| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2024/01352/И |
| Дугаар | 320/ШШ2025/00186 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 320/ШШ2025/00186
| 2025 оны 02 сарын 06 өдөр | Дугаар 320/ШШ2025/00186 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Б
Хүсэлтийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай 155/2024/01352/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б нь мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би 2 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарч, 16 нас хүрээд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд 1986 оны 10 дугаар сараас малчнаар орж, нэгдэл тарах хүртэл ажилласан. Түүнээс хойш ээж Ч-ны ам бүлд мал маллан амьдарч байгаад 2004 онд эхнэр авч, тусдаа өрх үүсгэн одоог хүртэл Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт мал маллан амьдарч байна. Би 55 нас хүрч малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн боловч нийгмийн даатгалын шимтгэл төлж, мал маллаж байсан 15 жилийн хугацааны баримт бүрдэхгүйн улмаас өндөр насны тэтгэвэр тогтоолгож чадахгүй болоод байна. Би нэгдэлд ажиллаж байсан хугацаагаа Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 155/ШШ2020/***************** дугаар шийдвэрээр тогтоолгосон. Миний ээжийн иргэний бүртгэлийн нэр Ч-н боловч нутгийн хүмүүсийн дууддаг Ч-, ХЧ-, ХЧ-н зэрэг нэрээр 1989 он, 2000 оны хүн амын тооллогын бүртгэлд болон мал маллаж байсантай холбогдох баримтуудад тэмдэглэсэн байна. Би 1995-2000 онд мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд өргөдөл гаргахад баримтуудад ээжийн нэр ХЧ- гэж бичигдсэн учраас овог нэрийн зөрүүтэй бичигдсэн байдлыг зөвлөл тогтоохгүй гэж тайлбарласан. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын архивт болон аймгийн архивт 1995-2000 оны малын А данс хадгалагдаагүй тул бусад баримтаар мал маллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Сумын ЗДТГ-ын архиваас 1995 онд нохдод гэрчилгээ олгосон цуваа, малд вакцин хийсэн баримт, 1996 онд айл өрхийн үхрийн боомын вакцин хийсэн баримт, 1998 онд айл өрхөд ДХХ-ын вакцин тарьсан цуваа, 1999 онд айл өрхийн бог малд ДХХ-ийн вакцин хийсэн цуваа, 2000 онд айл өрхөд бог малын угаалга хийсэн актын цуваа зэрэгт ХЧ- гэж бичигдсэн баримтууд гарч ирсэн. Би 1990-2000 онд нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн даатгалд хамрагдсан, эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн алба хаагаагүй.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Өргөдөл шийдвэрлэх тухай №46 дугаар тогтоол, 1995 оны 2-р бригадын нохдод гэрчилгээ олгосон цуваа гэх бичилттэй баримтын архивын хуулбар, 1995 оны баримтын архивын хуулбар, 1996 оны Хайс 2-р бригадын айл өрхийн үхэр боомын вакцин хийсэн актын архивын хуулбар, 1998 оны Хайс 2-р бригадын айл өрхөд ДХХ-ын вакцин тарьсан цуваа баримтын архивын хуулбар, 1999 оны 2-р бригадын айл өрхийн бог малд ДХХ-ын вакцин хийсэн актын архивын хуулбар, 2000 оны Хайс 2-р бригадын айл өрхөд бог малын угаалга хийсэн актын архивын хуулбар, Д.Ч-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Үндэсний архивын сан хөмрөгийн Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын архивын лавлагаа, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 155/ШШ2020/***************** дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тодорхойлолт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 1989, 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, Ч.Б Х.Н нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Ажилд томилох тухай №46 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Нэгдлийн гишүүдийг батлах тухай №03 дугаар тогтоол, Хайсын 2-р бригадын нэгдлийн гишүүдийн нэрсийн жагсаалтын архивын хуулбар, №А ******************** дугаар Ч.Бийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/322 дугаар албан бичгийн хуулбар, нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Э-д олгосон итгэмжлэл, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 3/20 дугаар албан бичиг, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Нэгдлийн гишүүдийг батлах тухай №03 дугаар тогтоол, Баянзүрх сумын 1990 оны нэгдлийн гишүүдийн дэлгэрэнгүй бүртгэлийн архивын хуулбар, өмгөөлөгч авах тухай хүсэлт, Ч.Ц, Ч.Б, Ч.Б, Ч.Б, Ч.Б нарын төрөл садангийн лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3-24, 29, 56, 72-76, 82, 83-87 дахь тал)
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ч.Бийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд, төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Ч-гийн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, Д-ийн ХЧ- /рв**********************/, Д-ийн ХЧ-н /рв**********************/ гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэлтэй эсэх тухай лавлагаа зэрэг баримт гаргуулан, нэхэмжлэгчийн хүсэлтээр А.Э-, Г.Д- нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 35, 42-45, 66, 67-70, 61-65 дахь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ч.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болтол овог зөрүүтэй гэх зөрчил гарсан тул мал маллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдов.
3.1. Нэхэмжлэгч Ч.Б нь эх Д-ийн Ч-наар овоглож, улсын бүртгэлд бүртгэлтэй тухай Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд иргэн Ч.Б /рв******************/ гэх бүртгэл бүртгэлтэй байна... гэх бичилттэй 30/113 дугаар албан бичиг, ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...4. РД: рв******************, 5. Овог: Ч-н, 6. Нэр: Б...8. Төрсөн аймаг хот: Хөвсгөл, сум район: Баянзүрх, он сар өдөр: ************************, эрэгтэй...17. Эцэг эх, эхнэр /нөхөр/, 16 хүртэлх насны хүүхэд: эцэг-, эх: Д-ий Ч-н, регистрийн дугаар: рв**********************, тэмдэглэл: ХӨ****************...бүртгэгчийн нэр, он сар өдөр: 1992 оны 01 сарын 14... гэх бичилттэй архивын хуулбар, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдлийн ...5. РД: рв******************, 6. Овог: Дээд чоно, 7. Эцэг /эх/-ийн нэр: Ч-н, 8. Нэр: Б 9. Төрсөн он сар өдөр: ************************, аймаг: Хөвсгөл, сум дүүрэг: Баянзүрх, газар: төрөх тасаг... гэх бичилттэй архивын хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна. (хавтаст хэргийн 67, 43-44 дэхь тал)
3.2. Ч.Бийн эх Д.Ч-ны нэрийг зарим баримтад ХЧ-, ХЧ-н нэрээр бүртгэж байсан боловч тэрээр Д-ийн Ч- нэрээр иргэний улсын бүртгэлд бүртгэлтэй, Д-ийн ХЧ-н (рв**********************), Д-ийн ХЧ- (рв**********************) гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ... 4. РД: рв**********************, 5. Овог: Д-ий, 6. Нэр: Ч-... гэх бичилттэй архивын хуулбар, Иргэний хаягийн хуудас №7 баримтын 1. Овог нэр: Д-ий Ч-, 2. Төрсөн он сар өдөр: 1948-02-16, 3. Хаана төрсөн: аймаг хот: Хөвсгөл, район сум: Баянзүрх, хороо бригад тасаг: 4-р, газрын нэр: Агарын нарийнд... гэх бичилттэй архивын хуулбар, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдлийн ...5. РД: рв**********************, 6. Овог: Дээд чоно, 7. Эцэг /эх/-ийн нэр: Д-ий, 8. Нэр: Ч-, 9. Төрсөн он сар өдөр: 1934-02-16... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 68-70 дахь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ...Д-ий овогтой ХЧ- /рв**********************/, Д-ий овогтой ХЧ-н /рв**********************/ гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэх бичилттэй 30/113 дугаар албан бичиг, гэрч А.Э-ын ...ХЧ- гэдэг юм. Хүмүүс бол Ч- гэж дууддаг. Хоёр нэртэй юм уу, эсвэл ХЧ- нэрийг дуудахдаа Ч- гэж дууддаг байх. Намайг бага байхад л ХЧ- ч гэдэг, Ч- ч гэдэг байсан. Одоо ч ХЧ-, Ч- гэвэл нутгийн хүмүүс андахгүй мэднэ гэх мэдүүлэг, гэрч Г.Д-гийн ...Манай 2-р бригадад бол ХЧ- гэвэл энэ Ч- гэж хүнийг л хэлэх байх. Ч- нь хүнтэй суугаагүй, 7, 8 хүүхэд төрүүлсэн хүн. Бүгдээрээ л ээжээрээ овогтой байдаг. Одоо Хайс, Т гэх газарт амьдарч байгаа. Нэр нь ХЧ-, ХЧ-н, Ч-, Ч-н гээд хутгалдсан байх. Янз янзаар л хэлж яриад байдаг... гэх мэдүүлэг зэрэг баримтаар нотлогдов. (хавтаст хэргийн 67, 63-64 дэхь тал)
3.3. Нэхэмжлэгч Ч.Б эх Д.Ч-ны ам бүлд бүртгэлтэй ажиллаж амьдарч байсан, иргэн /даатгуулагч/-ийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1990 оноос 2000 онд 11 жилийг нөхөн тооцуулсан, 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Х.Нтай гэр бүл болсон, тэрээр эгч Ч.Ц, ах Ч.Б, ах Ч.Б, дүү Ч.Б, дүү Ч.Б нартай төрөл садан болох талаар Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн он: 1989. Аймаг/хот: Хөвсгөл, сум/дүүрэг: Баянзүрх, баг/хороо: Баянзүрх, тосгон:-, байршил: хөдөөд, хадгаламжийн нэгж: 1148, хуудасны дугаар: 156. Овог, нэр, өрхийн тэргүүний хамаарал, нас, хүйс: ХЧ- Б охин/хүү, 22, эрэгтэй. ХЧ- Б охин/хүү, 16, эрэгтэй. Д-ий ХЧ-, тэргүүлэгч өөрөө, 54, эмэгтэй. ХЧ- Б охин/хүү, 19, эрэгтэй. ХЧ- Б, охин/хүү, 16, эрэгтэй. ХЧ- Б, охин/хүү, 22, эрэгтэй гэх бичилттэй №03-01/4740 дугаар лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн он: 2000. Аймаг/хот: Хөвсгөл, сум/дүүрэг: Баянзүрх, баг/хороо: Хайс, тосгон:-, байршил: хөдөө, гудамжны нэр:-, байшингийн дугаар:-, сууц /хашаа/-ны дугаар:-, хадгаламжийн нэгж: 1711, хуудасны дугаар: 161. Овог, нэр, өрхийн тэргүүний хамаарал, төрсөн он, төрсөн сар, нас, хүйс: ХЧ-н Б, охин/хүү, 1964, 10, 35, эрэгтэй. ХЧ-н Б охин/хүү, 1969, 9, 30, эрэгтэй. Д-ий ХЧ-н, тэргүүлэгч өөрөө, 1934, 2, 65, эмэгтэй гэх бичилттэй №03-01/4741 дугаар лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 17-18 дахь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...4. РД: рв******************, 5. Овог: Ч-н, 6. Нэр: Б...6. Төрсөн аймаг /хот/: Хөвсгөл, сум /район/: Баянзүрх, он сар өдөр: ************************, эрэгтэй...14. Ажилладаг байгууллага: Соёл нэгдэл, ажилд орсон он: 1988, цех тасаг бригад: 2-р бригад, эрхэлдэг ажил: тууварчин, эрхэлж эхэлсэн он: 1988, оршдог сум район: Баянзүрх...17. Эцэг эх, эхнэр /нөхөр/, 16 хүртэлх насны хүүхэд: эцэг-, эх: Д-ий Ч-н, регистрийн дугаар: рв**********************, тэмдэглэл: ХӨ****************...бүртгэгчийн нэр, он сар өдөр: 1992 оны 01 сарын 14... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 43 дахь тал)
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ...Үндэслэх нь: Ч.Бийг ажиллаж байх хугацаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлээс ажилд томилох тушаал, нэгдлийн гишүүнийг батлах тогтоол, мөн 1985-1989 онд цалин хөлс олгохдоо ХЧ-ны Б нэрээр гаргаж олгож байсан болох нь...Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын... ...Тус сумын Хайс 2 дугаар багийн иргэн Ч.Бийн ээж Ч-н нь нутаг орондоо ХЧ-н, Ч-н гэсэн хоёр нэрээр нэршсэн ба албан ёсны нэр нь Ч-н болно... гэх тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын даргын... ...Тус сумын Соёл нэгдэлд малчнаар ажиллаж байсан Ч-ны Бийн ажилласан жил нь 1987 оны 7 дугаар хэсгийн 119-д, 1989 оны 2-р бригадын 223-д байгаа ба ХЧ-ны Б нэрээр бичигдсэн байна... гэх тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул...ХЧ-ны Б гэх цалин хөлсний лавлагаа, ажилд томилох тушаал, нэгдлийн гишүүнийг батлах тогтоол зэргийг нотлох баримтад үнэлсэн болно... Тогтоох нь: 1. ...Дээд чоно овогтой Ч-ны Б /рв-******************/-ийг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн ЭТЦехэд 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай... гэх бичилттэй 155/ШШ2020/***************** дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 14-15 дахь тал)
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн даргын 1985 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №46 дугаар Ажилд томилох тухай тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 20 дахь тал)
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Нэгдлийн гишүүдийг батлах тухай №03 дугаар тогтоол, (хавтаст хэргийн 21-22 дахь тал)
Хайс 2-р бригадын нэгдлийн гишүүдийн нэрсийн жагсаалтын архивын хуулбар, 1990 оны нэгдлийн гишүүдийн дэлгэрэнгүй бүртгэлийн архивын хуулбар, (хавтаст хэргийн 73-76 дахь тал)
№А ******************** дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзолыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав гэх бичилттэй №************************** дугаар баталгаажилтын хуудсын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 23 дахь тал)
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтны бүртгэсэн Эрэгтэй: РД: рв******************, Монгол улсын иргэн ***************-нд төрсөн, овог: -, эцэг /эх/-ийн нэр: Ч-н, нэр: Б. Эхнэрийн: РД: рв********************, Монгол улсын иргэн, 1974 оны 02 сарын 07-нд төрсөн, овог: Харнууд, эцэг /эх/-ийн нэр: Хрөн, нэр: Н нар 2004 оны 7 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болсныг 2005 оны 03 сарын 22-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 14-рт бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилттэй №******************* дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 19дэхь тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн ХААТР-21 (А) иргэний үнэмлэх авах өргөдлийн бүртгэсэн: 1. Аймаг нийслэл: Хөвсгөл. 2. Сум дүүрэг: Баянзүрх. 3. Он сар өдөр: 2005-11-27... 5. РД: рв******************. 6. Овог: Дээд чоно. 7. Эцэг /эх/-ийн нэр: Ч-н. 8. Нэр: Б...18. Эхнэр нөхөр, 16 хүртэлх насны хүүхэд: эхнэр Хрөн Н, регистрийн дугаар: рв********************, гэрчилгээний №14... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 44 дэхь тал)
Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Хүн ам орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 15 дугаар хуудсанд: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Хайс 2 дугаар багийн оршин суугч, өрхийн тэргүүн Дээд чоно ургийн овогт Ч-гийн Б эрэгтэй, 1969 оны 9 дүгээр сард төрсөн, 41 настай, малчин, эхнэр Харнууд ургийн овогт Х-ийн Н, 1974 онд төрсөн , 36 настай, охин, Бийн П-, 2008 онд төрсөн, 02 настай гэж тус тус бүртгэгдсэн байна гэх бичилттэй 03-07/6287 дугаартай архивын лавлагаа, (хавтаст хэргийн 12-13 дахь тал)
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2025 оны 2 дугаар сарын 06-ны өдөр гарсан Ч-ны Бийн дүү Ч-ны Ц, дүү Ч-ны Б, дүү Ч-ны Б, ах Ч-ны Б, ах Ч-гийн Б гэх бичилттэй төрөл садангийн лавлагаа зэрэг баримтаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 83-87 дахь тал)
4. Ч.Б эх Д-ийн Ч-н-аар овоглосон бүртгэлтэй, харин Д-ийн ХЧ-н, Д-ийн Хчлулуу гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэлгүй талаар дээрх баримтуудаар тогтоогдсон тул Д.ХЧ-, ХЧ-, ХЧ-н нэрээр бичигдсэн 1995 оны 2-р бригадын нохдод гэрчилгээ олгосон цуваа гэх бичилттэй баримт, 1995 оны баримт, 1996 оны Хайс 2-р бригадын айл өрхийн үхэр боомын вакцин хийсэн акт, 1998 оны Хайс 2-р бригадын айл өрхөд ДХХ-ын вакцин тарьсан цуваа баримт, 1999 оны 2-р бригадын айл өрхийн бог малд ДХХ-ын вакцин хийсэн акт, 2000 оны Хайс 2-р бригадын айл өрхөд бог малын угаалга хийсэн акт зэрэг баримтын архивын хуулбаруудыг нотлох баримтад үнэлсэн болно. (хавтаст хэргийн 5-10 дахь тал)
Нэхэмжлэгч Ч.Б Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан болох нь өрхийн тэргүүн Д.Ч-ны нэр ХЧ-, ХЧ-н нэрээр бичигдсэн 1995 оны 12 дугаар сарын асуулт/ суурийн нэр: ...19. ХЧ-, нохойны тоо: 1, нохойны хоч нэр: арслан, гэрчилгээний №: 02, нас хүйс: 3н эр, сар өдөр: II/29, жилийн татвар: 5, дэвтэрний үнэ: 150, суурийн ялгаа: хоньчин, гэрчилгээ авсан хүний гарын үсэг: Ч-н... гэх бичилттэй 2-р бригадын нохдод гэрчилгээ олгосон цуваа-ны архивын хуулбар, (хавтаст хэргийн 5 дахь тал)
1995 оны ...45. II ХЧ-, Д-, Б, Г- нар, хурга ишиг муудсан, IV/14, IV/14, булчин цайх гарсан 85 хурга ишгэнд тарилга хийв... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 6 дахь тал)
1996 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн суурийн нэр: ...12. ХЧ-н, он сар өдөр: V/2, малын төрөл: үхэр, малын тоо: 29, тайлбар: ХЧ-н... гэх бичилттэй Хайс 2-р бригадын айл өрхийн үхэрт боомын вакцин хийсэн акт-ын архивын хуулбар, (хавтаст хэргийн 7 дахь тал)
1998 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн суурийн нэрс: ...5. ХЧ-, он сар өдөр: IV/10, малын төрөл: хонь, малын тоо: 500... гэх бичилттэй Хайс 2-р бригадын айл өрхөд ДХХ-ын вакцин тарьсан цуваа-ны архивын хуулбар, (хавтаст хэргийн 8 дахь тал)
1999 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн малчдын нэрс: ...3. ХЧ-, сар өдөр: V/15, малын тоо: хонь, тоо: 600, ХЧ-... гэх бичилттэй 2-р бригадын айл өрхийн бог малд ДХХ-ын вакцин хийсэн акт-ын архивын хуулбар, (хавтаст хэргийн 9 дэхь тал)
2000 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн малчны нэр: ...25. ХЧ-н, сар өдөр: IV/4, малын төрөл: хонь/я, тоо: 495, ХЧ-... гэх бичилттэй Хайс 2-р бригадын айл өрхөд бог малын угаалга хийсэн акт-ын архивын хуулбар, (хавтаст хэргийн 10 дахь тал)
Гэрч А.Э-ын ...Ч.Б нь нэгдлээс хойш хувийн малаа маллаж одоог хүртэл амьдарч байна. Гэр бүлийн хүнийг нь Н гэдэг. Баянзүрх сумын 2-р багийн иргэн. Бага наснаас л 2-р бригаддаа байдаг байгаад сүүлдээ бригад нь баг болоод одоо ч 2-р багтаа мал маллаж амьдардаг. 2-р багийн Хайс гэх газарт өвөлжиж, Хөндий Жаргатад зусдаг, Алтаргын гол намаржаа нь байдаг...жилийн 4 улиралд нүүж, сууж, малаа маллаж насыг барж байна...Ч.Бийн эцэг гэж хүн байгаагүй. Ээж ХЧ- гэж хүн одоо 90 гаран настай хүн байгаа. Хүмүүс бол Ч- гэж дууддаг юм. Нутагтаа бол хүмүүс сайн мэднэ дээ. ХЧ- нь Соёл нэгдэл тартал саальчнаар ажиллаж байсан... гэх мэдүүлэг, гэрч Г.Д-гийн ... багаасаа мал маллаж, ээжтэйгээ амьдарч байгаад 2000 он гараад айл гэр болсон... Нэгдэл хувьчлагдаад хувийн малаа малласан...Айл гэр болсон цагаас эхнэр Нгийн хамт одоог хүртэл малаа маллаж Баянзүрх сумын 2-р багт амьдарч байна...1990-2004 онд ээж Ч-, ах дүү нарын хамт мал маллаж байгаад ах дүү нар нь тусдаа гарцгаагаад Б 2000 он гарсан хойно гэр бүл болж мал маллаж байгаа юм. Жилийн 4 улиралд мал маллаж амьдардаг... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 63-64 дэхь тал)
Нэхэмжлэгч Ч.Бийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт зэргийг дүгнээд түүний дээрх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.14-д тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж зааснаар нэхэмжлэгч Ч.Б өөрийн мал маллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Ч.Бийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
5. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын архивт Хайс 2 дугаар багийн 2000-2014 оны мал тооллогын А данс байхгүй, Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын архивын бичиг баримт галд шатсан, нэхэмжлэгч Ч.Б Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд малчин нөхцлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан болох нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Тус сумын Засаг даргын тамгын газрын архивт Хайс 2 дугаар багийн 2000-2014 оны мал тооллогын А данс байхгүй нь үнэн болно. Иймд тус багийн иргэн Ч-ны Бийн дээрх онуудын мал тооллогын А дансны лавлагаа гаргаж өгөх боломжгүй гэх бичилттэй 1/322 дугаар албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Тус сумын Засаг даргын тамгын газрын архивт Хайс 2 дугаар багийн 1995-2000 оны А дансыг тухайн үед ажиллаж байсан багийн Засаг дарга нь өгөөгүй тул Ч-ны Бийн дээрх онуудын А дансны лавлагаа гаргаж өгөх боломжгүй гэх бичилттэй 3/20 дугаар албан бичиг, Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 12-р сарын 01-ний өдрийн гал түймэрт 1992-1998 он, 1999-2003 оны архивын бичиг баримт шатаж, төрийн өмчид 223,336,636 төгрөгийн хохиролтой гал түймрийн хэргийг шалгаж эрүүгийн хэрэг үүсгэж прокурорт шилжүүлсэн үнэн гэх бичилттэй тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн ...Тогтоох нь: Нэг. ...ХЧ- гэж овоггүй бүртгэгдсэн байгаа нь Бийн ээж ХЧ-тай хамааралтай баримт гэж нотлогдохгүй байгаа тул...иргэн Ч.Б нь өөртэйгээ холбоотой малчин байдлыг нотлох баримт бүрдүүлж хүсэлт гаргах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ... гэх бичилттэй Өргөдөл шийдвэрлэх тухай №46 дугаар тогтоол, гэрч А.Э-ын ...А дансны баримтыг сумын архиваас авах байх. Би мал маллаж байхдаа сумын захиргаанаас очиж авдаг, малчны зээл авахад хэрэг болдог байсан... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 29, 72, 16, 4, 63 дахь тал)
6. Хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/322 тоот албан бичгийн хуулбар нотлоах баримтын шаардлага хангахгүй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаанд Ч-н Б ***** нэрээр бичигдсэн тул хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 24, 45 дахь тал)
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Дээд чоно овогт Ч-ны Бийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багт 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА