Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 197/ШШ2025/00130

 

 

 

 

2025 01 17

197/ШШ2025/00130

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Унгар улсад ажиллах хүмүүст ажлын гэрээ гаргаж, зуучилж өгөх үйлчилгээ үзүүлдэг гэх Багшийн дээдийн замын урд талд байрлах "M" ХХК-ийн захирал Т.Э-тэй өөрийн хүү А.М-г Унгар улс руу явуулах талаар ярилцаж, үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Гэрээг хүүгийнхээ өмнөөс би хийж, 02 дугаар сарын 27- ны өдөр урьдчилгаа төлбөрт 2.000.000 төгрөгийг төлсөн.

Гэтэл хариуцагч үүргээ биелүүлээгүй тул 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч А.М-н нэхэмжлэлийн шаардлага 2.000.000 төгрөгийг хариуцагч "M" ХХК бүрэн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 2.000.000 төгрөгийг хариуцагч "M" ХХК бүрэн төлсөн" гэх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь хуульд 4 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА