хадгаламжинд хийхэд энэ 4 жилийн хугацаанд тодорхой хэмжээгээр өсөх байжээ. Иргэний хуулийн 261 дүгээр зүйлд гэрээний талууд үүргээ зөрчснөөс гэм хорыг арилгах тухай хуульчилсан. Хуулийн дээрх заалтаар би хохирол шаардах боломжтой боловч тэгээгүй, зөвхөн шилжүүлсэн зүйлээ буцааж авахаар нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл хариуцагч Б.Х нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг тохиролцсон хугацаанд төлөөгүй үндэслэлээр Ш.Г би гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө болон газар, хашааг Ш.Г миний нэр дээр шилжүүлж, бүртгэл хийлгэхийг даалгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно. Мөн хариуцагч гэрээний үнийг 30,000,000 төгргөг гэж маргаж, үлдэгдэл төлбөр хэмээн 12,000,000 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад миний данс руу шилжүүлсэн. Гэвч үүнийг гэрээний үүргийг хугацаандаа биелүүлсэн гэж үзэхгүй ба маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох эрхээ алдсан гэж үзэж байна. Түүнчлэн би уг 12,000,000 төгрөгийг түүнд буцаан шилжүүлсэн. Нөгөө талаар Б.Х нь надаас уг үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг авснаас хойш улсын бүртгэлд бүртгүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг 2 хуваан бүртгүүлсэн болохыг Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс шүүхэд ирүүлсэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон өмчилсөн газрын түүхчилсэн лавлагаанаас мэдлээ. Өөрөөр хэлбэл Х аймгийн М сумын *** тоот хаягт байрлалтай, 80 м.кв талбай бүхий хувийн сууц, 215 м.кв хэмжээтэй автомашины гараж, 1290 м.кв талбай бүхий газар, хашаа байсныг дундуур нь хувааж, *** болгон өөрчилж, *** тоот хаяг дээр 98 м.кв хувийн сууцыг улсын бүртгэлийн *** дугаарт бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, уг хаягт 600 м.кв газрыг улсын бүртгэлийн *** дугаарт бүртгүүлсэн, мөн *** тоот хаяг дээр 200 м.кв үйлчилгээний зориулалтай авто гаражийг улсын бүртгэлийн *** дугаарт бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, 690 м.кв газрыг улсын бүртгэлийн *** дугаарт бүртгүүлсэн байна.
Иймд 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр амаар байгуулж, хожим 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бичгийн хэлбэр оруулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн хэлбэр, хэмжээ өөрчлөгдөөгүй боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт газрыг 2 хэсэг хувааж, тухайн газрууд дээр байрлаж байгаа 2 үл хөдлөх эд хөрөнгийг тус тусад нь бүртгүүлэн гэрчилгээжүүлсэн Х аймгийн М сумын *** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн *** дугаартай, 98 м.кв .зийн сууц, улсын бүртгэлийн *** дугаартай, 600 м.кв газар, Х аймгийн М сумын *** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн *** дугаартай, 200 м.кв үйлчилгээний зохицуулалтай автогараж, улсын бүртгэлийн *** дугаартай, 690 м.кв газар зэргийг тус тус Ш.Г-ийн нэр дээр шилжүүлж, бүртгэл хийхийг Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоо 50,000,000 төгрөг дээр тохироход хэцүү байна. Би 80,000,000 төгрөг өгчихвөл маргаангүй гэж хэлсэн байгаа. Одоо бензин, шатахууны үнэ, талхны үнэ ямар болсон байгаа билээ. Барилгын материалын үнэ ямар болсон билээ. Би дахиад тийм хэмжээний юм босгоход энэ мөнгө хүрэлцэхгүй. Хариуцагч өнгөрсөн хугацаандаа ажлаа хийж л байсан. Алдсан, оносон зүйл огт байхгүй. 17,800,000 төгрөгийг надад өгөхдөө 20,000, 30,000, 50,000 төгрөг гэх мэтээр бүтэн 4 жилийн хугацаанд хувааж өгсөн. Хэрвээ бөөнөөр нь өгсөн бол ямар байх вэ, цувуулж өгсөн нь ямар байх вэ гэдгийг та бүхэн надаар хэлүүлэхгүй сайн мэдэж байгаа байх. Тийм учраас 62,000,000 төгрөг дээр тохирмооргүй байна. ... хариуцагчаас 67,500,000 төгрөг авахаар эвлэрч байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр анх амаар гэрээ байгуулагдсан байдаг. Ингэхдээ 50,000,000 төгрөгөөр тохиролцсон. Гэвч өдийг хүртэл хариуцагч Б.Х гэрээний үүргээ биелүүлээгүй учраас миний үйлчлүүлэгч шүүхэд хандсан. Шүүхэд хандаад 1 жил гаруй боллоо. Сая нэхэмжлэгч, хариуцагч хоёр уулзахад хариуцагч би гэрээний үүргээ биелүүлээгүй байсан. Одоо та нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалз, би 67,500,000 төгрөгийг бэлэн гаргаж өгье гэдэг байдлаар эвлэрлээ гэв
Хариуцагч Б.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ш.Г нь анх надтай холбогдоод яаралтай мөнгөний хэрэг гарчихлаа, хашаа байшин худалдаж авах уу гэж санал тавьсны дагуу би түүний хувийн сууцыг 28,000,000 төгрөгөөр, газрыг 2,000,000 төгрөгөөр нийт 30,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар болж, гэрээний нөхцлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр "Газар худалдах, худалдан авах гэрээ", "Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ"-г бичгээр байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж албажуулсан. Миний хувьд хувиараа хөдөлмөр эрхэлдэг ба дээрх гэрээг байгуулснаас хойш дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа минь зогсонги байдалд орж, санхүүгийн алдагдалд орж эхэлсэн. Ковид-19 цар тахлын нөхцөл өндөржүүлсэн байдал хэдийгээр арилсан ч миний бие энэхүү санхүүгийн хямралаас гарч чадаагүйн дээр, цар тахлаас үүдэлтэй нөхцөл байдлууд нь жижиг бизнес эрхэлдэг над шиг хүмүүст хүндээр тусч, үр дагавар нь арилахгүй үргэлжилсээр байна. Гэсэн хэдий ч миний бие өөрийн боломж бололцоогоороо гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд үлдэгдэл төлбөрөө өгч байсан ч нэхэмжлэгч Ш.Г нь гэрээгээр тохирсон үнээ нэмэгдүүлж, үндэслэлгүйгээр 50,000,000 төгрөг, заримдаа 80,000,000 төгрөгийг нэхэх болсон ба 80,000,000 төгрөг өгнө гэж гарын үсэг зурж өг гэж хүртэл ирж байсан. Уг асуудлаас болж бид харилцан ойлголцохгүй болж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй нь үнэн. Гэсэн хэдий ч Ш.Г нь хүссэн үедээ ирж өөрийн болон эхнэрийнхээ машинд засвар үйлчилгээ үнэ төлбөргүй хийлгэх, намайг НИК ХХК-д ажиллаж байх үед машин тэргэндээ үнэ төлбөргүй бензин хийлгэж, би өөрөө цалингаасаа төлбөрийг нь төлөх, надаар үнэ төлбөргүй гагнуур хийлгэх гэх мэтээр миний хөдөлмөрийг үнэ төлбөргүйгээр өчнөөн ашиглаж, би түүний ажилтан шиг л ханддаг байсан. Миний машины эд ангийг хүртэл тайлаад аваад явчихдаг байсан. Миний хувьд энэ хүнд өглөгтэй болохоор тэр бүгдэд нь асуудал тавилгүй дуугүй байдаг байсан. Ш.Гэд бэлнээр мөнгө төгрөг өгөх асуудал ч байсан. Дээрх бүгдийг мөнгөөр үнэлсэн бол би гэрээгээр хүлээсэн үүргээ аль хэдийн биелүүлчихсэн байгаа. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа худалдах худалдан авах гэрээг цуцлаж, гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаахаар шаардсан байх боловч нэхэмжлэгч нь надад гэрээг цуцлах гэж байгааг урьдчилан сануулаагүй, энэ талаар огт мэдэгдээгүй. Худалдах худалдан авах гэрээг цуцлах үндэслэл байхгүй тул хүчин төгөлдөр гэрээний үүргээ биелүүлж үлдэх төлбөр болох 12,200,000 төгрөгийг төлж барагдуулна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би үнийн дүнгээр бодоод одоо 50,000,000 төгрөг өгье. Би 100,000,000 гаруй төгрөгөөр авах гээд байгаа учраас надад жаахан хэцүү байна. Би 80,000,000 төгрөгөөс өгсөн 17,800,000 төгрөгөө хасаад 62,200,000 төгрөг өгөөд эвлэрч болно. ... 67,500,000 төгрөгийг өгөхөөр эвлэрч байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нэхэмжлэгч, хариуцагч нар ярилцаж ийм шийдэлд хүрсэн. Хариуцагч талаас 67,500,000 төгрөгийг төлье гэсэн. Мөн худалдах худалдан авах гэрээ улсын бүртгэлд хууль ёсны дагуу явагдсан. Цаашид үргэлжлүүлэн маргаж даалгаад өг, нэр рүү шилжүүлээд өг гэдэг асуудал ярихын оронд үнийн дүн дээрээ эвлэрсэн нь хамгийн зөв гарц байна гэдэг шийдэлд хүрч хариуцагч Б.Х нэхэмжлэгчид 67,500,000 төгрөгийг өгье. Өгч чадахгүй бол барьцаа хөрөнгөөрөө төлөгдөх боломжтой гэж шийдлээ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Г нь хариуцагч Б.Хд холбогдуулан Хувийн сууц худалдах-худалдан авах гэрээ болон Газар худалдах- худалдан авах гэрээнээс тус тус татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн хэлбэр хэмжээ өөрчлөгдөөгүй боловч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт газрыг хоёр хэсэгт хувааж, тухайн газрууд дээр байрлаж байгаа хоёр үл хөдлөх эд хөрөнгийг тус тусад нь бүртгүүлэн гэрчилгээжүүлсэн Х аймгийн М сумын *** хаягт байрлах Улсын бүртгэлийн *** дугаартай 98 м.кв хувийн сууц, улсын бүртгэлийн *** дугаартай 600 м.кв газар, Х аймгийн М сумын *** тоот хаягт байрлах Улсын бүтгэлийн *** дугаартай 200м.кв үйлчилгээний зориулалттай авто граж, улсын бүртгэлийн *** дугаартай 690 м.кв газар зэргийг тус тус Ш.Г-ийн нэр дээр шилжүүлж, бүртгэл хийхийг Х аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Ш.Г, хариуцагч Б.Х нарын дээрх эвлэрэл нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 (дөрвөн зуун далан найман мянга нэг зуун тавь) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Х-аас 478,150 (дөрвөн зуун далан найман мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Гэд олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА