Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00070

 

 

 

 

202 0******* 20 *******03/ШШ202/00070

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго би,

 

Нэхэмжлэгч: ...... нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .....холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 793.0*******4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 202 оны 0******* ******* сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ......ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа. .... нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 4432342 тоот гэрээ байгуулан ......тай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Samsung A*******4, Black утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. ..... нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 08 сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд .... зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 640.729 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 46.600 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт *******0.68 төгрөг, нийт 793.0*******4 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ... шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: .... миний бие .....с гар утас худалдаж авсан нь үнэн. Нэхэмжилж байгаа 793.0*******4 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

... ХХК худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 793.0*******4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг .... холбогдуулан гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .... нь 793.0*******4 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь хуульд нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******23 зүйлийн *******23.*******, 78 зүйлийн 78.******* дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

*******........ нэхэмжлэлтэй, хариуцагч ... холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 793.0*******4 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ...... нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23.83 төгрөгөөс **************.79******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх **************.79******* төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч .... **************.79******* төгрөгийг тус тус гаргуулж, ......д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 7.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.СОЛОНГО