| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Батмөнх |
| Хэргийн индекс | 101/2024/09830/И |
| Дугаар | 197/ШШ2025/00948 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 197/ШШ2025/00948
2025 02 10 197/ШШ2025/00
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Батмөнх би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, тоотод байрлах Ард кредит ББСБ ХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, оотод оршин суух Л.Б /РД: /-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,994,053.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХК нь хариуцагч Л.Б д холбогдуулан 1,994,053.86 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон:
Хариуцагч нь манай компаниас зээл авах хүсэлт гаргаж, 2020 оны 03 сарын 16-ны өдрийн 11021 тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-г байгуулж, зээлийн гэрээгээр 2021 оны 08 сарын 31-ний өдөр 1,140,000 төгрөгийг сарын 5% хүүтэй, 6 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр зээлсэн байдаг. Гэвч хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд Л.Б эс 2020 оны 03 сарын 16-ны өдрийн Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн зээлийн 1,140,000 төгрөг, үндсэн хүүд 854,053.86 төгрөг нийт 1,994,053.86 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.. гэжээ.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Ард кредит ББСБ ХК-ийн нэхэмжлэлтэй Л.Б (РД: )-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Н миний бие оролцож байгаа болно. Хариуцагч Л.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,994,053.86 төгрөгийг нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХК-ийн дансанд тушааж, төлбөрөө сайн дураар, бүрэн төлж барагдуулсан тул бидний зүгээс нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг үүгээр хүргүүлж байна.гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХК нь хариуцагч Л.Б д холбогдуулан 1,994,053.86 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэх шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 , 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75 дугаар зүйлийн 782.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ард кредит ББСБ ХК нь хариуцагч Л.Б д холбогдуулан 1,994,053.86 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,855 төгрөгийн тал хувь буюу 23,427.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 23,427.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.БАТМӨНХ