Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 303/ШШ2025/00120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ******* овогт ******* *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Д.******* нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Д.******* нь 1970 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. Одоо 55 нас хүрч өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл зарим ажилласан жил болон цалин дутуу байна тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох талаар Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар зөвлөсөн.

Иймд 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Шаргалжуутын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал Баянхонгор хотын 6 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 114 дүгээр тушаал, хавсралт, Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 133 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Ардын Боловсролын хэлтсийн харьяа 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 21 дүгээр тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Боловсролын хэлтсийн харьяа 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар тушаал, Баянхонгор хотын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчдийн 1992 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар тушаал, хөдөлмөрийн 175891 дугаартай дэвтрийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 13/102 тоот албан бичиг, хүсэлт гаргагч Д.*******гийн ХААТР-1, 21 маягтын хуулбарууд, гэрч *******,******* нарын мэдүүлгийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Д.*******гийн 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Шаргалжуутын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал Баянхонгор хотын 6 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч Д.******* нь 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Шаргалжуутын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал Баянхонгор хотын 6 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1988-1992 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар лавлагаа, ажилд хуваарилах тухай Баянхонгор аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 114 дүгээр тушаал, хавсралт, багш түр томилох тухай Ардын боловсролын хэлтсийн даргын 1988 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 133 дугаар тушаал, ойн баяраар жижүүр, эргүүл томилох тухай Баянхонгор аймгийн Ардын Боловсролын хэлтсийн харьяа 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 21 дүгээр тушаал, хавсралт, ажил дүгнэсэн тухай Баянхонгор аймгийн 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 19 дүгээр тушаал, ээлжийн амралт болон амралтын мөнгийг олгох тухай Баянхонгор аймгийн Боловсролын хэлтсийн харьяа 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар тушаал, ээлжийн амралт, амралтын мөнгийг олгох тухай Баянхонгор хотын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчдийн 1992 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 12 дугаар тушаал, Д.*******г ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 175891 дугаартай дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн *******,******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч Д.*******гийн хөдөлмөрийн 175891 дугаартай дэвтрийг 1986 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэцэрлэгийн багшийн сургуулийн захирал нээж, байгууллагын тамгыг дарж баталгаажуулсан, овог, нэр, төрсөн он, зураг, зөрүүгүй байх тул тус хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэв.

5. Хүсэлт гаргагч Д.*******гийн талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 226 дугаар бүртгэлд: овог, нэр-Далай овогтой *******, ажилладаг байгууллага- цэцэрлэг, эрхэлдэг ажил-хүмүүжүүлэгч багш, эрхэлж эхэлсэн он-1988 он, оршдог сум-Баян-Овоо гэж тэмдэглэжээ.

6. Иймд хүсэлт гаргагч Д.*******гийн 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Шаргалжуутын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал Баянхонгор хотын 6 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******* овогт ******* *******гийн 1988 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Шаргалжуутын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийг дуустал Баянхонгор хотын 6 дугаар цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА