Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 141/ШШ2025/00025

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Нарийн бичгийн даргаар Б.Батхүүг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ................ багт оршин суугч О. овогт Ч.Ч цэргийн алба хаасан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ч нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие Ч Чнь 1988 оны 09-р сарын 29-ны өдрийн н/524 тушаалаар Завхан аймгийн Нөмрөг сумаас 1988 оны 10-р сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан барилгын цэргийн 110 дугаар ангид алба хаасан болохоо Батлан хамгаалах яамны төв архивын лавлагаагаа авсан чинь овгийн зөрчилтэй гарсан. Иймд Ч/ Ч/-ын Ч гэснийг Ч овогтой Ч гэж эцгийн нэрийг зөв болгож тогтоолгох хүсэлтэй байна...” гэжээ.

Нэхэмжлэгч Ч.Ч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “... Би 1970 онд төрсөн. 1988 онд цэргийн албанд татагдаж 2 жил болоод 1990 онд халагдах үед овог нэрийн зөрчил гарсан байсан тус шүүх хуралдаан болох өдөр очих боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Шүүх хуралдаанд хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судалж хэлэлцээд ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ч нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

 Нэхэмжлэгч Ч.Ч нь цэргийн алба хаасан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

2. Нэхэмжлэгч Ч Ч нь барилгын цэргийн 110 дугаар ангид Чр /Ч/ын Ч нэрээр 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан болох нь:

Батлах хамгаалах яамны Батлах хамгаалахын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 06/1786 дугаартай: “...Ч /Ч/-ын Ч БХЯ-ны сайдын 1988 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн н/524 дугаар тушаалаар Завхан аймгаас 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 110 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тушаалаар 1990 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 671172 дугаарын цэргийн батлахтай халагдсан ...” гэсэн хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар,

Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын: “...1988 онд Завхан аймгаас татагдсан дайчдын нэрсийн жагсаалт гээд 182-р анги Ч.Ч ...” гэсэн анкетын хуулбар,

Нэхэмжлэгч Ч.Чгийн цэргийн алба хааж байх үеийн цэргийн батлах дээрх гэрэл зургийн үзүүлэлт,  авхуулсан гэрэл зураг,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: “...Ч.Ч, эрэгтэй, 1970 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, эцэг Н Ч, эх О.Б, 1970 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бүртгэсэн...” гэсэн төрөгсдийг бүртгэх анкетын хуулбар,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Ч.Ч, эрэгтэй, РД:, 1970 оны 01 дүгээр сарын 10-нд төрсөн бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: “...Ч Ч, Завхан аймгийн ........ бригадад малчин, 1987 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглээд түүний зургийг наасан хаягийн хуудасны 7 дугаар маягтын хуулбар,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн: “...эхнэр Ш О, дээд боловсролтой, малчин ажилтай, нөхөр Ч.Ч, ....................ажилтай, 1998 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрлэсэн, 1991 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр бүртгэсэн...” гэж тэмдэглэсэн гэрлэснийг бүртгэх анкет буюу ХААТР-15 дугаартай маягтын хуулбар

 

Гэрч С.Б: “...Би Ч.Чтэй хамт нэг газраас буюу Завхан аймгаас цэргийн алба хамт хаасан. Нэг нутагт ажиллаж амьдарч мөн цэрэгт хамт байсан учраас Чи Ч сайн мэднэ. Бид хоёр анх Завхан аймгаас Улаанбаатар хотын барилгын цэргийн 182-р ангид цэргийн албанд татагдаж дээрх Улаанбаатарын хотын барилгын цэргийн 182-р цэргийн анги нь Эрдэнэт аймгийн 110-р цэргийн албатай нэгдэж Эрдэнэт аймгийн 110-р цэргийн анги нэрээр явах болсон. Тэгээд Эрдэнэтийн 110-р цэргийн ангийн алба хаагчид бүгд Төв аймгийн Угтаал суманд гурилын үйлдвэр барих ажилд цэргийн алба хаах хугацаандаа ажиллаж байсан. 1990 онд цэргийн алба хаах хугацаа дуусаж Эрдэнэт аймгийн 110-р цэргийн ангис халагдаж байсан. Бид хоёр цэрэгт татагдаж үед Ч Ч Ч гэж мэддэг байсан. Овог нь буруу бичигдсэн тухайн үеийн ажилчдын буруу үйлдэл байх. Хүний нэр, овгийг буруу бичих зүйл их байдаг байсан цэргийн алба хааж байхдаа авхуулсан гэх гэрэл зургууд нь Соднойн зураг мөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Х.О: “...Би Ч.Чтэй хамт Завхан аймгийн Нөмрөг сумаас Улаанбаатар хотын барилгын цэргийн 182-р ангид цэргийн албанд татагдаж, нэг салаанд цэргийн алба хааж байсан. Дээрх Улаанбаатарын хотын барилгын цэргийн 182-р цэргийн анги нь Эрдэнэт аймгийн 110-р цэргийн албатай нэгдэж Эрдэнэт аймгийн 110-р анги нэрээр явах болсон. Тэгээд Эрдэнэтийн 110-р цэргийн ангийн алба хаагчид Төв аймгийн Угтаал суманд гурилын үйлдвэр барьж байсан. Тэндээсээ бид хоёр цэргийн албанаас цуг 1990 онд халагдаж байсан. Тухайн үед Ч.Ч байсан боловч овгийн бичихдээ Ч гэж буруу бичнээс болоод цэргийн батлах нь зөрчилтэй гарсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Гэрчүүдэд хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан мэдээлэлтэй тохирч байх тул шүүх гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.

Иймд нэхэмжлэгч Ч.Чгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О овогт Ч.Ч барилгын цэргийн 110 дугаар ангид Ч /Ч/ын Ч нэрээр 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл цэргийн алба хаасан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Чгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ӨЛЗИЙХИШИГ