Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 303/ШШ2025/00129

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би,

Нэхэмжлэгч: ******* овогт ******* *******

Хариуцагч: ******* овогт *******ын *******д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлд 2,447,478 төгрөг болон 7 сарын тэтгэвэр 4,510,000 төгрөг, нийт 69657478 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: овогтой ******* миний бие 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ******* ХХК-д хамгаалагчаар орж ажилласан. Би төрсөн эгчтэйгээ хамт амьдардаг байгаад эгч хэвтэрт орсны улмаас 2023 оны 10 дугаар сараас эхлэн чөлөө авсан. Би Монгол Улсын хуулийн дагуу 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн өндөр настны тэтгэвэрт орох эрх үүссэн юм. Гэтэл ******* ХХК нь 2021 оны 04 сараас 2023 оны 10 сар дуустал миний цалингаас суутгаж авсан 2 447 478 төгрөгийг аймгийн нийгмийн даатгалын санд төлөөгүй байснаас болж өдий болтол тэтгэврээ тогтоолгож чадаагүй явна. 2025 оны 01 дүгээр сард багтаан 2,447,478 төгрөгийг төлүүлэх, миний 7 сарын тэтгэвэр болох 4,510,000 төгрөгийг ******* ХХК-с шүүхийн журмаар төлүүлж хохирлоо барагдуулж өгнө үү. гэжээ.

2. Зохигч шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Б.******* нийт 6,957,478 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 1,957,478 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.******* нь үлдэх 5,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд, 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өөрт нь төлөхөөр тус тус харилцан тохиролцож эвлэрлээ. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь Г.*******д холбогдуулан Нийгмийн даатгалын шимтгэлд 2,447,478 төгрөг болон 7 сарын тэтгэвэр 4,510,000 төгрөг, нийт 69657478 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь 6,957,478 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,957,478 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.******* нь 5,000,000 төгрөгийг /3,000,000 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөхөөр, 2,000,000 төгрөгийг бэлнээр өгөхөөр/ нэхэмжлэгч Б.*******д төлөхөөр эвлэрсэн болох нь зохигчийн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Иймд зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* нь 6,957,478 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,957,478 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Г.******* нь 5,000,000 төгрөгийг /3,000,000 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлөхөөр, 2,000,000 төгрөгийг бэлнээр өгөхөөр/ нэхэмжлэгч Б.*******д төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 63,135 төгрөг,  хариуцагч Г.*******гээс 47,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ          Г.БАТЗАЯА