Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/00156

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 320/ШШ2025/00156

Хөвсгөл аймаг

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба би

Нэхэмжлэгч: ХХҮГ*******************

Хариуцагч: С.Н

Зээлийн төлбөр 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 320/2025/00069/и дугаар индекстэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч ХХҮГ***************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын дүн: 2,000,000 төгрөг. Энэхүү дүнд: үндсэн төлбөр 2,000,000 төгрөг. Гэрээг байгуулсан огноо: 2018.06.15. Гэрээ дуусгавар болох огноо: 2020.06.15. Зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн огноо: 2020.06.15.

Иргэн С.Н нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн АБДХ-т хамрагдаж 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-г байгуулан түүнд 2,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай гэрээний хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулах нөхцөлтэйгээр зээлүүлсэн. Гэвч С.Н нь 2,000,000 төгрөгийг төлөөгүй байна.

Иймд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-ний үүрэгт 2,000,000 төгрөгийг С.Нгээс гаргуулж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 1-3 дахь тал)

2.  Хариуцагч С.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би ХХҮГ-аас зээл авч тухайн үед Мөрөн суманд хог хариуцсан хүнээр ажиллаж байсан *******************-д авч өгсөн. Манай Мөрөн сумын захиргаа дээр ийм зээл олгож байна, намайг зээл аваад өгөөч гэж гуйсан. Тэгтэл Б.Ц******** тус зээлийг төлөөгүй орхисон байна. Тус зээлийг хариуцаж төлнө гэж байсан боловч төлөөгүй байсныг нь шүүхэд дуудагдаж ирээд мэдлээ.

Иймд нэгэнт гэрээ байгуулж зээл 2,000,000 төгрөгийг хүлээн авсан тул би 2,000,000 төгрөгийг төлж барагдуулна гэжээ. (хавтаст хэргийн 33 дахь тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХҮГ******************** нь хариуцагч С.Нд холбогдуулан зээлийн төлбөр 2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Н 2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр ...С.Н би ХХҮГ-аас зээл авч тухайн үед Мөрөн суманд хог хариуцсан хүнээр ажиллаж байсан Б.Ц-д авч өгсөн... Тус зээлийг хариуцаж төлнө гэж байсан боловч төлөөгүй байсныг нь шүүхэд дуудагдаж ирээд мэдлээ. Иймд нэгэнт гэрээ байгуулж зээл 2,000,000 төгрөгийг хүлээн авсан тул би 2,000,000 төгрөгийг төлж барагдуулна тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Дээрх тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч С.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнэ 2,000,000 (хоёр сая) төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч С.Нгээс улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн 50 хувь болох 23,475 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ХХҮГ-------------------с  нэхэмжилсэн зээлийн төлбөр 2,000,000 (хоёр сая) төгрөгийг төлж барагдуулахаар, хариуцагч С.Н хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С.Нгээс улсын тэмдэгтийн хураамж 23,475 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

           

 

 

ШҮҮГЧ                              Б.ОТГОНБЯМБА