Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2025/00129

 

 

 

 

 

2025 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2025/00129

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: ХХҮГ*****,

Хариуцагч: Ө.Д- холбогдох,

Зээлийн төлбөр 2,830,000 (хоёр сая найман зуун гучин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/00071/и дугаар индекстэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ХХҮГ****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 2,830,000 төгрөг. Энэхүү дүнд: үндсэн төлбөр 2,830,000 төгрөг. Гэрээг байгуулсан огноо: 2017.09.21. Гэрээ дуусгавар болох огноо: 2019.09.21. Зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт дүн: 170,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2019.09.22.

Иргэн Ө.Д- нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн АБДХ--т хамрагдаж 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-г байгуулан, түүнд 3,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгээр зээлүүлсэн. Гэвч Ө.Д- нь зээлийн төлбөрөөс 170,000 төгрөгийг төлж, үлдэх 2,830,000 төгрөгийг төлөөгүй.

Иймд 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр байгуулагдсан Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний үүрэгт 2,830,000 төгрөгийг Ө.Д-оос гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)

2.  Хариуцагч Ө.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн ХХҮГ-аас 2017 онд АБДХ-т хамрагдаж 3,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлбөр 2,830,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 27 дахь тал)

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х- шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ө.Д-ын тайлбартай танилцаад, хариуцагч Ө.Д- нь зээлийн төлбөр 2,830,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч зөвшөөрч байгаа болно гэжээ. (хавтаст хэргийн 33 дахь тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХҮГ****** нь хариуцагч Ө.Д-т холбогдуулан зээлийн төлбөр 2,830,000 (хоёр сая найман зуун гучин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.Д- 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ...3,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлийн төлбөр 2,830,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х- ...хариуцагч Ө.Д- нь зээлийн төлбөр 2,830,000 төгрөгийг 2025 оны 06 сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулна гэснийг нэхэмжлэгч зөвшөөрч байгаа болно гэх тайлбарыг тус тус шүүхэд ирүүлсэн. Дээрх тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч Ө.Д- нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 2,830,000 (хоёр сая найман зуун гучин мянга) төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 60,230 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ө.Д-оос улсын тэмдэгтийн хураамж 60,230 төгрөгийн 50 хувь болох 30,115 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ХХҮГ************-с нэхэмжилсэн зээлийн төлбөр 2,830,000 (хоёр сая найман зуун гучин мянга) төгрөгийг 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар, хариуцагч Ө.Д- хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ө.Д-оос улсын тэмдэгтийн хураамж 30,115 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА