Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар  137/ШШ2025/00006

 

                         

Зохигчдын эвлэрлийг баталж,

                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би, нэхэмжлэгч Г ХК-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Н, Д.У нарт холбогдох зээлийн 38,397,232 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 сарын 12-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ...-р баг, ...... байрлах Г ХК-ийн Замын-Үүд салбар /ХХД:........, РД:......, утас:......./ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.Н нь 2018 оны 08 сарын 10-ны өдөр дугаар ЗГ191512119 тоот зээлийн гэрээ байгуулан 14,700,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр, 2018 оны 11 сарын 23-ны өдөр хамтран зээлдэгч П.У  нь ЗГ191512119-01 тоот гэрээгээр 5,000,000 төгрөгийг 15,6 хувийн хүүтэйгээр 60 сарын хугацаатай, 2022 оны 08 сарын 18-ны өдөр ЗГ191512119-02 тоот гэрээгээр 9,160,000 төгрөгийг жилийн 14,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, 2023 оны 09 сарын 29-ны өдөр ЗГ191512119-04 тоот гэрээгээр 32,480,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатай цалингийн зээл бүтээгдэхүүнээр авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4, 2.5, 2.6, 2.7-д заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 229 хоногийн хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачилгаар гэрээг цуцалж зээлийн үлдэгдэл төлбөрийг Х.Н , П.У  нараар төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Зээлийн төлбөр үндсэн зээлийн төлбөр 34,838,231.08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,432,135.32 төгрөг, торгуулийн хүүгийн төлбөр 102,365.6 төгрөг, нотариатын зардал 24,500 төгрөг, нийт 38,397,232 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Х.Н: Хариуцагч Х  овогтой Н миний бие нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Голомт банкнаас зээл авсан нь үнэн. Нэхэмжлэгч Г  банкнаас нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл болох 38,397,232 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Зээлийг эргэн төлөхдөө 2025 оны 01 сарын 25-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 3,399,538.67 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.У : Хариуцагч П  овогтой У  миний бие нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Г  банкнаас зээл авсан нь үнэн. Г банкнаас нэхэмжилж байгаа зээлийн үлдэгдэл болох 38,397,232 төгрөгийг төлөхөө бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Зээлийг эргэн төлөхдөө 2025 оны 01 сарын 25-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 3,399,538.67 төгрөгөөр тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х  /утас:....../ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нарын хариу тайлбартай танилцлаа. хариуцагч нарын гаргасан эргэн төлөлтийн хуваарь буюу зээлийн үлдэгдэл болох 38,397,232 төгрөгийг 2025 оны 01 сарын 25-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 3,399,538.67 төгрөгөөр тус тус төлөх тайлбарыг нэхэмжлэгч байгууллагаас хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд салбар нь Х.Н, П.У  нарт холбогдуулан 38,397,232 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х.Н, П.У нар нь нэхэмжлэлийн шаардлага 38,397,232 төгрөгийг 2025 оны 01 сарын 25-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 3,399,538.67 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар тайлбараа ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Х  нь зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г банкны Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Н, П.У нарт холбогдох 38,397,232 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Х.Н, П.У нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 38,397,232 төгрөгийг 2025 оны 01 сарын 25-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдөр 3,000,000 төгрөгөөр, 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 12 сарын 25-ны өдрийг хүртэл сар бүрийн 25-ны өдрийн дотор 3,399,538.67 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,936.16 төгрөгийн 50 хувийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 174,968.08 төгрөгийг улсын орлогоос, 174,968.08 төгрөгийг  хариуцагч Х.Н, П.У  нараас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч Х.Н , П.У нар нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                                                              ШҮҮГЧ                                      Э.Б