| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 101/2024/09965/И |
| Дугаар | 197/ШШ2025/00947 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/00947
2025 02 10 197/ШШ2025/00
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, тоотод байрлах Таван богд финанс ББСБ ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух Б.Д /РД: /-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,970,034.71 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь Б.Д д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,970,034.71 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Зээлдэгч Б.Д нь Таван Богд Финанс ББСБ ХХК-иас хэрэглээний зээлийн зориулалтаар байгуулсан 2022 оны 1 сарын 31 -ний өдрийн 110 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээний дагуу 17046 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг байгуулан 3,800,000.00 төгрөгийн зээлийг сарын 2.6 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай 2025 оны 1 сарын 31 -ний өдөр дуусгавар болгохоор, 17306 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг байгуулан 1,800,000.00 (төгрөгийн зээлийг сарын 2.7 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай 2025 оны 1 сарын 20-ны өдөр дуусгавар болгохоор зээлж авсан. 2024 оны 08 сарын 30-ны өдрийн байдлаар 17046 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний үндсэн төлбөрт 1,153,888.57 төгрөгийг, хүүний төлбөрт 1,292,775.90 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 43,402.53 төгрөгийг, нийт 2,490,067.00 төгрөгийн төлөлт хийсэн. Зээлдэгч Б.Д нь 2024 оны 11 сарын 13-ны өдрийн байдлаар 343 хоног хугацаа хэтэрсэн. Тодруулбал:
Үндсэн зээл: 1,991,935.90 төгрөг,
Зээлийн хүү: 164,441.40 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү: 14,950.77 төгрөг, нийт 2,171,328.07 төгрөг төлөхөөр байна.
2024 оны 08 сарын 30-ны өдрийн байдлаар 17306 дугаартай Цахим зээлийн дэд гэрээний үндсэн төлбөрт 745,511.18 төгрөгийг, хүүний төлбөрт 651,436.17 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 18,447.65 төгрөгийг, нийт 1,415,395.00 төгрөгийн төлсөн. Зээлдэгч Б.Д нь 2024 оны 11 сарын 13-ны өдрийн байдлаар 261 хоног хугацаа хэтэрсэн. Тодруулбал:
Үндсэн зээл: 728,060.72 төгрөг,
Зээлийн хүү: 49,144.28 төгрөг,
Нэмэгдүүлсэн хүү: 5,501.64 төгрөг, нийт 782,706.64 төгрөг төлөхөөр байна.
Зээлдэгч Б.Д нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 17046 дугаартай, 17306 дугаартай Цахим зээлийн дэд гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн үндсэн төлбөрт 2,719,996.62 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 213,585.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 20,452.41 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлсөнд 16,000.00 төгрөг, нийт 2,970,034.71 (хоёр сая есөн зуун далан мянга гучин дөрөв зууны далан нэг) төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдэгч Б.Д өөс гаргуулж ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү. гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан: Б.Д миний бие Таван богд финанс ББСБ ХХК-аас авсан 2,970,034.71 төгрөгийн зээлээ төлөхийг хүлээн зөвшөөрөв. Төлбөрөө төлөх болохоор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Таван богд финанс ББСБ ХХК нь хариуцагч Б.Д д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,970,034.71 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2,970,034.71 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,471 төгрөгийн тал хувь болох 31,235.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31,235.5 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Таван богд финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Д д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 2,970,034.71 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,471 төгрөгийн тал хувь болох 31,235.5 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 31,235.5 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ