| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/00783/И |
| Дугаар | 320/ШШ2025/00131 |
| Огноо | 2025-01-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 320/ШШ2025/00131
| 2025 оны 01 сарын 28 өдөр | Дугаар 320/ШШ2025/00131 |
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д зааснаар Явуу овогт Д.С, Хариад овогт Г.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2018 оны ****** дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү Ц.Б, 2023 оны ****** дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Ц.Х нарыг төрсөн эх Д.С-йн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-д зааснаар хариуцагч Г.Ц-ас хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 6,703,250 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.С, хүү Ц.Б, охин Ц.Х нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 16,368,750 төгрөгийг, Г.Ц, А.Ч нарын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хийгдсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын **************дүгээр багийн 17 дугаар гудамжны *******************б тоотод байрлах, ************м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2024/**************** дугаар шийдвэрээр хүү Ц.Б, Ц.Х нарт хүүхдийн тэтгэлгийг эцэг Г.Ц-с гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч Д.С-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,150 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 288,950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Г.Ц-ас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан, тус тус нэхэмжлэгч Д.С-ад олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Г.Ц-, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Д.С- нарт тус тус даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА