| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2025/00014/И |
| Дугаар | 303/ШШ2025/00119 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 303/ШШ2025/00119
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ******* овогт *******ийн *******,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь 1970 Баянхонгор аймгийн Богд сумынд төрсөн. 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатар зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 612 дугаар болон 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 572 дугаар лавлагаанууд, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 21, 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 52, 1989 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр тушаалууд, тэдгээрийн хавсралтууд, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаар болон 1990 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолууд, тэдгээрийн хавсралтууд, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа, Үндэсний төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 03-08/153, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03-02/721 дүгээр хүн амын тооллогын лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаар албан бичиг, журналын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13/38 тоот албан бичиг, хүсэлт гаргагч ******* ХААТР-1, 21 маягтын хуулбарууд, гэрч *******, ******* нарын мэдүүлэг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ******* 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч Д.******* нь 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүнийг ажиллаж байсан талаарх нотлох баримтууд болон цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 612 дугаар болон 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 572 дугаар лавлагаанууд, ажилд томилох тухай, амралтын хуваарь батлах тухай Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 21, 1989 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр тушаалууд, тэдгээрийн хавсралтууд, хүмүүс шагнах тухай, шагнал олгох тухай, төлбөр чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 52, 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 87 дугаар болон 1990 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолууд, тэдгээрийн хавсралтууд, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ******* талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 1035 дугаар бүртгэлд: овог, нэр-******* овогтой *******, ажилладаг байгууллага-Сүхбаатарын зам нэгдэл, эрхэлдэг ажил-адуучин, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум-Богд сум гэж тэмдэглэжээ.
5. хүсэлт гаргагч ******* ажиллаж байсан талаарх архивын баримтууд, тушаалууд дээр *******гэж нэрний зөрүүтэй байдал үүссэн байх боловч тэрээр иргэний үнэмлэх автлаа *******нэрээр амьдарч, суралцаж, ажиллаж байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог тул дээрх баримтуудыг үнэлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
6. Иймд хүсэлт гаргагч ******* 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт *******ийн Мөнхсуурийн 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА