Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 320/ШШ2025/00222

 

 

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 320/ШШ2025/00222

Хөвсгөл аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн ****дүгээр хороо, бага тойруу **** тоотод байрлах, Х.К ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т,

хариуцагч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын **** дүгээр багт оршин суух, Б.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл 1,341,843.72 төгрөг, зээлийн хүү 974,129.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105,478.67 төгрөг, нийт 2,421,451.74 (хоёр сая дөрвөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун тавин нэгэн төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 320/2025/00197/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.К2022 оны *** дүгээр сарын ***-ний өдөр ******** тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,499,900 /нэг сая дөрвөн зуун ерэн есөн мянга есон зуун/ төгрөгийн зээлийг нэг сарын 2,79% хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай олгосон. Гэвч зээлдэгч Х.Кнь Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 756 хоногийн хугацаа хэгрүүлж, зээл, зээлийн хүүгийн голборт зөрчил үүсгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагүй байна.

Иймд хариуцагч **** байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4, мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 2,421,451.74 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Х.Кнь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х.Кминий бие Х.К-ийн нэхэмжилж буй 2,421,451.74 (хоёр сая дөрвөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун тавин нэгэн төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **** нь *** холбогдуулан үндсэн зээл 1,341,843.72 төгрөг, зээлийн хүү 974,129.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105,478.67 төгрөг, нийт 2,421,451.74 (хоёр сая дөрвөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун тавин нэгэн төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Кнь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,421,451.74 (хоёр сая дөрвөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун тавин нэгэн төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Х.К-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.К-ийн 2025 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр *** ** тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,694 (тавин гурван мянга зургаан зуун ерэн дөрөв) төгрөгийн тал хувь болох 26,847 (хорин зургаан мянга найман зуун дөчин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 26,847 (хорин зургаан мянга найман зуун дөчин долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч *** улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 26,847 (хорин зургаан мянга найман зуун дөчин долоо) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х.К-д олгохоор тогтов.

Хариуцагч Х.Кнь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х.К-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нэхэмжлэлтэй, хариуцагч *** холбогдох, үндсэн зээл 1,341,843.72 төгрөг, зээлийн хүү 974,129.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 105,478.67 төгрөг, нийт 2,421,451.74 (хоёр сая дөрвөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун тавин нэгэн төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.Кнь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 2,421,451.74 (хоёр сая дөрвөн зуун хорин нэгэн мянга дөрвөн зуун тавин нэгэн төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөгийг нэхэмжлэгч Х.К-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х.К-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,694 (тавин гурван мянга зургаан зуун ерэн дөрөв) төгрөгийн тал хувь болох 26,847 (хорин зургаан мянга найман зуун дөчин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 26,847 (хорин зургаан мянга найман зуун дөчин долоо) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч **** улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 26,847 (хорин зургаан мянга найман зуун дөчин долоо) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Х.К-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.Кнь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ   С.ОЮУНЖАРГАЛ