| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2025/00043/И |
| Дугаар | 320/ШШ2025/00189 |
| Огноо | 2025-02-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 320/ШШ2025/00189
| 2025 оны 02 сарын 07 өдөр | Дугаар 320/ШШ2025/00189 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д-ийн Л
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй, 155/2025/00043/и дугаар индекстэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Л-ох (цахим), шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Л-ох нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
1. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Сэлэнгэ аймгийн Техник мэргэжлийн сургуулийг 1982 онд тракторын жолооч мэргэжлээр суралцаж төгсөөд, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор толгойн сангийн аж ахуйд ажиллаж байгаад 1984 онд цэргийн албанд татагдсан. Цэргийн албыг 2 жил хаагаад 1986 онд халагдаж, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд тракторын жолоочоор томилогдон, 1991 оныг дуустал ажилласан. Хөдөлмөрийн дэвтэр нөхөн бичилттэй, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул нэгдэлд ажиллаж байсан хугацааг тооцохгүй тэтгэвэр тогтоосон. Би тэтгэврийн нэмэгдэл авахаар дээрх ажиллаж байсан хугацааг тогтоолгоно.
Иймд намайг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн хуулбар, Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлээс 1991 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нөхөн олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Ажилд томилох тухай №30 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай №54 дугаар тушаалын архивын хуулбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 155/ШШ2024/****************** дугаар шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолт зэрэг нотлох баримт гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 3-6, 43-45, 55 дахь тал)
3. Шүүх: Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Л-охын ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газраас Д.Л-охын цалингийн тодорхойлолт, 70 дугаар дансны архивын хуулбар, 1990 оны ээлжийн амралтын хуваарийн тушаалын хавсралтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Ээлжийн амралт олгох тухай №46 дугаар тушаалын архивын хуулбар зэрэг баримтыг гаргуулж, нэхэмжлэгчийн хүсэлтээр Ш.А, Г.Даа нарыг гэрчээр дуудан, мэдүүлэг авч, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 19-25, 26, 27-33, 35-36, 34, 37, 46-49 дэхь тал)
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлтийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Д.Л-ох нь өндөр насны тэтгэвэр тогтоосон хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж тайлбарлан шаардах эрхээ тодорхойлж, шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагаа тодруулж байна.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
4. Нэхэмжлэгч Д.Л-ох Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын Архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн Д.Л-охын 1986 оны 8, 10, 11 дүгээр сарууд, 1987 оны 1, 2 дугаар сарууд, 1990 оны 9, 10 дугаар сарууд, 1991 оны 7, 12 дугаар саруудад Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний 70 дугаар дансны архивын хуулбар, (хавтаст хэргийн 28-33, 35-36 дахь тал)
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Тушаах нь: ...2. ...ДТ-75 тракторын жолоочоор Д.Л-ох...6-р сарын 01-нээс...тус тус томилон ажиллуулсугай... гэх бичилттэй Ажилд томилох тухай №30 дугаар тушаалын архивын хуулбар, (хавтаст хэргийн 5 дахь тал)
Тушаалын хавсралтад Овог нэр: ...3. Д.Л-ох, албан тушаал: тракторчин, үндсэн: 15, нэмэгдэл: 11, удаан жил:-, бүгд хоног: 26, амрах хугацаа: 1990-09-20... гэх бичилттэй архивын хуулбар, хавтаст хэргийн 34 дэх тал)
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Тушаах нь: 1. ...тракторын жолооч Д.Л-оход 1991 оны 10 дугаар сарын 1-нээс ажлын 24 хоногоор бодож 1991 оны ажилласан хугацааны ээлжийн амралтыг тус тус тооцон олгосугай... гэх бичилттэй Ээлжийн амралт олгох тухай №46 дугаар тушаалын архивын хуулбар, хавтаст хэргийн 37 дахь тал)
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн ерөнхий хорооны даргын 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Өмч хувьчлалын 21-р заалтыг үндэслэн Тушаах нь: 1. Ардын зориг нэгдэл бүх гишүүдийн хурлаар компани, хоршоо болж салахаар шийдвэрлэсэн тул хөдөлмөрийн гэрээ үүсгэсэн бүх гишүүдийг 1991 оны 12-р сарын 31-нээр дуусгавар болгон чөлөөлсүгэй... гэх бичилттэй Ажлаас чөлөөлөх тухай №54 дугаар тушаалын архивын хуулбар (хавтаст хэргийн 6 дахь тал)
ХААТР-1 (А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн картын ...5. Овог нэр: Д-, 6. Нэр: Л-ох...14. Ажилладаг байгууллага: Ардын зориг нэгдэл, ажилд орсон он: 1986, цех, тасаг бригад: -, эрхэлдэг ажил: тракторын жолооч, эрхэлж эхэлсэн он: 1986, оршдог сум: Тосонцэнгэл...бүртгэсэн он, сар, өдөр: 1988.09.24... гэх бичилттэй архивын хуулбар, (хавтаст хэргийн 21 дэхь тал)
Гэрч Ш.Агийн ...Д.Л-ох нь цэргээс халагдсан гэж ирээд 1986 оны 06 сарын үеэс Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд тракторын жолоочоор 1991 оныг дуустал ажиллаж байсан. Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэл 1992 оны эхээр тарсан...Л-ох нь хөгшин аавтайгаа амьдарч байгаад ТМС-д яваад тэнд тракторын жолооч болсон байх ёстой...нэгдэлд тасраагүй ажилласан ...Би Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд нярав хийдэг байлаа. 1980 оноос 1992 он хүртэл ажилласан. Дунд нь 1984-1987 онд сургуулийн жолоочоор ажиллаж байсан. Гэхдээ сургууль, мал эмнэлэг, ХБАнги нь ганц ганц машинтай, машинууд нэгдэлд харъяатай, сургуулийн машин гэхэд л нэгдлийн ачаа тээвэрт явдаг байсан ... гэх мэдүүлэг, гэрч Г.Даагийн ...Би Ардын зориг нэгдэлд бичээчээр ажиллаж байхад Д.Л-ох 1986 оны 06 сард цэргээс халагдаж ирээд Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд тракторын жолоочоор орж ажилласан. Туслах үйлдвэрт ажилладаг байсан. Манай нэгдэл 20 орчим трактортой байсан. Д.Л-ох 1992 он хүртэл тасраагүй ажилласан. 1991 оныг дуусаад нэгдэл тарж, 6 компани хоршоо болж, хуваагдаж байсан...Би Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1980 оноос 1992 он хүртэл бичээчээр ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдлоо. (хавтаст хэргийн 48-49 дэхь тал)
Нэхэмжлэгч Д.Л-охын шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Л-ох өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд Д.Л-охын Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.
5. Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлээс 1991 оны 10 дугаар сарын 26-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн овгийг арилгасан тул эргэлзээтэй, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарууд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, хамааралгүй байна. (хавтаст хэргийн 3-4, 22-25 дахь тал)
6. Д.Л-охын хугацаат цэргийн алба хаасан байдлыг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 155/ШШ2024/****************** дугаар шийдвэрээр шийдвэрлэжээ. (хавтаст хэргийн 43-45 дахь тал)
7. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор галд шатсан болох нь Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2025 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын нэгдсэн контор нь 1997 оны 4 дүгээр сарын 22-нд эд зүйлийн хамт шатаж, 2736534 төгрөгийн хохирол учирч шатсан гэх бичилттэй тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас архивын холбогдох баримт шатаж устсан, мөн Ардын зориг нэгдлийн 70 дугаар дансанд завод, туслах үйлдвэр, ногоо тэжээлийн бригад болон зарим баг бригад, хэсгийн цалин хөлсний баримт дутуу, нэгдлийн гишүүдийн нэр орхигдсон, цалин хөлс гүйцэт бичигдээгүй зэрэг зөрчил байдаг тул 1986-1991 онуудад Ардын зориг нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан Д-ийн Л-оход холбогдох лавлагааг бүрэн гүйцэт гаргах боломжгүй болно гэх бичилттэй 3/30 дугаар албан бичиг, гэрч Ш.Агийн ...Сумын архив галд шатсан. Тэгээд хүмүүсийн бичиг баримт устаж алга болсон... гэх мэдүүлэг, гэрч Г.Даагийн ...Тосонцэнгэл сумын малчин, ажилчдын баримт олдохгүй, галд шатсан гээд дутуу байдаг юм билээ. Тэр үед бичиж тэмдэглэхдээ ч муу байсан шиг байгаа юм. Энэ чухал бичиг баримтыг хадгалж үлдээгүй, хайхрамжгүй хандсан байна. Мөн Тосонцэнгэл сумын тамгын газар галд шатаад бас их ажил болж байсан. Тэр галд ч архивын баримт устсан байх. Бүр юу ч үгүй болж шатаж байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтаар тогтоогдсон тул хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 55, 27, 48-49 дэхь тал)
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. (хавтаст хэргийн 12 дахь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тэмээнийхэн овогт Д-ийн Л-охын Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1986 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА