Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 320/ШШ2025/00104

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 320/ШШ2025/00104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Б

Хүсэлтийн шаардлага: Цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай 155/2023/00017/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Б нь цэргийн алба хаасан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

1.    Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие П-гийн Б нь Хөвсгөл аймгийн Хатгал хотод 1962 онд С-гийн 2 дахь хүүхэд болон мэндэлсэн бөгөөд сургуулийн насанд хүртлээ эцэг, эх, эгч нарын хамт амьдарч байсан билээ. Сургуулийн насанд хүрч Хөвсгөл аймгийн Түнэл сумын 8 жилийн дунд сургуульд элсэн орж 8 жил суралцаад үргэлжлүүлэн суралцалгүй тус сумынхаа Ялалт нэгдэлд туслах малчнаар элсэн орсон. Нэгдэлдээ малчнаар ажиллаж байгаад БХЯ-ны сайдын 1980 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас цэргийн албанд татагдаж 1981 онд ар гэрийн гачигдпаар халагдсан. Мөн БХЯ-ны сайдын 1984.05.02-ны өдрийн н/165 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1984.06.08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн **************** дүгээр ангид алба хааж, 1986 оны 5 дугаар сарын 14-ний өдөр цэргийн албаа хааж дууссан билээ. Гэтэл одоо өндөр настны тэтгэвэрт орох гэтэл цэргийн батлахаа гээж үрэгдүүлсэн, Батлан хамгаалахын төв архиваас ирсэн лавлагаанд миний овгийг ааваар буюу С-гийн Б гэж ирсэн тул цэргийн алба хаасан байдал ажилласан хугацаанд тооцогдохгүйд хүрээд байна. Миний аавыг С-, миний ээжийг П- гэдэг байсан юм. Аав, ээж минь гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас миний төрсний бүртгэлд ээжээр овоглон бүртгэл хийсэн бололтой. Харин нутгийн хүмүүс цэргийн бүртгэл хийхдээ эцгээр минь буюу С-гоор бүртгэл хийсний улмаас өнөөдрийн энэ зөрчил үүсэж, миний бие өндөр настны тэтгэвэр тогтоолгож чадахгүй нөхцөл үүсээд байна. Иймд П-гийн Б намайг Ардын армийн **************** дүгээр ангид 1980 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 1981 оныг, 1984 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд С-гийн Б нэрээр цэргийн алба хаасан болохыг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарсан П-гийн Бын төрсний бүртгэлийн лавлагаа, Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 4869 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3, 4, 5 дахь тал)

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр С.Б, Б.У нарыг гэрчээр дуудаж, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 47, 48-50 дахь тал)

4. Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс П.Бын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөлийн архивын хуулбарыг гаргуулж, Б.П-гийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, С-гийн Б (рм***************) гэх бүртгэл улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэлтэй эсэх лавлагааг,

Батлан хамгаалахын төв архиваас хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, 1980 онд, 1984 цэргийн албанд тэнцэгчдийн анкет зэрэг баримтыг тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 14-15, 17-21, 45-46, 22-24 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч П.Б нь хугацаат цэргийн алба хаахдаа эцэг С-гоор овоглон бүртгүүлсэн учир өндөр насны тэтгэвэр тогтоолгоход зөрчилтэй болсон тул цэргийн алба хаасан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч П.Б өөрийн төрсөн эх Бямбын П--гээр овоглосон иргэний улсын бүртгэлд бүртгэлтэй бөгөөд С-гийн Б (рм***************) гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэлгүй, мөн түүний эх Б.П- (рм***************) гийн бүртгэл улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэлгүй болох нь

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарсан Иргэний харъяалал: Монгол, регистрийн дугаар: рм***************, иргэний бүртгэлийн дугаар: ****************** овог: Боржигон, эцэг (эх)-ийн нэр: П-, өөрийн нэр: Б, хүйс: эрэгтэй, төрсөн он, сар, өдөр: 1962--------------------, төрсөн газар:-, бүртгэсэн газар: -, бүртгэлийн дугаар: -, бүртгэсэн он сар өдөр: -, Эцгийн: ...эцэг (эх)-ийн нэр: -, өөрийн нэр: -, Эхийн: ...эцэг (эх)-ийн нэр: -, өөрийн нэр: - гэх бичилтэй CVL246740000******************* дугаар төрсний бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 4 дэхь тал)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн П.Бын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...4. РД: рм***************, 5. Овог: П-, 6. Нэр: Б, 7. Иргэний баримтын нэр: гэрчилгээ, сери №72, 8. Төрсөн: Хөвсгөл Хатгал хот 1962--------------------, эрэгтэй... 10. Ажилладаг: сумын НАААҮ төв..., бүртгэгчийн нэр: Н.****н, он сар өдөр: 1989 оны 05 сарын 19... гэх бичилттэй архивын хуулбар,

ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөлийн 2000 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдөр, 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус тус бүртгэсэн 1. Бүртгэсэн аймаг нийслэл: Хөвсгөл, 2. Сум дүүрэг: Түнэл, 3. Он сар өдөр: 2000.11.12, 4. Үндэслэсэн баримт сери дугаар: ХӨ*******, 5. РД: рм***************, 6. Овог: Боржгон, 7. Эцэг /эх/-ийн нэр: П-, 8. Нэр. Б, 9. Төрсөн он сар өдөр: 1962--------------------, аймаг нийслэл: Хөвсгөл, сум дүүрэг: Хатгал... гэх бичилттэй архивын хуулбарууд (хавтаст хэргийн 18-21 дэхь тал),

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд рм*************** регистрийн дугаартай Б.П- гэх бүртгэл бүртгэгдээгүй байна. С- овогтой Б /рм***************/ гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэх бичилттэй 30/104 дугаар албан бичиг, (хавтаст хэргийн 46 дахь тал),

Гэрч С.Б-нийн ...манай аав С- нь өмнө нь өөр хүнтэй /С гэх хүнтэй/ гэр бүл болж байсан юм билээ. Тэгээд гэр бүлээ батлуулсан байхдаа салчихаад манай ээж Б.П-тэй суусан юм билээ. Дундаас нь Б, Б, Б, Б, Б-, Б-, Бнар төрсөн. Доод талын 2 нас барсан. П.Б нь хамгийн том хүү нь байгаа юм. Аавын тэр гэр бүлийн батлахаас болж ээж П-гээр овоглож явсан юм билээ. Бэс хойшхи хүүхдүүд нь С- гэж овогтой явдаг юм... аав маань 57 настай нас барсан бөгөөд үлдсэн хүүхдүүд бид тэтгэвэр, тэтгэмж гэж авч байгаагүй, тэр гэр бүлийн батлахаас л болсон байх... миний санаж байгаагаар 1960 онд гэр бүл болоод 1962 онд анхны хүүхэд Б нь төрсөн юм билээ. Быг бүртгүүлэхдээ аав С- очиж бүртгүүлсэн байдаг юм билээ. Би хотод 100 айл дээр улсын бүртгэл дээр очиж шүүлгэж үзэж байсан юм. надад өгөхгүй байсан. Манай ах Б намайг хотод явж байхад очоо д шүүлгээд өг гэж гуйсан юм. тэр үе?д аав С-гийн гэрлэлтийн бүртгэл С-р гэж хүнтэй байсан, Быг төрсний бүртгэлд бүртгүүлэхдээ аав нь очиж бүртгүүлсэн байна, танд хүний юм өгөхгүй гээд өгөөгүй... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо. (хавтаст хэргийн 49 дэхь тал)

5. Нэхэмжлэгч П-гийн Б Барилгын цэргийн **************** дүгээр ангид 1980 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг дуустал, 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг дуустал С- (Сл)-гийн Б нэрээр хугацаат цэргийн алба хаасан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн С- (Сл)-гийн Б БХЯ-ны сайдын 1980.06.02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1980.06.18-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн **************** дүгээр ангид алба хааж байгаад Ардын армийн тусгай шүүхийн 1981.12.22-ны өдрийн 232 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1981.12.22-ны өдөр цэргийн албанаас халагджээ. БХЯ-ны сайдын 1984.06.05-ны өдрийн н/216 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1984.06.05-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн **************** дүгээр ангид алба хааж байгаад ЗХЖШ-ын 4 дүгээр газрын 1986.05.14-ний өдрийн 5/2514 дүгээр албан бичгээр урьд алба хаасан хугацааг оролцуулан тооцсон учир цэргийн албанаас халагдсан гэх бичилттэй 08/2324 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа,

Батлан хамгаалахын яам, Батлан хамгаалахын төв архивын 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн С-гийн Б БХЯ-ны сайдын 1980.06.02-ны өдрийн н/162 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1980.06.26-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн **************** дүгээр ангид хувиарлагдсан байна. Харин 1981 онд ар гэрийн гачигдлаар халагдсан баримтуудыг шүүн үзэхэд нэр нь гарсангүй. Мөн БХЯ-ны сайдын 1984.05.02-ны өдрийн н/165 дугаар тушаалаар Хөвсгөл аймгаас 1984.06.08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн **************** дүгээр ангид алба хааж, ангийн захирагчийн тушаалаар 1986.05.14-ний өдрийн 5/2515 тоот албан бичгээр хугацаа дууссан учир цэргийн албанаас халагдсан гэх бичилттэй 4869 дугаар хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 5 дахь тал)

Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн Хөвсгөл аймгаас 1980 онд цэргийн албанд тэнцэгчдийн бүртгэлийн Овог нэр: С- Б, төрсөн он, сар, өдөр, нас: 1962/18, цэргийн батлахын дугаар: *******************, нийгмийн байдал: малчин, үндсэн захиргаа: Түнэл, яс үндэс: Халх, юуны гишүүн: үгүй, гавьяа шагнал: үгүй, хэдэн оноос, хаана хаана ямар ажил хийж байсан: 1979 оны 10 сараас Ялалт нэгдэлд мод бэлтгэгч, ямар боловсролтой (бага дунд дээд сургууль төгссөн, сургууль төгсөөгүй, хэл бичиг ямар мэдэх): 1971-1979 онуудад Түнэлийн 8 жилийн дунд сургуульд суралцаж 8-р анги төгссөн, ямар мэргэжил үнэмлэхийн дугаар: үгүй, гэрийн дотор ам бүл хэд, таны юу болох, хэн хэдэн настай, хаана ямар ажилтай: Ам бүл 9, аав С-, 51 настай, нэгдэлд мод бэлтгэгч, дүү Б 16 настай, Б 14 настай, Б 11 настай сургуульд суралцдаг, Б- 8 настай, Б- 7 настай, Б5 настай гэртээ байдаг гэх бичилттэй бүртгэлийн архивын хуулбар,

Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн Хөвсгөл аймгаас 1984 онд цэргийн албанд тэнцэгчдийн бүртгэлийн Овог нэр: С- Б, төрсөн он, сар, өдөр, нас: 1962-7-5, яс үндэс: халх, үндсэн захиргаа: Т  сум 2-р бригад, юуны гишүүн: үгүй, цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан тушаалын ажил хийж байсан: 1983 оны 10-р сар Ялалт нэгдэлд ачигч, хэдээд хаана ямар сургууль төгссөн: 1979 онд 8-р анги төгссөн, энгийн ямар мэргэжилтэй үнэмлэхийн дугаар: үгүй, УБХТН-ийн ямар курс төгссөн: үгүй, гэрийн дотор ам бүл хэд, таны юу болох, хэн хэдэн настай, хаана ямар ажилтай: ам бүл 3, эхнэр Э 20 настай, хүү Э- 10 сартай, тусгай өрх ах дүү төрөл садан хэн хэн хэдэн настай хаана ямар ажилтай: үгүй, ял шийтгэгдэж явсан эсэх: БНМАУ-ын Эрүүгийн хуулийн ******************-р зүйл ангиар ял шийтгэгдэж байсан. Бүртгэлд авсан: 1984 он 1 сар 18 өдөр гэх бичилттэй бүртгэлийн архивын хуулбар (хавтаст хэргийн 23-24 дэхь тал)

Гэрч С.Б-ийн ...1980 онд цэргийн албанд явж байсан. Дундуур нь гачигдалаар ирээд дараа нь дахиад яваад жилээ гүйцээж байсан... гэх мэдүүлэг, гэрч Б.Угийн ...Би 1980 онд Хөвсгөл аймгийн Түнэл сумаас 1980 онд цэргийн албанд татагдаж, Ардын армийн **************** дүгээр ангид хуваарилагдан 1980 оны 6 сараас 1983 оны 6 сард хугацаат цэргийн алба хаасан. С-гийн Б нь мөн надтай хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумаас 1980 онд хугацаат цэргийн албанд татагдаж, ардын армийн **************** дүгээр ангид хуваарилагдаж цэргийн алба хаасан хүн юм. Бид нэг ангид, нэг онд хугацаат цэргийн алба хааж байсан. Ингээд цэргийн алба хааж байгаад С.Б нь армийн шүүхээр шийтгэгдэж 1981 оны 12 сарын сүүлээр цэргийн албанаас халагдсан. Халагдаад хаашаа явсан талаар мэдэхгүй. Тухайн үед болсон үйл явдлын талаар нарийн бидэнд мэдэгдэхгүй, нууцын журмаар явдаг байсан. Би болохоор ангидаа албаа хаагаад үлдсэн. Би алба хааж байгаад 1983 оны 6 сард халагдсан. Харин П.Б нь сүүлд цэргийн албаа гүйцээж хаасан гэж ярьсан. Яг хэдэн онд яваад гүйцээж хаасан талаар мэдэхгүй байна... Хөвсгөл аймгийн Түнэл сумаас 7 хүн татагдаж, бүгдээрээ ****************-р ангид хуваарилагдаж байсан. ****************-р анги нь харуулын салаа, 1, 2-р салаа, гээд 3 хэсэг байсан. С.Б бид хоёр 1-р салаанд байсан. Төв аймгийн Лүн суманд байрладаг байлаа. Биднийг алба хааж байх хугацаанд өөр С-гийн Б нэртэй алба хаагч байгаагүй. 1-р салаа нь нийтдээ 20 орчим цэрэгтэй байсан. харуулын цэрэг арай олон ээлжээр гардаг цэргүүдтэй байсан... Ангийн захирагч хошууч Л, хангалтын орлогч нь дэд хурандаа байсан. нэрийг нь санахгүй болчихлоо. Манай салаан дарга ахмад Б гэж хүн байсан... гэх мэдүүлэг болон Б.Угийн 1980-1983 онд Ардын армийн **************** дүгээр ангид хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдов. (хавтаст хэргийн 49-50, 51 дэхь тал)

Мөн Хөвсгөл аймгаас 1982, 1984 онд цэргийн албанд тэнцэгчдийн анкетад регистрийн дугаар, овог нэр, төрсөн он, сар, өдөр, боловсрол мэргэжил, эрхэлсэн ажил, ам бүлийн байдал, эцэг, эхийн нэр... бичигдсэн байдал нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн П.Бын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт №156, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөлийн архивын хуулбаруудад зөрүүгүй байх тул түүний С- (Сл)-гийн Б нэрээр цэргийн алба хаасан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 23-24, 18-21 дэхь тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-д эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж зааснаар нэхэмжлэгч П.Б өөрийн хугацаат цэргийн алба хаасан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд П-гийн Бын Барилгын цэргийн **************** дүгээр ангид 1980 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг дуустал, 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд С- (Сл)-гийн Б нэрээр хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоов.

6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Боржигон овогт П-гийн Бын, Барилгын цэргийн **************** дүгээр ангид 1980 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 1981 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг дуустал, 1984 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд С- (Сл)-гийн Б нэрээр хугацаат цэргийн алба хаасан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Б.ОТГОНБЯМБА