Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 316/ШШ2025/00118

 

 

                         Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

      баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... тоотод оршин суух, “Жимобайл” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ...... тоотод оршин суух, Н.овогтой Х.

Нэхэмжлэлийн шаардлага: “181,769.33 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянаад;                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Н. Х нь 2022 оны 05 дугаар сарын 21-ны өдөр манай компанитай 3601968 тоот "Дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ" байгуулан 9...7 дугаарыг ашиглаж эхэлсэн бөгөөд тус дугаарын 2022 оны 07, 08 дугаар сарын ярианы төлбөр болох 121,179.55 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй байгаа болно. Иймд үлдэх төлбөр 121,179.55 төгрөг, гэрээний 8.8-д заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 60,589.78 төгрөг нийт 181,769.33 төгрөгийг Н.Х-саргуулж өгнө үү...” гэжээ.

Тус шүүхээс “Жимобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Х. холбогдох “181,769.33 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 316/ШЗ2025/00333 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэгч “Жимобайл” ХХК нь 2025 оны 02 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Жимобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Х холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн нэхэмжилсэн төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...”  гэжээ.

              ҮНДЭСЛЭХ нь:

“Жимобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Х. холбогдох “181,769.33 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байна.

Иймд “Жимобайл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Т. гаргасан хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,104 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. “Жимобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Х.холбогдох “181,769.33 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,104 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                             ШҮҮГЧ                   Р.БАЯРХҮҮ