| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00031И |
| Дугаар | 315/ШШ2025/00054 |
| Огноо | 2025-02-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 315/ШШ2025/00054
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн ******* сумын 2-р багт оршин суух, ******* овогт ******* *******,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1987 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн Дэлгэр багт малчнаар ажиллаж байсан. 1988-1990 онуудад цэргийн алба хаасан. 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ******* сумын Эх орны төлөө ХК-д малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 175 дугаартай тодорхойлолт, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12/2780 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11/198 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1987 оны 06-р сарын 16-ны өдрийн 19 дугаартай “илгээлтийн эздийг ажилд томилох” тухай тогтоол, тогтоолын хавсралт, 1994 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нээлгэсэн Г.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1991 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр нээлгэсэн Г.******* хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар, 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ******* сумын Эх орны төлөө ХК-д малчнаар, 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оныг хүртэл ******* сумын Эх орны төлөө ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* овогт ******* ******* нь 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар, 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ******* сумын Эх орны төлөө ХК-д малчнаар, 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оныг хүртэл ******* сумын Эх орны төлөө ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Г.******* 1988 онд Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн бичиглэл бүхий 11/198 дугаартай архивын лавлагаа (хх-7х), *******г ажилд томилсон Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 19 дугаартай тогтоол (хх-8-9х), *******г 1987-1995 онуудад ажилд томилж, чөлөөлж байсан бичилт болон 1991-1994 онуудад авч байсан цалингийн бичиглэл бүхий хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-10-12х),
5. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “...******* нь 1987-1988 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн Дэлгэр багт малчнаар ажиллаж байгаад 1988 онд цэрэгт татагдсан. Цэргээс халагдаж ирээд 1991-1995 оныг хүртэл ******* сумын Эх орны төлөө ХК-д малчнаар ажиллаж байсан. ******* бид хоёр 1-р ангиасаа хамт нэг ангид сурч байсан. ******* 8-р ангиа төгсөөд малчин болсон. Би ******* сумын Нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний төвд зурагчин хийж байсан. Манай аав Мягмаржав тус бригадын дарга, малын эмч зэрэг ажлуудыг хийж байсан болохоор Г.******* ажиллаж байсан талаар мэднэ” гэх мэдүүлэг,
6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “....******* нь 1987-1988 оныг хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн Дэлгэр багт малчнаар, 1991-1995 оныг хүртэл ******* сумын Эх орны төлөө ХК-д малчнаар ажиллаж байсан. 1988-1990 онд цэргийн алба хаасан. Бусад үед нь тасралтгүй малчнаар ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдлийн Баян бригадад малчнаар ажиллаж байсан. Бид сургуульд байхаасаа танил найз нөхөд байсан. Сургуулийн дотуур байранд хамт байдаг байсан. Г.******* ажиллаж байсан талаар нь сайн мэднэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд ******* овогт ******* ******* 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар, 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ******* сумын Эх орны төлөө ХК-д малчнаар, 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оныг хүртэл ******* сумын Эх орны төлөө ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн ******* сумын Эх орны төлөө нэгдэлд малчнаар, 1991 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ******* сумын Эх орны төлөө ХК-д малчнаар, 1993 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 1995 оныг хүртэл ******* сумын Эх орны төлөө ББХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА